Иран Пакистаны дэмжлэгийг эрэв үү?

Иран Пакистаны дэмжлэгийг эрэв үү?

Иран Пакистаны дэмжлэгийг эрэв үү?

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Мягмар гаригт Пакистанд айлчилж, Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал, хоёр орны харилцааг цаашид сайжруулах талаар хэлэлцэнэ. Тэрбээр хоёр хоногийн хугацаатай айлчилж байгаа бөгөөд ерөнхий сайд Шехбаз Шариф, шадар сайд Исхак Дар болон бусад албаны хүмүүстэй уулзах юм байна. Аббас Арагчигийн онгоц Исламабадын ойролцоох нисэх онгоцны буудалд газардах үед Пакистаны албаныхан түүнийг хүлээн авчээ.

Энэхүү айлчлал нь Иран болон Израилийн хурцадмал байдал үргэлжилж байгаа үед болж байгаа бөгөөд Аббас Арагчи холбоотон орныхоо тоог нэмэгдүүлэх зорилго тээж байна гэж шинжээчид дүгнэж буй.

Учир нь аравдугаар сарын 26-нд Израилийн агаарын хүчин Ираны цэргийн баазыг онилж, наад зах нь таван хүн нас барсны дараа дээд удирдагч Аятолла Али Хаменеи хариу арга хэмжээг нэмэгдүүлнэ гэж амласан. Тухайн үед Пакистаны засгийн газар Израилийн халдлагыг буруутгаж байсан юм. Пакистаны Гадаад хэргийн яам айлчлалын талаар мэдээлэл өгөхдөө "Худалдаа, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний салбарт хоёр орны хамтын ажиллагааг ахиулах болно" гэсэн байна. Иран улсын хувьд мөн эрчим хүчний хомсдолд орсон Пакистанд байгалийн хий нийлүүлэх зорилготой төслийг сэргээхийг зорьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-sfwy # 2024-11-05 132.194.13.88

– Ezen ni ymaa medej; + KAMERAAr kod xarax zopilgotoim ;
xynui #;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж