Ордны бослого ба Ерөнхийлөгчийн УЛС ТӨР!

Ордны бослого ба Ерөнхийлөгчийн УЛС ТӨР!

Ордны бослого ба Ерөнхийлөгчийн УЛС ТӨР!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нар болон парламентад суудалтай улс төрийн намын дарга нарыг дагуулж, өргөн хэмжээний төрийн айлчлал  Шанхайд хийхээр мордох зуур Төрийн ордонд нэр бүхий гишүүд мэдэгдэл хийж, Засгийн газар төсвөө буцаан татаж, урсгал зардлаас 3.6 их наяд төгрөгийг танах шаардлага тавилаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголын парламент  улс төрийн таван намаас бүрдсэн 126 гишүүнтэй болсноос ердөө дөрөвхөн гишүүн /Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Б.Түвшин/ төсөвт шургуулсан “хулгай луйврыг” эсэргүүцэж, саарал ордны “бослого”-ыг зохион байгуулав. Тэдний шаардлагыг дэмжиж буй гишүүдийн тоо нэмэгдэж буйгаас харвал том улс төрийн тоглолт нэгэнт эхэлснийг дохиолж байна.

Төрийн ордноос “дүрвэж”, тансаг зэрэглэлийн таван одтой “Тэрэлж” зочид буудалд, 50 саяын өртөгтэй “будаатай хуурга” идэлцсэн гишүүдийн гол зорилго үнэндээ тоо бодохдоо биш байсан нь ойлгомжтой. Тэр тусмаа өөрийн хамаарал бүхий зочид буудалдаа Засгийн газрын сайд нь  татвар төлөгчдийн мөнгөөр төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулсан нь, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой хууль тогтоогчид хулгай, луйврын хуйвалдаанд оролцсон нь ёс зүйн хувьд байж боломжгүй үйлдэл. Хууль дүрэмтэй, нийгэм нь ёс зүйтэй улсад  зөвхөн энэ ашиг сонирхлын зөрчил нь Соёлын сайдтай хариуцлага тооцох ёстой баримт болно. Атал ял асуух нь бүү хэл ямба нэмж, өсвөр насныханд үнэгүй ваучер тараах 18.3 тэрбум төгрөгийг түүний төсөвт суулгаж өгнө гэдэг Ардын намынхан иргэдээ арай дэндүү басамжилж буйн бас нэг нотолгоо.

Үүний ард манай гурван үсэгтэй үндэсний том хөрөнгө оруулагчийн эрх ашиг бий гэдэг нь оргүй хоосон хардлага биш. Овоо босгосон болоод шаазгай шагширдаг шүү дээ.

Наймдугаар сард Засгийн газраас  УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд  орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наядаар тооцож, алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан нь  сэрүүн намрын халуун сэдэв болж байна.

Жил, жилийн намар, УИХ-аар улсын төсвийг хэлэлцэх үеэр нийгмийг хамарсан дуулиан дэгддэг нь нэгэнт гэм биш болсон. Хоёр жилийн өмнө төсвийн хөрөнгөөр Ц.Анандбазар тойрогтоо айрагны өргөө барихаар “захиалга” өгсөн, түүнийг нь Сангийн яам сэм шургуулсан байсан нь баригдсан. Төсвийн мөнгө бол төрийн мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө. Тэр утгаараа бүрдүүлсэн төсвийг улстөрчид хааш нь юунд зарцуулж байгаад татвар төлөгчид хяналт тавих учиртай, хариуцлагатай хандах ёстой.

Төр-хувийн хэвшлийн түншлэл нэрээр төсөвт хулгай, луйвраа шургуулсаар ирсэн төрөөс тэжээгддэг үндэсний баячуудын хувьд энэ "хяналт" хамаагүй байж болно.

