“Яармагийн 1-р буудал“-ыг ​​​​“Хангарди цогцолбор“ болгон өөрчилнө

“Яармагийн 1-р буудал“-ыг ​​​​“Хангарди цогцолбор“ болгон өөрчилнө

“Яармагийн 1-р буудал“-ыг ​​​​“Хангарди цогцолбор“ болгон өөрчилнө

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Улмаар Засаг даргын Тамгын газар 2024 наймдугаар сарын 8-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээр Яармагт байрлах "Шинэ Хангарди" ордон руу шилжин нүүсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн юм.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн "Яармагийн I автобусны буудлын нэршлийг "Хангарди цогцолбор" болгож өөрчлөхөөр болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн бодлогын газраас уг шийдвэрийн талаар "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” барилгад нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдэд төр захиргааны үйл ажиллагааг ойртуулах, ойлгомжтой байлгах зорилгоор өөрчилсөн" гэх тайлбар өглөө.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-05 106.186.208.29

Нийслэлийн нийтийн тээврийг сонгон үйлчлүүлж буйд талархал илэрхийлье. Дараагийн зогсоол Хангарди цогцолбор. Хангарди … цогцолбор.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.91.157

Уих нам төрд манж хужаагууд үүрлэж чигжсн манж х***а зулбасгуудын үндсн арга пойлдх бүлэглж дайрдг. Монголд сая х***а цуст бга. Адгийн бузар х***а бодлгоор үүрлүүлж сууршуулсн.

Avatar

ncvvff 2024-11-05 202.9.41.4

Монголд ямарч хууль байхгүй хэдэн бүлэг хулгайчууд инглэ тэглэ гэж цаасн др зураас гаргаал. монгол орныг сүйрүүлж бн. Кгб.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж