Шүүх: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулна

Шүүх: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулна

Шүүх: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал энэ сарын 7-нд товлогдсон бөгөөд нээлттэй хийх хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэл, мөн түүний ар гэрийн зүгээс гаргаад буй.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах мэдээллийг гаргалаа.

Мэдэгдэлд, Иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж, хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2024 оны  арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 10.00 цагт эхлэн явуулахаар товлосон.

Уг эрүүгийн хэргийг нээлттэй явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлж байгаа бөгөөд тухай бүрт нь зохих хариуг бичгээр хуульд заасан журмын дагуу өгсөн болно. Гэвч, цаашид уг асуудалтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж үзсэн тул энэхүү процессын тойм гаргаж байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй, хэргийн зарим хохирогч нь бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй, заримыг нь хаалттай явуулахаар шийдвэрлэх эрх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ” гэж заасныг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээлэл бүхий хавтаст хэрэг нь бүхэлдээ “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч нийтэд нь тэмдэглэгээ хийнэ. Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад "бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; 1.13 дахь заалтад "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан тул Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш этгээдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.46.178

гэнэт цадах гэдсэнд цөвтэй гэж, огцом баяжсан л даа, данс дахь мөнгө, үл хөдлөх хөрөнгө, машин энэ тэр гээд л, бас тэгээд нөхрөө сольсон гэж байгаа. цөөн бус хүмүүсийг харлуулж шорон луу ачуулсан. ганц жишээ дурдахад гандангийн лам нарын хэрэг байна. хэрэгт гүтгэгдсэн лам хоригдоод шалгуураар гэмгүй нь тогтоогдон суллагдсан. үйлийн үр гэж.

Avatar

Сайхнаа 2024-11-05 104.234.120.180

Өнөрөө арай л хэл ам их хийсэн л дээ. өөрөө өөрийгөө ороочоод одоо юу хэлхэв дээ.

Avatar

Элийрэгч 2024-11-05 103.57.95.12

Өнөрцэцгийг шүүх хурлын гадаа Их хурлын зарим гишүүд ирчихээд л нэг л их өмгөөлж хамгаалсан хүмүүс. Яагаад байгаа юм, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гээд байгаа юм уу, тэгж л ойлгогдож байна. Өөрсдөө хууль шүүхийн хараат бус байдал гэж ярьдаг мөртлөө. Нэг л их хэвлэлийнхэнд таалагдах гэсэн хүмүүс.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.72.245.121

Өнөрцэцэг бусдыг харлуулж, гүтгэж, доромжилж байх даа. Үйлийн үр нь чамд ирнэ гэдгийг ойлгож байх хэрэгтэй байсан юм.

Avatar

Зочин 2024-11-05 66.181.177.124

Шүүх зарчмаараа ажиллах нь зөв. Өнөрөө хуулийн дагуу хариуцлага хүлээх нь зөв. Бусад нь илүү шүү.

Avatar

Зөв 2024-11-05 202.126.90.199

ийм балиар нийгмийн хорт хавдрыг таслах хэрэгтэй. гэр бүлээрээ монголчуудыг маллах гээд явчихсан.
хууль бус зүйлд турхирсан балиар хүмүүс.
өнөрцэцэг тэрбумтан ямар замаар болов ….
нямбай Оюук Учралын гар хөл болж ирсэн нь үнэн шдээ

Avatar

ЗОЧИН 2024-11-05 122.201.20.158

БҮР НЭГ ХЭЛ ЗАГАТНАЧИХЛАА. ШАНТААЧИН ГЭХИЙН ГЭМ ХИЙСЭН БОЛООД Л ШАНТААЖИНД ОРДЫН. ЗҮГЭЭР ХҮНИЙГ ГҮТГЭСЭН БОЛ ИНГЭЖ ӨС САНАХГҮЙ. НИЙТЭЭРЭЭ НЭГ ТИЙМ БҮҮР ДАРЛУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ХҮМҮҮС ШҮҮ. НАСААРАА ЗЭЭЛ ТӨЛЖ ГУЙЛГАЧИН АМЬДРАХ ХУВЬТАЙ. ЗАЯА ЧИНЬ ТЭР. ЯГ ҮНЭНДЭЭ ДОТОР НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХЭД ТӨСВИЙН 30 ЮМ БОЛДОГ ҮЛДСЭНИЙГ НЬ ХУВААГААД ИДДИЙН Ш ДЭЭ. ГУЙЛГАЧДАА. БҮР НЭГ ЛАЛРЫН ХУЛХИДУУЛААД СУРЦАН АРАЙ ӨӨР ӨНЦӨГ ХҮЛЭЭЖ АВАХ СЭТЭХГҮЙ БАЙХГҮЙ ГУЙЛГАЧИН ХАР ЛАЛРУУД ӨР ӨВЧНИЙ УУРХАЙНУУД

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.177.61

хулгай явж явж ХҮҮК дээр очдог гэж Өнөрөө хэлж байсан. мэдээж хааж байгаад дуртай ялаа өгнө.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.225

хэргийн хохирогч нь бага насны хүүхэд

Avatar

ЗОЧИН 2024-11-05 122.201.31.142

НААД СЭТГҮҮЛЧ ЧИНЬ 10 БОРДЫН АСУУДАЛААР ШҮҮГДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТӨРИЙН НУУЦ ГЭХЭХР ХЯТАДЫН ТАЛААР БАГА ГАСНБ РҮҮХЭДТЭЙ ХАМААТАЫ ГЭХЭНР 10 БОРД 18 ХҮРЭЭГҮЙ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЫНА ДАА.

