УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуралдааныг удирдаж буй Ц.Даваасүрэн даргыг "Дэг барина" нэрийдлээр үг хэлэх боломж олгохгүй байсанд уурсан, хуурай “агсам” тавив.
Тэрбээр “Ц.Даваасүрээн над үг хэлэх боломж олгоч чи. Үг хэлсэн болгоныг жадлан эсэргүүцдэг чи. Яасан их дэг барьдаг юм, та нар. Та нар дэг барих ёстой юм уу, Монголын ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлж, аж ахуй нэгжүүдээ хөл дээр нь босгож, улс орноо хөгжүүлэх ёстой юм уу. Эсвэл дэг барьж байна гээд хүмүүсийн амыг хаагаад сууж байх ёстой юм уу. Ийм олон гишүүн эсэргүүцэж байхад хүчиндэж байгаад, одоо бол эцсийн хэлэлцүүлэг, эцсийн үг ч байхгүй. Ийм юм байдаггүй юм.
Ц.Даваасүрэн дарга уг нь манай талд байсан юм, одоо дайсны талд орчихож. Уг нь төсвийн хэлэлцүүлэг эхлэхэд манай талд байсан ш дээ. “Нээрээ хэдүүлээ төсвөө гоё болгоё, засъя, янзалъя. Ард иргэн, аж ахуй нэгжүүдийнхээ амьдралыг гоё болгоё” гэсэн. Одоо байхгүй. Одоо ийм тоглоомын юмаа болимоор байна. Би сая ирц гүйцээх үү яах уу. Б.Жавхлан орж ирсэн байна. Та нарыг өөр юм ярих байх гэж бодож орж ирсэн. Дөрвөн гишүүний саналын дагуу төсвөө татаж аваад наанатай цаанатай зарим юмыг нь хасчихая гэж бодсон” гэв. Цааш ярих гэсэн боловч үг хэлэх минут нь дууссан юм.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Минут дууслаа. Байнгын хорооны зүгээс гишүүдийн гаргасан хасъя гэсэн саналыг дэмжиж, чуулган руу оруулсан. 18.3 тэрбумыг хасъя гээд оруулсан ч чуулган дээр л боссон. Чуулганы тэр олон гишүүдийг би яаж ч чадахгүй шүү дээ. УИХ-ын дарга биш юм чинь. Манай байнгын хороо хасъя гээд л оруулсан шүү” гэж хариулт өглөө.
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хүүхдэд үнэгүй үзвэр үзүүлэхэд зориулж 18.3 тэрбум төгрөг суулгасны зэрэгцээ зочны зардалд 111 тэрбум тавилга эд хогшил худалдах авах зардал 268 тэрбум төгрөг гэхчлэн үр ашиггүй зардлууд олноор суулгасныг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын дөрвөн гишүүн эсэргүүцэж, Засгийн газар төсвийг буцаан татаж, урсгал зардлаас 3.6 их наяд төгрөгийг танах ёстой гэдэг асуудлыг тавьж буй. Гэвч төсвийн хэлэлцүүлэг эцсийн шатанд ирсэн гэх агуулгаар асуудалд хандаж буй нь зарим гишүүний уурыг барж, цухлыг нь өдөөгөөд байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-05 103.212.119.231
дайсан болсон бна
Нэргүй 2024-11-05 103.212.119.231
Дайсан болсон бна….10% биш ….
Нэргүй 2024-11-05 103.57.94.151
МАН ыг сонгосон улны иргэдийн хар гайгаар ийм л дампуурал болж байгаа юм
зочин 2024-11-05 66.181.186.147
Сөрөг хүчин ялангуяа АН дотор байгаа сөрөг хүчин төрд ажиллаж байгаа зарим хүмүүсийн нэр төрийг хугалж,бохирлох,МАН-ыг харлуулах гүтгэлгийн бохир ажиллагааг маш идэвхжүүлж байна, Төсвийн талаар тайлбар сурталчилгаа сайн хий, Гүтгэлэг хорон ажиллагааг газар авахуулж болохгүй, Тэд зохион байгуулалтад орсон байна
Зочин 2024-11-05 139.5.217.72
Монголын хоёр дайсан Даваасүрэн, Баттулга 2-ыг сонгодог Хөвсгөл, Булган, Орхоны маанагууд ч бас монголын дайсанууд юм даа.
зочин 2024-11-05 66.181.186.147
Соёлын яамны чиглэлээр хийх зарим ажлыг төсөвт үлдээхийг дэмжсэн л байна , Юу нь буруу юм,Соёлын сайд хангалттай хариу өгөөд л байсан, Үүний төлөө бусдыг монголын дайсан болгож доромжилж попдож дэндэж байгаа юм биш үү, зарим хүмүүс одоогийн төрд ажиллаж байгаа хүмүүсийн нэр төрийг хугалах гэж дэндүү агсарч дайсагнаж байна
Нэргүй 2024-11-05 202.21.109.4
Даваасүрэн барилгын яаманд ажиллачаад сайжруулсан юу ч хийгээгүй мөртлөө бас их муулсан даа.
