МҮХАҮТ-аас төсвийн зардал бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа асуудлаар өнөөдөр /2024.11.05/мэдээлэл хийлээ.
МҮХАҮТ-ын удирдах зөвлөл:
"Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас УИХ-ын 2025 оны сонгуулиар томоохон намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар 14 зүйл бүхий саналыг хүргүүлсэн байдаг. 2024 оны зургадугаар сарын 24-ны эдийн засгийн бизнесийн талаар ямар заалтуудыг оруулсан талаар нийтэд мэдээлсэн. Тиймээс цаашид эрх баригч намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засаг, бизнесийн арга хэмжээ, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавьж, шахаж ажиллахаа мөн мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын 2025 оны төсвийн нийт орлого 2023 оны төсөвтэй харьцуулахад 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар өссөн зүй тогтол ажиглагдаж байна. 2025 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр улсын төсөв батлахаар төлөвлөсөн байна. Энэ нь цар тахлын өмнөх дөрвөн жилийн төсвийн нийлбэр дүнтэй тэнцсэн. Иймд Монгол улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлэн хэт тэлдэг байдлыг таслан зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш харин татварын ачааллыг бууруулах, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн бодлогыг өөрчлөн халамжаас хөдөлмөрт шилжих чиглэлд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэж энэхүү мэдэгдэлийг хийж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хариуцлагыг холбогдох байгууллага, албан тушаалтантай тооцох нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулъя. Ялангуяа төсвийн төслийг оруулж ирсэн Сангийн сайд хариуцлага үүрэх ёстой. Мөн цаашлаад Ерөнхий сайдтай ч хариуцлага тооцох асуудал нээлттэй байгаа. Хамгийн гол татвар төлөгч бид нар, ялангуяа бүх татвараа дандаа давуулан биелүүлж өгсөн татвар төлөгчид үүнийг дэмжихгүй байна. Төсвийн нийтийн санхүүг бүрдүүлж хуримтлуулсныхаа төлөө дахин дарамтад орж байна.
Бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлж байна. Жил болгон төсвийн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж шүүмжлэл дагуулдаг ч шийдэлгүй байсаар өнгөрдөг. Үүний дарамтыг бид нар үүрдэг. Хамтарсан засгийн газар амлалтаа орхиж байна. Яг үнэндээ Ерөнхий сайд ковидын шокоосоо гараагүй байна. Бид дараагийн шатанд Ерөнхий сайдыг огцруулах хүртэл арга хэмжээ авна" гэдгээ илэрхийллээ.
3,600.44






















































Холбоотой мэдээ