NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны шинэ улирал эхэллээ. Сүүлийн жилүүдэд монголчууд NCAA-ийн сагсан бөмбөгийн тоглолтуудыг шимтэн үздэг болсон. Учир нь монгол залуус АНУ-ын их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн шигшээ багт багтаж, өөрсдийн замналыг хөөж байна. Тэдний хамгийн том төлөөлөл бол мэдээж Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од билээ. Тэрбээр өдгөө гурав дахь улирлаа NCAA-д эхлүүлж, шинэ багийнхаа төлөө эхний тоглолтдоо оролцлоо.
Ютагийн их сургуулийн Ютес баг өнөөдөр/2024.11.05/ Алькорн Стэйт Брэйвес багийг талбайдаа хүлээн авч, 100-59 гэсэн харьцаатай илт давуу ялав. Тус тоглолтод Ш.Энхийн-Од гарааны холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж, 10 оноо, 5 ашигтай дамжуулалт, 2 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, баг нь улирлаа хожлоор эхлүүллээ.
Энэ жил бол Майкын NCAA дэх гурав дахь улирал. Өмнө нь тэрбээр Дэйтоны их сургууль болон Сан Францискогийн их сургуулийн өмсгөлтэй талбайд гарч байсан түүхтэй. Гэхдээ талбай дээр өөрийгөө харуулах боломж, бөмбөгний эрх мэдэл, тоглох минут зэрэг хомс байсан нь нууц биш. Харин энэ жил түүнд гарааны холбон тоглогчийн байрлал, бөмбөгний эрх мэдэл, минут олдлоо. Одоо л өөрийгөө таниулж, NBA-д бэлэн гэдгээ харуулах цаг нь ирсэн.
Нөгөө талд улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн буюу Томми Ганхуяг мөн NCAA-ийн нэгдүгээр дивизоны анхны тоглолтоо хийлээ. Түүний баг болох Техас-Рио Гранде Валли их сургуулийн Вакирос баг Небраскагийн их сургуулийн Корнхаскерс багийн талбайд зочлон 67-87 гэсэн харьцаатай хожигджээ. Тус тоглолтод Томми Ганхуяг 11 оноо, 3 самбар авсан гэнэ.
Нэргүй 2024-11-05 202.126.91.235
Сайн байна,,,дүү минь ээ,,,,маш сайн,,,,
Нэргүй 2024-11-05 202.126.90.196
Монгол залуус минь НИС НИС !!!
Зочин 2024-11-05 1.234.236.226
Монгол залуусдаа амжилт хүсье! Эзэн хичээвэл заяа хичээнэ. Монголын үрс олон болтугай! Одтой болтугай!
hdvfgg 2024-11-05 202.9.41.4
Манж х***а Адгиын өлөн гуйлагчдын өлөн өчнөөн жил хулгайлсн аймар өлөнийн өлөн нь дарагддгүй.