Ирэх 2025 онд 35.8 их наяд төгрөгийн төсөв батлахаар төлөвлөж буй. Үүний 70 хувийг урсгал зардалд зарцуулахаар тусгасан байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн хувьд 2025 оны төсөв дээр урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:
-Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд боломжтой гэж үзвэл хуулийн хугацаанд амжиж шийдвэр гаргах байх гэж бодож байна. Хоёр хүний асуудал чухал гэж бодохгүй байна. Ард түмэн сонгогчдын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Тухайлбал, сонгуулиар амласан амлалтаа мартаад байна. Жишээлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт болон төсвийн хүрээний мэдэгдэлд иргэдэд амласан амлалт нь тусахгүй байна. Өөрөөр хэлбэл, санал авахын тулд хуурчхаад дараа нь засгийн эрхийг авчхаад зарчмаа мартаж болохгүй. Намын мөрийн хөтөлбөр зүгээр цаас юм шиг хандаж байна. Хоёрдугаарт гишүүдийг намаараа хайрцаглаж санал өгүүлдэг. Энэ нь ард түмний төлөөлөл гэсэн утгыг алдагдуулж байна. УИХ дах намын бүлгийг хаалттай хуралдуулдаг. Бүлэг гэдэг чинь УИХ-ын бүтэц болохоос намын бүлэг биш шүү дээ. Үүн дээр бид асуудлаа ярих ёстой. Хувь хүний асуудлыг биш. Иргэд аж ахуй нэгжүүд цөхөрлөө. Энэ бүх асуудлыг бүлгийн хурал дээр ярих ёстой. Хэн нэг нам бүлэг фракцыг дэмжээрэй гэдэг зүйл яригддаг. Эсрэг байр суурь хэлэхээр сануулдаг энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэж харж байгаа. Ялангуяа төсвийн асуудал дээр. Гишүүдийг ард түмний төлөөлөл гэдгээ анхаарч байгаасай гэж бодож байна. Өөр өөрсдийнхөө сонгогдсон тойргийн төлөөлөл байх ёстой.
Дээрээс нь төсөв дээр урсгал зардлын мөнгө нэмэх тал дээр гишүүд дэмжинэ гэдэг нь бүтээмжтэй хэсэгт очих мөнгийг боломжтой хэсэг нь хулгайлж байна гэж харж байна. Урсгал зардлын өсөлтүүд байж боломгүй байна. Төсөв нэмнэ гэдэг олон асуудлын үндэс. Төсвийг данхайлгана гэдэг иргэдийг төрд итгэх итгэлгүй болгож байна.
Засгийн газрын үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн. Миний хувьд хувьсгалт нам байх үед нь намд элсэж байсан. Хөгжье гэвэл олон хүн дуу хоолойгоо хүргэх ёстой. Нам илүү өөрчлөгдөх ёстой. Миний хувьд сонгогчдын эрх ашиг нэгдүгээрт гэж боддог. Түүнээс би намын гишүүн байх эсэх нь хамаагүй" гэлээ.
irgen 2024-11-05 139.5.216.101
baga yarj,.ix xiix tsag boljee.
Зочин 2024-11-05 76.220.74.140
Зөвхөн дуугарч байгаа нь л энэ хүн болохоос аль эрт ялзарч доройтсон доо.
Зочин 2024-11-05 76.220.74.140
Энэ тогтолцоо явахгүй. Eрөнхийлөгчийн засаглалтай болчихвол босоо удирдлагатай,улс орны хөгжил ургашилнаа. 76 хүн 126 болж өөрсддөө албан тушаалын боломж олгосон боловч юу ч өөрчлөгдөхгүй харин ч бүр дордох шинжтэй болчихлоо.
Нэргүй 2024-11-05 76.220.74.140
Төр барилцах хүмүүс нь хэт олшроод хөгжлийг тушчихаад байна. Энэ тогтолцоо явахгүй гэдэг нь
mnbvc 2024-11-05 176.66.87.78
Энэ худлаа поп…
Нэргүй 2024-11-05 202.126.88.196
Монголын Төрийн Тогтолцоо 2000 оноос хойш БУРУУ ЗАМААР ОРСОНДОО хөөрхий…..ЗГ, Парламэнт, Ёөк, Шүүх 4 тус тусдаа ХАМААРАЛГҮЙ ажиллах ёстой. Гэтэл ЁӨК нь Өрөөндөө Парламэнтаа дуудаад Загнаж ч байх шиг хахахөха Компаний Захирал юмуу хайшаан
Судлаач 2024-11-05 202.126.90.248
Тер хэтэрхий данхар, урэлгэн байна. Эхлээд эрс уомхотгох хэрэгтэй!!!
Нэргүй 2024-11-05 66.181.185.166
Биe дааж сонгуульд өрсөлдөхгүй яасан юм. МАН гэсэн нэрийг дугуйлсан жагсаалтаар орчихоод одоо гэнэт юун нам гээд мэдрэлтээд
Нэргүй 2024-11-05 202.126.90.196
Энэ хүний хэлж бгаа санаанууд зөв юм шиг боловч мань эр нэг л явцуу эрх ашгийн төлөө шантааж хийж бнаа !!!
Намын нэрээр сонгодчихоод намын хайрцаганд орохгүй нтр гэж болохгүй, намрын навч шиг ганцаараа хийсч дэр вэлзээд нэмэргүй, мөдхөөн жагсаалын гадаа үлдэнэ шүү !
Чи гэнэн бөгөөд мулгуу бна доо…
Нэргүй 2024-11-05 202.55.191.194
маш зөв. шинэ залуу гишүүд өөр байна
Нэргүй 2024-11-05 103.168.34.29
тууштай байна шүү
Нэргүй 2024-11-05 66.181.179.163
Энхтүвшин минь тууштай байгаарай. Замаас хазайвал өнөө ХҮН намын өрөвдөлтэй амьтас шиг болно шүү. Характер үзүүлээрэй, бусад чинь энэ янзаараа улс орныг минь самраад байхгүй болгочих янзтай боллоо доо.
Хахх 2024-11-05 202.9.41.4
гэнэт бурхны дүр хувираад шаацн
Нэргүй 2024-11-05 59.153.113.210
энхтүвшин чамд их хурал зохихгүй, чи танхимын ерөнхийлөгч байгаад ч юу ч хийж чадаагүй, эндээс гарсан нь чамд дээр
Нэргүй 2024-11-05 202.9.40.254
Зөв, зардлыг бууруулах ёстой. Зөвхөн ширээ сандалд гэхэд 112 тэрбум төгрөг зарцуулна гэдэг юу гэсэн үг вэ? Францаас зээл авч 730 тэрбумыг хуучин хиймэл дагуулд зарцуулна гэдэг солиорол. ТЭЦ-3 хуучин цахилгаан станцын өргөтгөлийг Оросоор хийлгэж 1,3 тэрбум евро буюу 5 их наяд төгрөгийг Орост өгнө гэдэг бол галзуурал, бидэнд ийм их мөнгө байхгүй ш дээ, үүний төлөө цахилгаан дулааны үнийг нэмээд байгаа юм уу? Оросын дайныг дэмжих мөнгийг би л лав төлж чадахгүй.