"Toyota Motor Corp" болон "Joby Aviation Inc" компани хамтарч цахилгаан агаарын таксиг хөгжүүлж байна. Даваа гаригт "Toyota"-ын Шизүока дахь Хигаши-Фүжи техникийн төвийн талбайд анхны туршилтын нислэгээ үйлдэж, хоёр компанийн долоон жилийн хамтын ажиллагааг тэмдэглэжээ.
Өнгөрсөн хугацаанд "Toyota" компани "Joby"-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдлэг, техник технологиор хангаж байсан.
Мөн 2023 оноос эхлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, АНУ-ын Калифорнид төвлөрөн хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Эл хугацаанд хамтын ажиллагаагаа урт хугацаанд үргэлжлүүлэх гэрээг байгуулсан аж. Улмаар "Toyota" компани цаашид нисэх онгоцны үйлдвэрлэлд шаардлагатай гол хүч, хөдөлгүүрийн эд ангиудыг нийлүүлэх болжээ. Энэ талаар "Joby"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жобен Бевирт хэлэхдээ, "Бидний анхны нислэг нь агаарын такси үйлчилгээг өдөр тутамдаа ашиглах боломжийг бататгах чухал үйл явдал юм. Бид хамтрагч байгууллагынхаа алсын харааг дэмждэг. Японд анхны нислэгээ хийсэн нь ирээдүйн дүр төрхийг харуулах боломж олголоо" гэжээ.
"Toyota Motor Corp"-ийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода, Японы Иргэний нисэх товчооны төлөөлөгчид зэрэг чухал албан тушаалтнууд туршилтын нислэгийг ажиглаж, түүхэн үйл явдлын гэрч болсон. Арга хэмжээний үеэр "Toyota Motor Corp"-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, технологийн ахлах захирал Хироки Накажима хэлэхдээ "Агаарын хөдөлгөөн нь бидний орон зай, цаг хугацааны баримжаа, мэдрэмжийг өөрчилдөг. Агаарын такси үйлчилгээ нь шинэ боломж, ирээдүйг бий болгох болно" гэж магтан сайшаасан байна.
Уг такси нь нисгэгч болон дөрвөн зорчигчийг тээвэрлэх чадалтай бөгөөд цагт 321.8 километрийг туулах чадвартай юм.
Энэ нь дуу чимээ багатай бөгөөд өндөр хурдны хөдөлгөөнийг санал болгож, замын түгжрэлийн бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн хот, хөдөөгийн бүс нутгийн тээвэрт гардаг асуудлуудыг зохицуулж, янз бүрийн сорилтуудыг шийдвэрлэх боломжтойг харуулж байна. "Joby Aviation Inc" нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Нью Йорк хотын Манхэттэн хот байрлаж, нисдэг тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ажилладаг. "Toyota" компанийн зүгээс агаарын такси үйлчилгээг дэмжих зорилгоор 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт олгожээ. Түүнчлэн олон төрлийн туршилт, үйл ажиллагаанд нь нэмэлт санхүүжилт олгож байснаар нийт хөрөнгө оруулалтын дүн 894 сая ам.долларт хүрсэн байна.
- y; 2024-11-05 132.194.13.88
COX
- ; # 2024-11-05 132.194.13.88
###
- xynui gerlyy, naigyi taramdagch, deeshlyylj dooshlyylj, + XACHIn yum ; 2024-11-05 132.194.13.88
KS m/o # # #
- ALBAN esnuu batalgaat - faxaap, nuugmuun gapal - #; bapumt b**. 2024-11-05 132.194.13.88
(- oyd SAITUUdeer## + xydlaa medee buchujy ashiglan, )
erdemtnu byteel, yycgen baigyylagch, xynui yumuig baliarc bolgoj
Нэргүй 2024-11-05 66.181.189.139
Батарейгаар үүсгүүртэй цахилгаан хөдөлгүүртэй юү, аль эсвэл дотоод шаталтынх уу гэдэг нь маш тодорхойгүй мэдээ байна.