зочин 2024-11-05 66.181.186.147
Яагаад даваасүрэн рүү дайраад эхлэв, Юу хийсэн гэж монголын дайсан болгоод байна аа, Барууныг дэмжигч,төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан бүлэг этгээд энгэж л хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж бусдын нэр төрийг уландаа гишгэхийг оролддог, Иргэдийн төлөө зүтгэдэг эх оронч хүн болж жүжиглэдэг, Хамгийн адгийн аргаар бусдын нэр төрд халдана,Нийгмийг хуурах гэж оролдоно, Хийж бүтээх ажилд саад тотгор учгуулна,Ийм хүмүүсээс сэрэмжил,Бүү хуурт, Анхааралтай бай,
Нэргүй 2024-11-05 103.168.34.71
Даваасүрэн болёстой төрд хэрэггүй зайран ш дээ олон ч жил энд сууж хор найруулан өөрийгөө бодож суухаас өөрийг хийгээгүй хутгуур даа
10%-ийн Даваасүрэнг шалгаач 2024-11-05 15.235.216.113
10%-ийн Даваасүрэнгийн идэх гэж байсан мөнгөнөөс бага зэрэг хасагдсан байх. Тэгээд ууртай байгаа юм. Монголын No.1 шударга хүн мэнгэт Ц.Нямдорж нэгдсэн чуулган дээр 10%-ийн авлигачин Даваасүрэн гэж хэлж байсан удаатай шүү. Баталгаатай мэдээлэл шүү. Харин яагаад АТГ ажлаа хийхгүй байгаа юм бол????
Бат 2024-11-05 202.55.188.125
Төрийн ажлын ямар ч туршлагагүй баян айлын бандгар охиноор 18,3 тэрбумаар үнэгүй кино үзүүлэхийг эсэргүүций
ХУУЛЬЧ 2024-11-05 202.9.46.252
ХЭЗЭЭ ЭНЭ ХОЁР НЭГ ТАЛ БАЙСАН ЮМ БОЛДОО .,,,,ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭЭД МАЙЛДАГ УЛС ШҮҮ ДЭЭ .,,,,,,
S 2024-11-05 139.5.218.73
ANUSDI80955877
Нэргүй 2024-11-05 192.82.64.153
10% даваасүрэн угийн л шантаажчин одоо зайлвал таарна
зочин 2024-11-05 103.57.92.11
10%-ийн Даваасүрэн угаасаа Монгол улсын дайсан.АТГ хэзээ энэ дайсныг барьж хорих юм вэ?
МУ-г хорлох нь улам ихслээ.
Нэргүй 2024-11-05 103.212.119.191
ОХУ-ын тусгай алба хуучин хараат байсан улсуудад нөлөөгөө алдахгүйн тулд маш идэвхтэй ажилладаг. Монголд бол маш үр дүнтэй ажиллаж байгаа!! Нөлөө бүхий улс төрч, ТББ г.м. -ийг сайтар ажиглан судлаад өөртөө элсүүлж, даалгавар өгдөг. Элсүүлэх арга нь олон янз: мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж сошиалд тавина гэж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд чинь "муу юм" болно шүү гэж айлган сүрдүүлэх г.м. арга хэрэглэдэг!! (Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг) Эл
Нэргүй 2024-11-05 103.212.119.191
Элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!! Төмөр зам, цахилгаан станц, уул уурхай г.м. салбар дахь хорлон сүйтгэх ажиллагаа бол тэдний ажлын үр дүн!!! Даваасүрэн ийм л ажиллагаа явуулсаар ирсэн хүн!!!
Нэргүй 2024-11-05 103.212.119.191
Гэтэл Даваасүрэнг яагаад сайд болгов?? Оюун-Эрдэнэ өөрөө шийдсэн үү, эсвэл Күүк дээрээс нь шахсан уу??!! Эрүүл төр засагтай улсад бол ийм хүмүүс аль эрт шоронд сууж байх ёстой??!!!
Нэргүй 2024-11-05 66.181.189.185
Даваасүрэнг одоо л мэдэж бга юм уу
Нэргүй 2024-11-05 202.9.40.60
ҮНЭН ҮНЭН, ХУДАЛ ДҮРТЭН БАЙЖ ГЭДГИЙГ НЬ САЯ ТОДООС ТОД НИЙТЭЭРЭЭ МЭДЛЭЭЭ
Нэргүй 2024-11-05 66.181.190.16
үхсэний чинь танай манай тал . 10 % ш****г муу л*****н хар гөлөг. ТВЕА компанаас авсан 10 сая $ ын хэрэгтэн. Хар царайлсан гөлөгийг гаргадаг Хөвсгөл, Эрдэнэтийн эргүү малнуудаа энэ новшоо татаач
Нэргүй 2024-11-05 124.158.104.37
алхуягаа хууль юу юм гээд мөнгө идсэн шүү чи хүргэн дэнзэн??
Нэргүй 2024-11-05 122.201.23.75
Ц,Дааасүрэн хэзээний Монголын дайсан.
Нэргүй 2024-11-05 202.9.40.254
Цахилгаан Дулаангүй байж өчнөөн олон барилга барьж, тавилга авч, хүйтэн орчин үзвэр үйлчилгээ үзүүлнэ гэж байхгүй л дээ
Нэргүй 2024-11-05 202.9.40.254
5-р Цахилгаан Станц Багануурт аль 10 жилийн өмнө баригдах ёстой байсан, даанч Ц.Даваасүрэн, Женко мэтийн нөхдүүд баахан Хятадууд ороод ирлээ гээд төслийг нурааж билээ. Одоо гэтэл тогны хязгаарлалт хийж 2023 оны өвлийг арай чүү давсан, 2024 онд дулааны хязгаарлалт хийх нь…
Нэргүй 2024-11-05 66.181.161.75
Жагсая аа, босъё!
Нэргүй 2024-11-05 124.158.104.37
чамайг олоод буудах хэрэгтэй
Зочин 2024-11-05 66.181.161.75
10%-н Даваасүрэн угаасаа л чөтгөр байсаншдээ. Чи хаашаа юм, нэг хэсэг ганзага нийлж байсымуу?
Зочин 2024-11-05 202.179.25.21
Ийм нэг юм өчнөөн жил ярилаа нөгөөх нь харин зүгээр л сонгогдоод л гишүүнээ хийгээд л яваад байхыг бодоход худлаа юм шиг санагддаг боллоо ккк