УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.05/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.
Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж буй 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж буй 344 реактор байгаа аж. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.
Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Мөн Монгол Улс 1940-өөд оны сүүлээс цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эхлүүлж байсан бол сүүлийн жилүүдэд ашиглалтын аюлгүй байдлын чиглэлээр томоохон судалгааг хийж, холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг аж. Гэвч цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаагаас нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл хязгаарлагдах болжээ.
УИХ-аас 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхлэснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй аж. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт нь цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах харилцааны онцлогт нийцэхгүй, холбогдох харилцааг бүрэн зохицуулах боломжгүй байгаа аж. Иймээс Засгийн газар дээрх хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж, суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох. АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ.
Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өргөжиж байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспорлохгүй байх заалтыг мөн тусгажээ.
Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг төсөлд тусгасан байна.
Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:
-Уран бол ирээдүйд чухал эрчим хүчний эх үүсвэр болно, тийм технологи явж байна. Энэ төсөл бол харьцангуй жижиг төсөл, Оюутолгойтой харьцуулбал. Төслийн нийт хугацаанд 8 тэрбум ам.доллар оруулна. Гэтэл 8 тэрбум долларыг “Эрдэнэс Тавантолгой” компани нэг жилийн дотор оруулж байгаа. Нэг зүйлийг анхаараач ээ. АМНАТ тавхан хувь. Гэтэл орж ирж байгаа хуулиуд дотор алдагдал элэгдлийг ирээдүйд тооцъё гээд Оюутолгойн загвар явж байгаа. Эндээс юу харагдаад байна вэ гэвэл зардлаа өсгөдөг хувилбар явахаар харагдаж байгаа. Та нар “Манай талын эзэмших хувийг 10 болгоё” гээд байгаа. Энэ тохиолдолд зардлаа хянаж чадахгүй болно. Оюутолгой төсөл дээр алуулж байгаа юм зардлаа хянаж чаддаггүй.
Оюутолгой орд 44 сая тонн зэсийн нөөцтэй. Зөвхөн зэс нь 400 тэрбум ам.доллар. Алт нь 1800 тонн. Одоо алтны үнэ 2600 хүрчихсэн байгаа. 1800 тонн алт нь 130 тэрбум ам.доллар өнөөдрийн зах зээлийн ханшаар. Гэтэл бид Оюутолгойгоос жилд тавхан хувиар 200 сая ам.доллар л авдаг.
Баялгаа 50 хувь гэж яагаад үнэлж болдоггүй юм. Та нар үйлдвэрээ гарга 50 хувь, манайх баялгаа гаргая 50 хувь гэж үндэсний эрх ашгаа хамгаалж болдоггүй юм. Баялгаа яаж үнэлж байна, зардлаа яаж хянах вэ. Энэ хоёр асуултад хариулт авъя.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:
-Ц.Даваасүрэн дарга чухал асуудал хөндөж байгаа. Баялгаа үнэлж байж, тэд хөрөнгө оруулалт хийж байж, цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээ амилна. Оюутолгой дээр татварын маргаан үүсээд явж байна. 2.8 тэрбум ам.доллар байх. Түүний тавхан хувийн АМНАТ -өөс олсон хуримтлал 800 сая ам доллар.
Бодитой хуримтлал өгөөд Монголд юу нь ашигтай байсан бэ гэхээр таван хувийн АМНАТ үлдсэн байна.
Борлуулалтын үнэлгээнээс нь авч байгаа энэ таван хувь, сууриараа тав, тусгай нь тав, өсөн нэмэгдэх нь дахиад таван хувь. Тэгэхээр 15 хувийн АМНАТ авна гэдэг бол маш өндөр тооцож байгаа анхны жишиг юм билээ. Бид хуулиа хийж байгаад өндөр АМНАТ авъя. Ингэвэл тухайн компани ногдол ашиг байна уу, зардлаа өсгөөд ашгаа хуримтлуулахгүй байх асуудлаас холдоно. Нөгөө тал юу гэж байна вэ гэвэл “Баялгийг чинь үнэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа учраас бид нар та нараас санхүүжилтийн үүрэг хариуцлага ногдуулахгүй. Монголын төр засаг ямар нэг санхүүжилт хийхгүй. Байгалийн баялгаараа үнэлүүлж байгаа учраас.
Зөөвч-Овоо дээр эхний байдлаар 673 гэж үнэлээд явж байгаа юм билээ. Тэрэн дээрээ 10 хувийн ногдол ашгаа төр оролцож байгаагаа баталгаажуулж байгаа. Гэхдээ эндээс 10 хувь дээрээ хариуцлага хүлээх болбол яах вэ. Ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд 10 хувь дээрээ янз бүрийн санхүүгийн хариуцлага хүлээгээд тэрэн дээрээ импакт өгөөд эхэлбэл яах вэ гэдэг эрсдэл байсан учраас Компанийн хуулиараа энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа болгоод 10 хувийг манай тал авснаараа ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Дээрээс нь ногдол ашгийн эхний ашгийг тэргүүн ээлжинд авна гэдгийг тусгаж өгсөн. 10 хувийг авснаар Монголын төр оролцож байгаа, гэхдээ эндээсээ тэргүүн ээлжинд ногдол ашгаа авна. Тэр ногдол ашиг хаашаа орох вэ гэхээр Баялгийн сангийн тухай хуулиараа Хуримтлалын сан руу орно. Боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулагдана.