Ж.Баярмаа гишүүний хэлсэнчлэн “Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь  өмнөх оныхоос 2.5 дахин өссөн, бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбумаас  690 тэрбум болж нэмэгдсэн” нь үнэн бол төр-хувийн хэвшлийн түншлэлийн хулгай төсөв дээр нэмэгдэж орж ирсэн байна гэсэн үг. Улсын төсөвт 268 тэрбумаар тавилга авах зардал суулгасан байна гэдэг хэн нэгэн улстөрчийн ах дүү хамаатан садан Эрээнээс зөөсөн тавилгаа Монголын төрд хэд нугалж шахахаар төлөвлөж суугаа гэсэн үг.

Тэгээд ч нэг гараараа төртэй нийлж хулгай хийдэг, нөгөө гараараа жижиг дунд үйлдвэрүүдийн хоолыг булаадаг нь манай үндэсний компаниудын төрөлх араншин. Бусад улсын үндэсний хөрөнгөтнүүд нийгэм, эдийн засагтаа мөс зүсдэг бол манайхан эсрэгээрээ бүх салбарт, бүх бизнесийг булаана, дээрэмдэнэ гэсэн сэтгэхүйтэй.  Ууц, боов ч үлдээхгүй “хусна”, увайгүй.

Ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэдэг.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмсний, хамтарсан засаг байгуулсны үр дүн басчиг байна.

Хэзээ байтлаа өнгөрсөн найман жил МАН-ын гишүүд Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг буцаан татахыг шаардах хүртлээ улстөржиж байлаа. Аль болох тойргийн хөрөнгө оруулалтаа ахиухан тавиулах гэж Сангийн яамны үүдийг сар гаруй сахидаг байсан, боосон төслөө задлуулахгүйн тулд гишүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр авлигаддаг байсан. Угтаа авлигатай тэмцье гэж хамтарсан Засгийн газар жинхнээсээ хүсч байгаа бол авлигажсан төсвөөсөө эхлэх ёстой юм.

Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн "тойргийн мөнгө" бол авлига, хулгайн "хур систем" нь. 2004 онд арван саяас эхлэж байсан "тойргийн хөрөнгө оруулалт" өнөөдөр УИХ-ын гишүүд Засгийн газраасаа таван тэрбумыг нэхэх хүртлээ томорсон байна.

Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжих зоригт зориулж улсын төсвийн зардлыг нэмсэн нь эрх мэдлийн гадна үлдсэн "дан дээлтэй" гишүүдийг ирэх оны төсөв дээр нягт, чамбай ажиллах шалтгаан болсон ч байж мэднэ. Ямартай ч энэ жил, төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын гишүүд идэвхтэй оролцож, тоон дотор нуугдсан төрийн хулгай, луйврыг ил болгож байна. Энэ нь нэг талаасаа Л.Оюун-Эрдэнийн зориглож хийсэн улс төрийн реформ эдийн засагт эерэгээр нөлөөлж байна  гэж хэлж болно. Мөн 500 төслийг 38 төсөл болгон боож оруулж ирсэн нь татвар төлөгчдийн мөнгийг  жалгын нэг цацагддаг байсныг цаашдаа цэгцлэж өгөх болов уу.

Мэдээж, Засгийн газар төсвийн төслөө буцааж татах хугацаа ч байхгүй. Хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 15 гэхэд 2025 оны улсын төсвийг батлаж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. МАН, АН, Т.Доржханд, Н.Номтойбаяр болоод ордны босогчид ч парламентаараа тарахыг хүсэхгүй нь тодорхой.

Тэгэхээр яаж ч улстөржсөн УИХ хуулийн хугацаандаа улсын төсвөө батална. Үүнийг босогчид сайн мэдэж байгаа. Гэхдээ тэдний энэхүү үг-үйлдлийн цаана хэн нэгний том  улс төр, том зорилго байна. Тэгээд ч улс төрд өрнөж буй үйл явдал болгон ардаа ашиг сонирхолтой, эзэнтэй байдгийг олж харахад тийм ч урт хугацаа шаардагдахгүй.

