УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг дэд хорооны даргаар сонгов

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг дэд хорооны даргаар сонгов

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг дэд хорооны даргаар сонгов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.11.05/ болж, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгохыг гишүүдийн олонх нь дэмжив.

Б.Мөнхсоёл нь ХҮН намаас 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшин, парламентын гишүүн болсон юм. Технологийн их сургуулийн харьяа Компьютер техник менежментийн сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагаар төгссөн тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах. УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулсан юм байна.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, Статистикийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төслийг боловсруулжээ. Тус төслийн хавсралтаар Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, тус Хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, тус Хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийн загваруудыг төслийн хавсралтаар тус бүрд нь батлахаар боловсруулсан байна.

Нэр дэвших хүсэлтийн маягтыг холбогдох хуульд заасан шалгуурын дагуу нарийвчлан боловсруулах саналыг М.Бадамсүрэн гишүүн хэлсэн бол тус маягтуудад хуулиас давсан шалгуур, шаардлагыг тусгахгүй байхад анхаарахыг Э.Батшугар гишүүн анхааруулав.

Хуулиар тогтоосон хугацаатай албан тушаалтнуудын ажиллах хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалт болон нээлттэй сонсголыг шуурхайн зохион байгуулах саналыг Н.Батсүмбэрэл гишүүн гаргасан. Эцэст нь дээрх тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр баталсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-05 195.181.161.77

Ёстой зөв хүнээ тавьжээ. Мундаг боловсролтой, маш шударга бүсгүй дээ. Ёстой 2 том нам дагаж, бэлэн суудалд суучихаагүй, олон жил өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай явсан даа. ХҮН намын ганц нүүр царай болсон бүсгүй дээ. Амжилт.

Avatar

Нэргүй 2024-11-05 67.69.76.227

Бүтэхгүй гар

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.160.19

ггичий худлаа шил мил зүүж боль жингэр мин

Avatar

ncbf 2024-11-05 202.9.41.4

манж х***а зулбасгуудыг минут секунт алддалгүй нас төр-с далд оруул. 30 40 өчнөө жил лалардсн.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.190.185

онгойчоод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж