НЭМЭЛТ:
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Тэрбээр, "намайг Хууль зүйн сайд болоод удаагүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал болсон. Өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Өмгөөлөгчтэй шүүгээгүй гэх гомдол ирсэн. Тэгээд тухайн хэрэг маргааны талаар мэдээлэл байхгүй мөн би ийм хэргийг өмгөөлөхгүй гэх зүйлийг ярьсан. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байтал шүүх хурал хийсэн гэсэн гомдол гарсан. Тиймээс асуудлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын иргэн өмгөөлөгчгүй шүүгдэх ёсгүй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж магадгүй гэж үзээд сахилгын хороо шүүгчдээ хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан тоот явуулсан. Наймдугаар сарын эхээр явуулсан албан тоотын хариу ирээгүй байна. Нууцтай холбоотой хэргээс бусдыг олон нийтэд нээлттэй явуулж өгөөч гээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хандсан байгаа. Шүүхийн үйл Хууль зүй дотоод хэргийн яам болон Засгийн газраас хамааралгүй тусдаа явагддаг. Монголын ард түмэн асуудал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийг үнэн зөв эсэхийг шүүдэг. Тиймээс асуудал үнэн зөвөөр шийдэгдэх байх” гэлээ.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН АР ГЭР СУУЛТ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийн зүгээс түүний давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч өнөөдрөөс эхлэн /2024.11.05/ өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаагаа илэрхийллээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнд шүүхээс 4.9 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-ны өдөр болох юм. Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч буй. Улмаар давж заалдах шүүх хурал хүртэл хорих ангидаа өлсгөлөн зарлаад байгаа юм.
Тэгвэл түүний ээж М.Алдартуяа тэрбээр, миний охин Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаад хоригдлоо. Ерөнхийдөө таван хэрэг дээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг хийхдээ улсын нууцаас бусад хэргийг нээлттэй шүүж өгөхийг хүсч байна гэжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа тэрбээр, миний охин Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаад хоригдлоо. Ерөнхийдөө таван хэрэг дээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг хийхдээ улсын нууцаас бусад хэргийг нээлттэй шүүж өгөхийг хүсч байна гэжээ. Харин түүний дүү Н.Амгаланбаярын зүгээс "манай гэр бүл дүүгээ ямар хэрэг хийгээд шоронд орсныг сайн мэдэхгүй байна. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч байгаа. шүүх хурлыг нээлттэй явуулснаар бидний болон ард түмний эргэлзээ тайлагдана. Өмгөөлөгч болон хуульчдын хувьд улсын нууцаас бусад хэргийг нээлттэй явуулж болно гэдэг байр суурь илэрхийлж буй. Дахин шүүх хурлыг хаалттай явуулж дүүд минь хэдэн жилийн ял өгөхийг бид мэдэхгүй. Тиймээс бид үзэл бодлоо илэрхийлж байгаа юм” гэжээ.
Нэргүй 2024-11-05 202.9.40.245
Алтангэрэл урьд нь өмгөөлөгч байсан гэсэн. Одоо нэртэйгээр нь Өнөрцэцэгийн өмгөөлөгчөөр шүүх хуралд орохгүй юу даа. Ер нь бол сайдын ажил энэ хүнд ахдаж байна. Намын нэр барьж өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн ажил хийх нь төрийн ажлыг унагах хортой юмаа. Чадвартай хүн нь салбарынхаа сайдыг хийдэг зөв тогтолцоонд хэзээ орох юм болдоо.
Нэргүй 2024-11-05 66.181.161.75
Хэзээ тийм юм байсын? Сэтгүүлчид үйлчилдэг хууль уу? Шууд л танил, арын хаалга нь ажиллаад л аль бяртай нь шүүхээр дийлдэгшдээ. Танил тал л шийднэ. Монголд эрх зүйн үйлчилгээ тэгэж явдаг.
Зочин 2024-11-05 103.57.92.22
Хэнийг хэн өмгөөлж байгааг Ард түмэн харж байна. Шантаажаар баяжих зөв үү, Улсын нууцын асуудал хамаагүй юмуу. Бусад руу довтолж. хүний эрхийг уландаа. гишгэсэн, ардчилагч болж жүжиглэдэг харгисууд л үймүүлж өмөөрч, хуйвалдаж Шүүх рүү довтолж байхийм
Нэргүй 2024-11-05 66.181.178.147
Ийм хөлдүү төмсөөр хууль зүйн яамыг удирдуулж болмооргүйсэн. Шүүх хуралдааныг албаар саатуулах зорилгоор шшүгдэгч өөрөө өмгөөлөгчөөсөө татгалзсаныг хүн бүхэн л мэдэж байгаа
Нэргүй 2024-11-05 66.181.161.31
МӨНГӨТЭЙ бол Ц.НЯМДОРЖООР ӨМГӨӨЛӨГЧ ХИЙЛГЭХ НЬ ЗӨВ ШҮҮ МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХИЙН НӨХДҮҮД НЯМДОРЖ АСАНГААС АЙНА СУЛЛАЖ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ
Зочин 2024-11-05 103.212.117.56
Алтангэрэл гэж угаасаа хөгийн гар байсан сайд болсон ч яг тэр чигээрээ юм даа Өнөрөөгөөс өөр хүн байсан бол очих ч үгүй харах ч үгүй пялдаг гар шүү
Нэргүй 2024-11-05 66.181.185.166
пялдагдуу нь ч үнэн л дээ ккк
Зочин 2024-11-05 103.212.117.56
Анхан шатны шүүх хуралд одоо энд тэндээс хуцаад байгаа нөгөө олон өмгөөлөгч нар хаана байсан юм бээ ямар нэгэн аргаар шүүх хурлыг хойшлуулж цаг хожих гэсэн башир арга мэхт мэхэндээ гэж одоо юм бол өмгөөлөгч байхгүй оролцох боломжгүй гадаад байгаа өвчтэй энэ тэр гэсэн хөгийн аргаар хурлыг санаатай хойшлуулах хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох гэдэг болж дээ хэрэг хийсэх бол тэр хэн ч байсан үйлийн үрээ эдлэх л ёстой
Нэргүй 2024-11-05 192.82.65.146
zasss h*****d bai umguulugch ugsuur baital hudlaa tatgalzaa biz dee
Нэргүй 2024-11-05 202.21.104.2
Өнөрцэцэг дээр гүйж очдог Хуулийн сайдтай хахах
Нэргүй 2024-11-05 103.212.119.139
АН-ын гөлөгнүүд дандаа ингэж попордог лалрууд байхгүй юу
Нэргүй 2024-11-05 103.212.119.139
Жирийн иргэн дээр ингэж хэзээ ч попрохгүй лдээ. Худлаа олонд танигдсан орк сэтгүүлч болхоор попорч гэнэ. Тэр бас Лодой модой худлаа өөр дээрээ оноо авах гэж попорцгоогоод.
Нэргүй 2024-11-05 202.9.40.245
АН-ын сайд өөрөө ингэж шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь зохимжгүй юм. Аль намын гишүүн байхаас үл хамаарч бүгдэд нь тэгш шударга л хандах учиртай
Нэргүй 2024-11-05 139.5.218.229
Жонхуу ахынхаа хэлсэн үгийг тоть шиг давтаж явдаг л бууны нохой
Нэргүй 2024-11-05 139.5.216.241
ёстой зөв хүнээ хуульзүйн сайдаар тавьсан даа. Амжилт. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж чадах мундаг хуульч.