“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилохоор тохирчээ. Түүний аав нь Гадаад харилцааны сайд асан Энхтайван бөгөөд Э.Мэндтүвшин нь хуульч мэргэжилтэй.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд ийнхүү түүний оронд Э.Мэндтүвшинг томилохоор ярилцаж, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.
"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Ерөнхийлөгч асан Н.Багабанди олон жил ажилласан бөгөөд түүнийг 2023 онд чөлөөлж, оронд нь Засгийн газар урилгаар Ж.Таныг томилж байсан билээ.
Э.Мэндтүвшин нь хуульч мэргэжилтэй бөгөөд Харвардын хуулийн сургуулийн магистр, АНУ-ын олон улсын хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан намтартай. Түүнээс гадна эрх мэдэл, албан тушаал, мэдээлэд ойр байдлаа ашиглаж Боловсролын зээлийн сангаас зээл аваад түүнийг төлөөгүй дуулиан гарч байхад Э.Мэндтүвшингийн нэр яригдаж байв.
Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү Мэндтүвшин 2015 онд АНУ-ын Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр магистрын хөтөлбөрт 1.5 жил суралцахаар 24 мянган ам.долларын зээл авсан.
Зээлийн нөхцөлд "Төгсч ирээд дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасан журмын дагуу зээлийг эргэн төлж барагдуулна" гэж заасан бөгөөд дуулианы үеэр зээлээ төлж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан юм. Улс төрийн хамаарлын хувьд түүнийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай тун ойр нөхөрлөж, “харвард” фракцид харьяалагддаг гэх бөгөөд нэгэн цагт Ховдоос Харвард хүрсэн лекцэнд нь ч өөрийн туршлагаа хуваалцаж явжээ.
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ нь есөн гишүүнтэй бөгөөд ТУЗ-ын даргаар Шон Хинтон томилогдон ажиллаж байгаа. Харин гишүүдээр Дэйрдрэ Лингенфэлдер, Крейг Стэгман, Морита Сүтэджа, Стив Тибоу, Н.Цэрэнбат, Э.Баясгалан, С.Мөнхсүх нар ажиллаж байгаа юм.
Т.ОД
Нэргүй 2024-11-06 103.80.210.190
Слон улсын том хуулийн компании, Морган станлид шалгуур хангаад хуульч хийж байсан хүн Монголии ирэхээр голоод муулаад байдаг сонин хүмүүс шүү бидонные
Хоцрогдсон хүн 2024-11-06 103.212.116.152
Н.Энхтайван гэдэг хүн хэдэн онуудад Гадаад харилцааны сайд байсан бэ?
Нэргүй 2024-11-06 172.56.169.178
YALT CH UGUI HULGAICH NARIIN UE DAMJSAN BOOLCHLOLIIN TOGTOLTSOOND SHILJSEN BOLOLTOI
Нэргүй 2024-11-06 117.111.28.110
Мэндээ чамайг хүндлэж явдаг шүү. юу сурсан мэдсэнээ одоо ард түмэндээ үзүүлээд өгөөрэй.
Нэргүй 2024-11-06 66.181.191.77
ОТ-н ТУЗ-д өндөр цалин авдаг эдгээр гишүүд ажлаас ямар ч шалтгаанаар чөлөөлөгдөхдөө хийсэн ажлаа ард түмэнд тайлагнадаг, юу ч хийлгүй сул цалин авсан бол цалингийхаа 80%-ийг буцааж улсад төлдөг баймаар байна.