Үлдсэн дээр нь тэд ашигтай байна уу, зардлаа өсгөөд ашиг гаргахгүй байхаас үл хамаараад нийт борлуулалтаас Оюутолгойгоос таван хувийн АМНАТ авдаг шиг хамгийн багадаа 15 хувь, дээд тал нь 19 хувийг авна гэж шийдчихвэл хамгийн эрүүл үзэгдэл болох юм байна гэдэг байдлаар хийх гэж хичээсэн.
Өмнө нь хоёр ажлын хэсэг байгуулагдаад Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр проткол зурчихсан байсан чинь хэлэлцээр үргэлжлүүлэх гэтэл хуулин дээр дээд тааз нь АМНАТ таван хувь байна гээд заачихаар бид нэмж чаддаггүй. Тэгэхээр Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж энгийгээ хийгээд энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа болгож, санхүүгийн хариуцлагаас холдоод төр ногдол ашгаа ч авна АМНАТ-өө ч авна, ААНОАТ-аа ч авна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 буюу байгалийн баялгийн 50+1 буюу дийлэнхийг ард түмэн эзэмшинээ гэдэгтээ хүргэх гэж энэ хэлэлцээрийг хийгээд байгаа.
Энэ хууль батлагдсанаар гэрээ ч юм уу шууд танилцуулагдаад төсөл явах гээд байгаа юм биш. Хуульд нийцүүлээд гэрээнийхээ хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж, УИХ-д дахин мэдүүлнэ. Харин АМНАТ-ийг хэдээр тогтоохыг УИХ шийднэ гэлээ.
Г.ХОРОЛ
Эрдэнэ 2024-11-05 66.181.189.25
🤑🤑🤑🤑🤑🤑🤑
Нэргүй 2024-11-05 66.181.191.77
Ер нь бол газрын хэвлийн баялгийг олборлож мөнгөтэй болно гэдэг нь хүн өөрийн эд эрхтэнээ худалдаад, улмаар өвчтэй болж, мөнгөөрөө жаргаж ч чадалгүй эмнэлэг эм тарианд зарцуулаад, эцэст нь үхэхтэй ижил болой.
asdfd 2024-11-05 103.168.34.166
энэ даваасүрэн зайлаад өгөөч
Нэргүй 2024-11-05 66.181.183.233
10% bas yu sedeed baigaa boldoo
Нэргүй 2024-11-05 66.181.187.17
ингэж хулхидаад гэдэг шиг энэ бол хулхидалд. энэ өлөн новшнууд ингэж л худал ярьсаар л байгаад гарч ирээгүй юу
ПОПУЛИЗМ 2024-11-05 202.126.88.196
Монголыг Удирдах Бурханы Хутгыг олсон 70 Худалч ПОПУЛИСТУУД -аа гэж…..
Нэргүй 2024-11-05 66.181.187.184
Маш зөв. АМНАТ аар дамжуулж баялагын татвар авах хэрэгтэй. Худ эх оронч нараас болгоомжил.
Нэргүй 2024-11-05 66.181.189.25
🤣🤣🤣🤣🤣🤣🤣👍
Хүүкийг Аав гэж чаадаг гэж бгаа бас. 2024-11-05 66.181.187.189
Үхээд боссон юм чинь ЭхОрондоо хайртай бна бх гэж бодож блаа Гэтэл Хошного байжээ.
Zochin 2024-11-05 202.126.89.181
goyo altan tsag zvvsen ah
Учирал бол мал юм байнаа 2024-11-05 122.201.31.87
Овоо боловсоролтой мөнгөтөй болохоор монголыг эрх ашигыг бодох болов уу даа гэтэл байж байгаа царай нь ч дээ Тэгээд улс оронд ийм ашиггүй гэрээ хийх гээд чирээд дайраад байнаа. Алтаны үнэ 2800 даваад явж байнаа оюуинтолгой бол зүгээр дээрэмийн гэрээ дээ. Жилд 200 сая доллар ч дээ. Одоо уранд бараг нигерээс дор гэрээ хийж байх шигээ хэзээ эд нар эх ороноо бодох юм бэ дээ ёстой новшууд төрд орох юм даа
Нэргүй 2024-11-05 66.181.161.75
Гариг андуурсан Учрал.
Нэргүй 2024-11-05 66.181.189.185
Цахим үндсэтэн ёстой дураараа ш… дааа
Нэргүй 2024-11-05 66.181.179.102
Ali gazar as Mongoliig horlohoor bodoj irsen Albin chutgur bol ene
зочин 2024-11-05 203.23.199.2
Баялгийг чинь үнэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа учраас бид нар та нараас санхүүжилтийн үүрэг хариуцлага ногдуулахгүй. Монголын төр засаг ямар нэг санхүүжилт хийхгүй. Байгалийн баялгаараа үнэлүүлж байгаа учраас. Энийг Баабарт уншуулах юмсан. Газрын доорхи баялаг баялаг биш гэж хэдэн жил тархи угаасан билээ.
Учиралд одоо мөнгө л харагдаад юун эх орон бэ дээ 2024-11-05 122.201.31.87
Ёстой дээрэм байнаа. Учирал мал эрсдэл гарвал яах юм бэ гээд солиороод л. Эд нар өөрсдөө эрсдэлээ мэдэж байгаа ч дэ. Хохь нь болон ч доо. Тэр 10 хувыг бид төлөх юм уу тэнэгтээд бай за.