АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагддаг бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жюү жицүгийн холбооны тамирчид жил бүр өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцдог билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 6-16-ны өдрүүдэд өсвөр үе, насанд хүрэгчид, мастер гэсэн гурван насны ангиллаар болох бөгөөд дэлхийн 137 орны 9000 тамирчин 11 өдрийн турш бүх нас, бүсний ангилалд өрсөлдөнө. Мөн пара жюү жицүгийн өрсөлдөөн явагдана. Монгол улсаас энэ жилийн ДАШТ-д 8 аймгийн 114 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор болжээ. Манай улсаас 107 тамирчин, 6 дасгалжуулагч, 2 шүүгч, 3 албаны хүмүүс оролцоно. Баг тамирчдын түрүүч өнөөдөр АНЭУ-ыг зорьсон бөгөөд баг тамирчдыг үдэн гаргах ёслол МҮОХ-ны байранд зохион байгуулагдлаа. Манай тамирчдаас өнгөрсөн жил хамгийн том амжилтыг насанд хүрэгчдийн хөх бүсний -94 кг жинд барилдсан МУБИС-ийн JUMP хөтөлбөрийн оюутан, тамирчин Г.Гантулга үзүүлж, аваргын алтан медаль хүртэж байсан юм.
Манай улсад жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 17 жилийн нүүрийг үзэж байна. Тус спортоор хичээллэхэд хүн бусад спортоос илүүтэйгээр биеэ бүхэлд нь удирдаж сурдаг. байна Өнөөгийн нийгэмд хүн бүхэл өдрийн турш яг хэдэн цөөн тооны үйлдлээ л давтамжтайгаар хийж байдгаас болж хүн зарим нэг хөдөлгөөнийг рефлексээрээ хийдэг болдог. Жюү Жицүгийн угсраа мэх хөдөлгөөнүүд хүнд үе мөчнийхөө хөдөлгөөнийг өөрөө бүрэн удирддаг болоход тусалдаг. Ялангуяа бага насны хүүхэд тус спортоор хичээллэвэл олон төрлийн мэх техник, бие чадавхиудын хөдөлгөөн нь хүүхдийг биеийнхээ бүх хэсэгт нэгэн зэрэг анхаарал хандуулж сургадаг аж. Мөн Жюү Жицүгээр хичээллэснээр хүн ямар ч нөхцөл байдалд биеэ хамгаалах чадвартай болдог. Жюү Жицүгийн тулаанд эдгээрээс илүүтэйгээр өөрөөсөө илүү хүчтэй өрсөлдөгчийг өөрийгөө болон өрсөлдөгчөө ноцтой гэмтээлгүй, довтлохоос илүү хүчээ хэмнэн уран мэхээр өрсөлдөгчөө тухайн мөчийг тааруулан ялахыг чухалчилдаг. Энэ нь бодит амьдрал дээр хүн хэрхэн биеэ хамгаалдагтай илүү дөхөм байдаг. Тэр ч утгаараа энэ спортыг сонгон хичээллэгсдийн тоо манай улсад жилээс жилд нэмэгдэж байна.
Жүдо 2024-11-05 66.181.179.214
114 хүн ч арай л байна аа, мөнгөтэй, энэ зэрэгт мөнгө хайран биш байж болох ч, ядахдаа тэр жжж нь жүдогийн энтэй, олимпын төрлийн спорт байсан бол бас юу гэх
Зочин 2024-11-05 202.126.89.209
Ийм дэмий юманд 114 хүн арай төсвийн зардлаар яваагүй байлгүй дээ, баян л бөхчүүд юм даа, энэ жи жи жи гээч юм ч сураггүй юманд юун их ач холбогдол өгдөг юм бэ
Нэргүй 2024-11-05 203.91.115.37
Бүх тамирчид хувиараа зардлаа гарга гэсний дагуу хувиараа зардал мөнгөө олцгоосон шүү.