Монгол 2024-11-06 202.126.89.242
от компанийнхаа ТЭЗҮ-г ч баталж өгөх эрх, үүрэггүй ТУЗ-аар яадаг байна, зүгээр сул сууж өндөр цалин авдаг хүмүүс, ямарч эрхгүй, үүрэггүй, Монголынхоо эрх ашгийг хамгаалах ямарч ажил хийдэггүй тэгсэн мөртлөө от ээс маш өндөр цалин хангамжтай, тэдний хүссэн зүйлийг хийгээд яяМонголын хуулийн дагуу байгаа мэт дүр үзүүлээд л байдаг хоосон орон тоо, зардал
худлаа гэвэл өнөөдөр хүртэл яагаад от асуудал бүрэн шийдэгдээгүй Багабанди нар энэ олон жил юу хийж ирсэн юм бэ
Арай арай 2024-11-06 122.201.31.176
ТУЗ-д монголын эрх ашгийг хамгаалах хүн огт алга. Мөнхсүх бол Рио угаадас долоогч амьтан шүүдээ
Нэргүй 2024-11-06 202.9.46.92
Энхсайхан гэж байлаа уу
Нэргүй 2024-11-06 202.9.46.92
Энхсайхан гэнэ үү
иргэн 2024-11-06 66.181.190.178
Жирийн ардын хүүхэд гадаадын олигтой сургуульд сурах боломж хаалттай байна шүү дээ. БЗСанг эрх мэдэлтнүүд, дээдсүүдийн үр хүүхэд, хамаатан, цүнх баригчид хэрхэн цөлмөсөнийг бид харсан биз дээ.
Del 2024-11-06 202.55.188.114
Боловсрол дажгүй юм байна одоо сэтгэл нь ямархуу юм болдоо
Irgen 2024-11-06 70.187.210.175
Huurhii duu ene hyyhdyyd yu hiih beder munch togloh yumdaa
ШУДАРГА ЁС 2024-11-06 45.117.35.29
ЗААВАЛ ХЭН НЭГ ДАРГА НАРЫН ХҮҮХЭД ЗАЛГАМЖЛАХ ЁСТОЙ ЮМУУ.МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭС НЬ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ.БИД БҮХЭНД ХҮРТЭХ БАЙСАН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ ГАДААДАД СУРАЛЦСАН ДУРАК БАЙДАГ. БОЛЬ БОЛЬ.ТААЛАГДАХГҮЙ БАЙНА.
Нэргүй 2024-11-06 202.55.191.130
бас нэг nepo baby
Нэргүй 2024-11-06 118.143.57.88
Одоо үеийн залуусыг төлөөлөх чадвартай хүү. Харвардын хууль, Бээжингийн их сургуулийн хуулийг төгссөн, хуульч болгоны аваад байдаггүй Нью Иоркийн олон улсын хуульч гэж сонссон. Бид харсан болгоноо муулаад байлгүй, залуу боловсролтой хүмүүсээ дэмжих нь зүйтэй
Нэргүй 2024-11-06 66.181.191.77
залуу боловсролтой хүмүүсээ дэмжих нь зүйтэй гэсээр Тана-ыг болгосон, үр дүн нь юу билээ ???????
Нэргүй 2024-11-06 103.212.162.206
Яагаад ажлын байр ч гэх юмуу юу гэдэгюм шалгааруулалт гэж алгаа дандаа ман удам дамжсан малууд байх юм сонгон шалгаруулалт нийтэд зарлах ардчилсан зарчим алга
Нэргүй 2024-11-06 103.212.162.206
Жирийн ардын чадвартай хүүхэд мерит зарчмаар гарахгүйгээ
Нэргүй 2024-11-06 174.114.218.139
tyz-d tsuuhun mgl bn.
ene suirel
Нэргүй 2024-11-06 66.181.189.185
ҮГҮЙ ЯАХАВ ДЭЭ, САЙДЫН ҮР УДАМ ДАРГА ХИЙДЭГ НЬ МАНАЙ Л НИЙГЭМИЙН ТОГТОЛЦОО ЮМ ДӨӨ. ҮЛДСЭН ХЭД НЬ ИНГЭСГЭЭД ХАРААД Л АНГАЙГААД СУУЖ БАЙХААС
Нэргүй 2024-11-06 202.179.27.50
Харин тийм ээ ???
rg 2024-11-06 202.70.43.201
daraagin tsagaan gartai hulgaich orj irj bga ayum bna