Л.Оюун-Эрдэнийн ар хойгуур ордон дотор бослого гарч буй нь яавч санамсаргүй тохиолдол биш юм. Тэр тусмаа МҮХА төсвийн төслийг буцаахыг шаардах болсон нь тодорхой учир шалтгаантай. Тэрнээс сүүлийн найман жил төрийн дарамт, хулгай дээрмээс болж, дүрвэж, дампуурч буй аж ахуйн нэгжүүдээ нэг ч өмөөрч үзээгүй  Монголын бизнесийн хамгийн том нэгдэл юу гэж л гэнэт сэрсэн мэт аашлах билээ. Төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр нэг ч үг хэлээгүй атлаа МҮХАҮТ энэ мэт улс төр хийж буй нь сценарийн дагуу өрнөж буй үйл явдал.

Үндсэндээ, Засгийн газрын оруулж ирсэн төсөвт хориг тавих эрх ганцхан Ерөнхийлөгчид бий, улсын төсвийн хулгай, луйврыг зогсоое гэж У.Хүрэлсүх өөрөө хүсэх юм бол асуудал шийдэгдэнэ. У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурав өнөөдрийн хувьд "хуурай ах дүү нар" биш улсын нэг, хоёр, гуравдугаар хүн болсон. Тэд хүсэхгүй ч тогтолцооны гажуудал нь тэднийг андгай тангаргаа зөрчихөд хүргэнэ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буриад Зон 2024-11-06 122.201.31.17

энүүнийг бослого гэдэг юм уу барагтайхан байж үз ялгаж салгаж сур эрвээхий гуай

Avatar

бүгд 2024-11-06 66.181.187.120

ЭНЭ МАХАН ТОЛГОЙТ УХНЫН ХҮРЭЛСҮХ ХОРИГ ТАВЬЛАА Ч ГЭСЭН ИХ ХУРАЛ ОЛОНХООРОО ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ШҮҮДЭЭ. ХУДЛАА ЖҮЖИГЭНЭ н**ш НОВШИРДОГООРОО НОВШИРЧ Л БАЙНА. НОХОЙ ХУЦААД ХАА ХҮРЭХ БИЛЭЭ ДУУ НЬ

Avatar

Иргэн 2024-11-06 103.212.117.21

ЗГ-ын Тэргүүнээ эзэнгүй хойгуур зохион байгуулагдаж байгаа эртнээс дараагийн Намын дарга .ЕС гээд зарлачихсан Ерөнхийлөгч аавтай нөхрийн ажил

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.190.51

sain hynaj shalgaj baih heregtei bna oo tusviin zartsuulalt yamar ch hereggvi ashigvi yumand zardag bolohoor uls hugjihgvi ard irgediin amidral deeshlehgvi bna shdee ter tavilgiig chin vndesnii vildvervvd 100 sayd hiigeed ugnuu

Avatar

ЗОЧИН 2024-11-06 66.181.176.252

Ордны бослого ба Ерөнхийлөгчийн УЛС ТӨР! Тэд ерөнхийлөгчтэй нэгдлээ гэж үү? Оюун-Эрдэнийг унагах амархан л даа… явж явж ХААНтай болох гээд байгаа юм биш үү??? Та үүнийг зөвшөөрөх үү?

Avatar

Шагж гавьж 2024-11-06 66.181.161.166

ийм төсөв оруулж ирсэн Данхын засгийн бүхэлд нь огцруулж сангийн саад тэргүүтэй бирдүүдийг толгой дараалан цаазалж устгах хэрэгтэй

Avatar

жон 2024-11-06 66.181.186.241

Мрнгрлд ер нь эрүүл саруул ухаантай хүн 1 ширхэг байна уу айл гэрт эхнэр нөхөр биесээ үр хүүхэд нь худалч , гэрээсээ гараад хажуу айл нь , ойр тойрны хүмүүс нь , ажил хийж алба хашдаг хүн болгон луйварчин худалч хулгайч бид бүгдээрээ ингэж бодохоор монголд цагаан байтугай цайвар гэгээлэг ганц ч зүйлгүй болох юм байна даа Өвөг дээдс минь амны билэгээс ашдын билэг гэж ,юу тарина түүнийгээ хурааж авдаг гэсэн сургаал үлдээсэн юм бол ухантай байцгаах юмсан даа

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.178.91

Япон герман америк европд сайд хүний мөнгөөр хоол идсэн л бол огцордог жамтай. бохир заваан МАНгар монголууд уландаа л хэвтэж байхаас.

