Их Британид сармагчны цэцэг өвчний тохиолдол нэмэгдлээ

Их Британид сармагчны цэцэг өвчний тохиолдол нэмэгдлээ

Их Британид сармагчны цэцэг өвчний тохиолдол нэмэгдлээ

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдэв. Энэ нь тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоог гурав болгожээ. Одоогийн байдлаар хүн амын дундах дэгдэлтийн эрсдэл бага байгаа ч тухайн хоёр өвчтөнийг Лондон дахь "Guy’s and St Thomas’ NHS" сангийн итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд тусгаарлаж, эмчлэх болсон талаар "UKHSA" мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Африкт амарч байгаад Лондонд буцаж ирсэн иргэнээс сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Тодруулбал, аравдугаар сарын 21-ний шөнийн нислэгээр тухайн өвчтөн буцаж ирсэн бөгөөд 24 цагийн дараа томуу төст өвчний шинж тэмдэг илэрчээ. Улмаар аравдугаар сарын 24-нд тууралт гарч эхэлсэн байна. "UKHSA"-ийн зүгээс өвчтөнүүдийн ойрын хавьтлуудыг хянаж байгаа ба шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн байгууллагад хандахыг уриалсан. Учир нь нэмж бүртгэгдсэн хоёр өвчтөн нь Африкаас ирсэн гэх өвчтөний ойрын хүмүүс байжээ.

Энэ талаар Профессор Сюзан Хопкинс хэлэхдээ, "Сармагчны цэцэг өвчин нь гэр бүл, найз нөхдийн дунд халдварлахад хурдан байдаг. Тархах эрсдэлийг бууруулахын тулд өвчтөний бүх ойрын хүмүүсийг хараа хяналтдаа авах ёстой. Тиймээс бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай" гэжээ.

Сармагчны цэцэг авчин нь бэлгийн хавьталд орох, үнсэлцэх, тэврэх зэрэг арьсанд хүрэх төдийд халдварладаг. Мөн шүлс, нулимс зэрэг биеийн шингэнээр дамжуулан халдварладаг тул ор дэрний цагаан хэрэглэл, алчуур, хувцсаа сайтар угааж, ариутгах нь чухал юм. Хэрэв халдвар авсан бол биеийн аль ч хэсэгт цэврүү, толбо, шарх, тууралт үүсэх бөгөөд халуурах, толгой өвдөх, нуруу, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж