НЭМЭЛТ:
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Тэрбээр, "намайг Хууль зүйн сайд болоод удаагүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал болсон. Өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Өмгөөлөгчтэй шүүгээгүй гэх гомдол ирсэн. Тэгээд тухайн хэрэг маргааны талаар мэдээлэл байхгүй мөн би ийм хэргийг өмгөөлөхгүй гэх зүйлийг ярьсан. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байтал шүүх хурал хийсэн гэсэн гомдол гарсан. Тиймээс асуудлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын иргэн өмгөөлөгчгүй шүүгдэх ёсгүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж магадгүй гэж үзээд сахилгын хороо шүүгчдээ хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан тоот явуулсан. Наймдугаар сарын эхээр явуулсан албан тоотын хариу ирээгүй байна. Нууцтай холбоотой хэргээс бусдыг олон нийтэд нээлттэй явуулж өгөөч гээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хандсан байгаа. Шүүхийн үйл Хууль зүй дотоод хэргийн яам болон Засгийн газраас хамааралгүй тусдаа явагддаг. Монголын ард түмэн асуудал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийг үнэн зөв эсэхийг шүүдэг. Тиймээс асуудал үнэн зөвөөр шийдэгдэх байх” гэлээ.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН АР ГЭР СУУЛТ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийн зүгээс түүний давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч өнөөдрөөс эхлэн /2024.11.05/ өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаагаа илэрхийллээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнд шүүхээс 4.9 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-ны өдөр болох юм. Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч буй. Улмаар давж заалдах шүүх хурал хүртэл хорих ангидаа өлсгөлөн зарлаад байгаа юм.
Тэгвэл түүний ээж М.Алдартуяа тэрбээр, миний охин Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаад хоригдлоо. Ерөнхийдөө таван хэрэг дээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг хийхдээ улсын нууцаас бусад хэргийг нээлттэй шүүж өгөхийг хүсч байна гэжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа тэрбээр, миний охин Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаад хоригдлоо. Ерөнхийдөө таван хэрэг дээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг хийхдээ улсын нууцаас бусад хэргийг нээлттэй шүүж өгөхийг хүсч байна гэжээ. Харин түүний дүү Н.Амгаланбаярын зүгээс "манай гэр бүл дүүгээ ямар хэрэг хийгээд шоронд орсныг сайн мэдэхгүй байна. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч байгаа. шүүх хурлыг нээлттэй явуулснаар бидний болон ард түмний эргэлзээ тайлагдана. Өмгөөлөгч болон хуульчдын хувьд улсын нууцаас бусад хэргийг нээлттэй явуулж болно гэдэг байр суурь илэрхийлж буй. Дахин шүүх хурлыг хаалттай явуулж дүүд минь хэдэн жилийн ял өгөхийг бид мэдэхгүй. Тиймээс бид үзэл бодлоо илэрхийлж байгаа юм” гэжээ.
3,548.92





















































Холбоотой мэдээ