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.162.25

Зөв өө

Avatar

Irgen 2024-11-05 202.55.188.124

ene heregiig neeltei ywulj blhgui tiim turiin nuuts yum bhda tamine yundaa aigaad haalltai hiih geed bgn blo tamine

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.196

Монголын шүүх бол улс төрийн шүүх болох нь эндээс маш тодорхой харагдаж бна, 2008 оны 7 сарын 1-ний хэргийг шүүхэд мөн улс төрийн байр сууриар хандаж байсан, одоо яг хэвээрээ….

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.245

Хууль зүйн сайд болон Лодойсамбуу нар шүүхэд нөлөөлөх оролдлого их хийж байна. ёс зүйгүй үйлдэл хийсэн эдгээр хүмүүсийг огцруулъя. Өнөрцэцэгтэй үзэл бодол ашиг сонирхол нэг болохоороо тэгдэг байхаа.Бусдыг шатаажилж мөнгө олоод сайхан амьдрана гэж байхгүй. Нүгэл нь нүпдээр нь гардаг гэдгийг эдгээр хүмүүс ойлгохгүй л байна даа. Ороо нь ороогоороо болж байна даа. Шүүх хэний ч нөлөөнд авталгүй өөрсдөө шийдээ гаргаж байх хуультайг сана

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.162.25

Хууль зөрчиж өмөөрөөд байгаа нөхдөд Шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн зүйл ангиар эрүү үүсгэж яллах хэрэгтэй. Дэндүү даварч байна

Avatar

Ажиллаж байсан хүн 2024-11-05 103.212.117.108

Зөв зөв төр хууль дүрмийнхээ дагуу л шүүх ёстой биз дээ. Хэн нэгэн хүн хүсэлт тавилаа гээд өөрчлөх ёсгүй. Өнөрцэцэг юм л бол хүүхдээ урдаа бариад орилоод байх юм. Үр хүүхэдгүй хүн хаана ч байхгүй үхтэл үр харам гээд бүгд л явж байгаа. Нөхрөөсөө хүүхдийнхээ эцгээс салж өөр хар юмтай нөхцсөн нь ийм хар буруу үйлдэл хийхэд хүргэж байгаа юм. Ялаа үүрээд дуугай явсан нь дээр байлгүй дээ. Чамайг яаж шүүхээ улс нь мэднэ ээ

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.196

Ажиллаж байсан бас амьдарч байсан одоо бол үхсэн хүн юмаа даа, янз нь…

Avatar

зочин 2024-11-05 122.201.20.158

Би чамайг таах уу? чи нэг тийм өр зээлтэй, өөдгүй амьдралтай тэгээд дээр нь даргын б**с долоож амьдралаа залгуулдаг. Өөрийнхөөрөө зоригтой амьдарч байгаа хүмүүсд дургүй, учир нь чи тэгж амьдарч чадахгүй. сэтгэхүй бол бүр байхгүй ёроол.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.160.19

ялаа эдэл ацаа

Avatar

зочин 2024-11-05 122.201.20.158

Өрөө төлөө өвчиндөө баригдаад яв ацаа заяа чинь тэр

Avatar

зочин 2024-11-05 103.57.95.51

Шүүх засаглал хэнч халдашгүй дархан эрхтэй өөрийн хууль дүрэм журам мөрдөн үйл ажиллагаа явуулдаг байгууллага шд

Avatar

zochin 2024-11-05 202.9.40.134

Шүүх засаглал өөрийн гэсэн хуультай л байх. Хуулиа дагаж мөрдөх нь зүй ёсны асуудал болов уу. Шүүхийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, сэтгүүлчид, ард иргэд хэн байлаа ч нөлөөлөх ёсгүй байхоо.

Avatar

Иргэн 2024-11-05 66.181.182.196

Энэ ЛодойсамбуУ УМХ-ын гишүүнээр сонгогдсоноо буруу ойогоогүй байгаа даа. Олонд алдаршихын эгзэг хайгаад " бүр дүрдээ орчих " шинжтэй боллоо шүү. Соёлын тэргүүний өгчихвөл яадаг бол?

Avatar

Иргэн 2024-11-05 66.181.182.196

УИХ-ын гишүүн гэж уншаарай та минь.

Avatar

Нэргүй 2024-11-05 122.201.20.158

хийх ажилгүй гэртээ суудаг авгай нар л нийгмийн идэвхтэй нэгнийгээ ингэж үзэж чаддаггүй байх. Аргагүй дээ. чи өнөрөөгийн чигчий хуруунд ч хүрэхгүй чамд тийм заяа байхгүй

Avatar

Нэргүй 2024-11-05 59.153.113.99

юун сүртэй юм бэ 44их наяд идсэн дарга нарын хажууд цэг төдий байхад арай юм

Avatar

Hariu 2024-11-05 202.55.188.116

44 bish bolhoor baga shaasan bolhoor zgr gesen ug yumuu erguu mal ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж