"Гишүүд ард түмний төлөөлөл, намаар хайрцаглаж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2024.11.05-нд нийтлэгдсэн

"Гишүүд ард түмний төлөөлөл, намаар хайрцаглаж болохгүй"

"Гишүүд ард түмний төлөөлөл, намаар хайрцаглаж болохгүй"

Ирэх 2025 онд 35.8 их наяд төгрөгийн төсөв батлахаар төлөвлөж буй. Үүний 70 хувийг урсгал зардалд зарцуулахаар тусгасан байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн хувьд 2025 оны төсөв дээр урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин  байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН: 

-Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд боломжтой гэж үзвэл хуулийн хугацаанд амжиж шийдвэр гаргах байх гэж бодож байна. Хоёр хүний асуудал чухал гэж бодохгүй байна. Ард түмэн сонгогчдын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Тухайлбал, сонгуулиар амласан амлалтаа мартаад байна. Жишээлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт болон төсвийн хүрээний мэдэгдэлд иргэдэд амласан амлалт нь тусахгүй байна. Өөрөөр хэлбэл, санал авахын тулд хуурчхаад дараа нь засгийн эрхийг авчхаад зарчмаа мартаж болохгүй. Намын мөрийн хөтөлбөр зүгээр цаас юм шиг хандаж байна. Хоёрдугаарт гишүүдийг намаараа хайрцаглаж санал өгүүлдэг. Энэ нь ард түмний төлөөлөл гэсэн утгыг алдагдуулж байна. УИХ дах намын бүлгийг хаалттай хуралдуулдаг. Бүлэг гэдэг чинь УИХ-ын бүтэц болохоос намын бүлэг биш шүү дээ. Үүн дээр бид асуудлаа ярих ёстой. Хувь хүний асуудлыг биш. Иргэд аж ахуй нэгжүүд цөхөрлөө. Энэ бүх асуудлыг бүлгийн хурал дээр ярих ёстой. Хэн нэг нам бүлэг фракцыг дэмжээрэй гэдэг зүйл яригддаг. Эсрэг байр суурь хэлэхээр сануулдаг энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэж харж байгаа. Ялангуяа төсвийн асуудал дээр. Гишүүдийг ард түмний төлөөлөл гэдгээ анхаарч байгаасай гэж бодож байна. Өөр өөрсдийнхөө сонгогдсон тойргийн төлөөлөл байх ёстой.

Дээрээс нь төсөв дээр урсгал зардлын мөнгө нэмэх тал дээр гишүүд дэмжинэ гэдэг нь бүтээмжтэй хэсэгт очих мөнгийг боломжтой хэсэг нь хулгайлж байна гэж харж байна. Урсгал зардлын өсөлтүүд байж боломгүй байна. Төсөв нэмнэ гэдэг олон асуудлын үндэс. Төсвийг данхайлгана гэдэг иргэдийг төрд итгэх итгэлгүй болгож байна.

Засгийн газрын үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн. Миний хувьд хувьсгалт нам байх үед нь намд элсэж байсан. Хөгжье гэвэл олон хүн дуу хоолойгоо хүргэх ёстой. Нам илүү өөрчлөгдөх ёстой. Миний хувьд сонгогчдын эрх ашиг нэгдүгээрт гэж боддог. Түүнээс би намын гишүүн байх эсэх нь хамаагүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж