Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид Алмора дүүргийн Марчулад зорчиж явсан автобус 50 метр гүнзгий гуу жалга руу унажээ. Ослын улмаас 36 хүн нас барж, 27 хүн гэмтэж бэртэв. Зарим зорчигч нь газар дээрээ нас барсан бол гэмтэж бэртэгсдийг ойролцоох эмнэлэгт шилжүүлжээ. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Энэтхэгийн, тэр дундаа Уттаракханд мужийн гол тээврийн хэрэгсэл бол автобус. Гэсэн хэдий ч автобусны компаниуд аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, хүчин чадлаа хэтрүүлэх нь элбэг. Тухайн автобус 44 зорчигчтойгоор Даваа гаригт Рамнагар дүүрэг рүү явж байжээ.
Энэтхэгийн засгийн газар уг хэргийг мөрдөн шалгахыг тушаагаад байна. Мөн ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ. Нас барсан хүмүүсийн ар гэрт 200 мянган рупи, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт 50 мянган рупи тус тус олгох шийдвэрийг Нарендра Моди зарлав. Мужийн сайд Пушкар Сингх Дами ч бас хохирогчдын ар гэрт санхүүгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.
Энэтхэг улсад жил бүр 160 мянга орчим хүн авто ослоос болж нас бардаг. Энэ үзүүлэлтээрээ Энэтхэг дэлхийд тэргүүлж байна. Ихэвчлэн хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй жолоодсон зэрэг шалтгаанаас болж осол гардаг ажээ.
zochin 2024-11-05 43.228.129.139
jild 160k hun osloor uheed bna gej yu bhav sudalgaa zov uu
Нэргүй 2024-11-05 73.59.119.57
1000 д 1 хүн гэвэл харин ч бага бна
Лоит 2024-11-05 202.9.41.4
Н.Учралру дайрагчид хулгайч манж хужаагууд эх орны төлөө ажилсн болгоны манж х***а зулбасгууд бүлэглэж дайрч мохоох гэж санаархдг лалартдг.үмхий снаатй Манж хужаагууд.
Бө 2024-11-05 66.181.160.3
Юүн манж бэ кк
Нэргүй 2024-11-05 66.181.181.193
63 хүн аваарт орж 44 хүнтэй явсан гэнэ
Нэргүй 2024-11-05 202.179.18.207
ŵ43 3x
Нэргүй 2024-11-05 124.158.104.37
орк сэтгүүлчээ аваараар нас барна гэдэггүй амь үрэгдэх гэдэг юм.