Avatar

Ард 2024-11-06 202.9.46.19

урвагч данхан Толгойтыг ирэнгүүт нь барьж авч жавхлантай нь хамт шоронд хийж тонилго

Avatar

Иргэн 2024-11-06 66.181.177.114

илэрэх цаг хугцаа нь болсон!!!!!!! илэрэхгүй зүйл гэж байхгүй – Цаг хугцаан нь болоход илчилэгдэг Сайхан Үнэн байна.!!!!!!!илчлэгдэхэд 1 хуруу ба 5 хуруу юү 10 хуруу юү !!!!!!!!!??????? та Ёсоор болно .?????!!!!!!!!! Хүрэлсүхээ тавчик шүү сана !!!!!!!!

Avatar

татвр төлөгч 2024-11-06 139.5.217.45

2025 оны төсвийн төсөл бол үндсэндээ тансаглал, тал засалт, ттвар төлөгчийн мөнгийг үргүй зарахад чиглэгдсэн нь ойлгомжтой байна. Тухайлбал СЯ-ны Ганбат 600 тэрбум төгрөгийг өөрий хөрөнгө шиг гаргаж тансаглалд зориулахаар ярьсан тухай Энхтүвшин гишүүний үгнээс хэн бүхэнд ойлгомжтой байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрэн таран хийдэг нь илт байна. Иймд төсвийн төслийг буцаах хэрэгтэй. 3 их наяд биш түүнээс ч илүү мөнгө/зардал/-ийг танах ёстой. Тухайлбал хэвлэл захиалга, албан бичиг,томилолт,

Avatar

zochin 2024-11-06 142.126.123.189

Тэгээд баталчиxсан одоо өнгөрсөн гээд байгаа юм, булай энэ төсвийг шууд буцааx xэрэгтэй, бусдыг нь xарна биз тэр киноны бэлэн мөнгө тарааxийг бол бодолт ч байxгүй шууд xасаx xэрэгтэй!!!

Avatar

zochin 2024-11-06 142.126.123.189

Судалгаа авсан гээд байгаа юм, миний дүү кино аваx мөнгө аваx уу гэвэл xүүxдүүд тэгье л гэж xэлнэ биз дээ, тэгээд бэлэн олдсон юмыг xүн яадаг билээ, xар тамxинд өгөxгүй гэx баталгаа юу байна ?

Avatar

Bnnn 2024-11-06 202.55.188.117

18 terbymaar hun uzdeggui taniliihaa kinog huuhduuded hucheer shahaj uzuulj bga nomin ogtsor iim saidtai zasgin gazar ogtsor

Avatar

Zochin 2024-11-06 122.201.19.61

уучлаарай, Оюун эрдэнэ зориглож хийсэн ганцхан юм байгаа, тэр бол 44 их наядын нүүрсний хулгай, өөр зориглож хийсэн юм алга.

Avatar

ТӨСӨВ 2024-11-06 202.179.27.114

ТӨСӨВ БАТЛАГДДАГЧ БАЙ. ЭС БАТЛАГДДАГ Ч БАЙ. ТӨСВӨӨ АСУУДАЛГҮЙ БООЖ ЧАДААГҮЙ САНГИЙН САЙД ОГЦРОХ Л ЁСТОЙ.
ЁС ЗҮЙН ТҮЙ Ч ОЙЛГОЛТГҮЙ ТӨСӨВ БООЧИХОЖ БОЛОХГҮЙ Л. ТӨСӨВ ЧИНЬ ЦААД УТГААРАА ЭНЭРЭНГҮ Й АЛСЫГ ХАРСАН ИРГЭДИЙГ БОДОЛЦСОН БАЙХ ШИНЖТЭЙ ШД. ДАН ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БООЧИХООР ЧИНЬ ЯАЖ ЯВАХ ВЭ ДЭ.

Avatar

Нэргүй 2024-11-06 202.179.11.230

Javkhlan ogtsroh ni zuv. Tatvariig buulgahgui gej uhen hatan zutgej baigaa ni ugtaa yaduu ard tumnee ogt bodohgui baina. Turiin danhar butsiig bagasgaj mungu hemneed tatvaraa buulgah yostoi.

Avatar

Нэргүй 2024-11-06 59.153.113.226

яг үнэн. Ядуу ард түмнээ дээрэлхэж бна, энэ төр.

Avatar

Zochin 2024-11-06 202.21.111.170

Сум болгонд "хүний хөгжил"-ийн төв гэсэн барилга барихаар төсөьт баахан мөнгө тусгасан гэнэ. Соёлын төв нь байхаддахиад ижид төроийн үйлчигээ хийх барилга огт хэрэггүй. Энэ мэт олон зүйл байгаа. Ард түмэндээ төсвийн төслийг жил бүрийн 9-р сард танилцуулдаг хууль бий болгое

Avatar

Нэргүй 2024-11-06 139.5.219.99

нэг юм ургуулж бодоод түүндээ итгэдэг сэтгэлгээгээр бичсэн бна даа.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.189.185

Ерөнхийлөгч ч дээ кккк

Avatar

Маахэхмө 2024-11-06 202.9.40.67

Уих зг 80 90 хувь манж х***а манж х***а цустууд бн юу хархийн. ард түмэн монголын уих зг гэж бодож итгэдэг бсан бхда үгүй шдэ манж х***а уих зг хог шаарууд Энийг нь эзэлчүүл болчин гэж бодож бвал эндүүрвээ. Монголчууд одоо монголын зг уих нам төр гэж бодож хөгжүүлнэ гэж итгэж хүлээж харж шаардахаа боли монголын нутагт адгийн манж х***а хог шаарууд уих зг бгулнсыг мэдэх ёстой.зулбасгуудыг хүчээр зайлуух ёстой хүн чанаргүы шааруудыг хүн гэж үзэхгүй бх ёстой.

Avatar

зочин 2024-11-06 202.126.89.155

Номин гэх тэнэг авгай 18 тэрбумаар хүүхдүүдийг хүчээр кино үзүүлэх ваучераа болио. хэрвээ шаардлага байгаа боо мөнгөө өөрөөсөө гарга. Одоо л их хурлын гишүүдийн хандлага зөв болж байна. Ингэж ард түмнээ дорл үүсэн төсвийг баталж болохгүй тарсан нь дээр. бүгдээрээ 2025 оны 1 дүгээр сард дахин сонгуульдьяа

Avatar

зочин 2024-11-06 66.181.183.161

Нилээн хэдэн жилийн өмнө Германы Засгийн газрын гишүүн, сайд амарч байхдаа албаны машинаар амралтад хүргүүлсэн мэдээ гарч бөөн хэлэлцүүлэг болж, сайд уучлал гуйж, машин хэрэглэсэн төлбөрөө бүрэн төлж байж билээ. Манайд Засгийн газрын гишүүн сайд хувийнхаа амралтад төсвийн хөрөнгөөр, сайд тусбүрийг албаны унаагаар нь аваачиж хуралддаг байх нь.

Avatar

Нэргүй 2024-11-06 142.126.123.189

Бусад нь ч дүүрч тэр xүүxдүүдэд киноны мөнгө тараадаг онигоо огт байж болоxгүй зүйл шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж