"Надад хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах хувийн ашиг сонирхол байхгүй"

"Надад хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах хувийн ашиг сонирхол байхгүй"

"Надад хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах хувийн ашиг сонирхол байхгүй"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.05/ хуралдаан үргэжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учралаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Тэрбээр "Уг асуудлыг сангийн яам өнгөрсөн хугацаанд санхүүжилтийн зээлийг хэлэлцээд явсан. Та бүхэн нэг зүйл дээр буруу ойлголттой байна. Энэ бол УИХ-д хэлэлцэж эхлээгүй асуудал. Францийн парламент хиймэл дагуулд зарцуул гэж өгсөн мөнгийг өөр зүйл зарцуулах үндэслэл байхгүй. Байхгүй мөнгөний төлөө бухимдаад намайг элдвээр хэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Би төрийн олон жил гацсан төслүүдийг хариуцан ажиллаж байна. Үүний цаана олон хүний эрх ашиг байгаа. Улс төрд олон жил ажиллалаа. Надад хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах хувийн ашиг сонирхол байхгүй. Та нар тайван бай. Ирэх саруудад би хамгийн муу хүн болох нь ойлгомжтой боллоо. Монголын стратегийн орд газруудын 34 хүртэлх хувийг нь хуримтлалын дансаар дамжуулан ард түмний гарт өгнө. Ураны хөрөнгө оруулалтын гэрээ ч гэсэн Монгол нэг ч санхүүжилт хийхгүйгээр, ирээдүйд өр үүсгэхгүйгээр 34 хувийг шууд татвараар авъя л гээд байгаа юм. Төрийн ажил гэдэг ийм л зарчимтай. Парламент өөрөө надад мега төслөө танилцуул гэсний дагуу л танилцуулсан. Үүнийг болиулах шиг амархан зүйл байхгүй. УИХ-аар ерөөсөө зээлийн хэлэлцээр ороогүй. УИХ-аар шийдээгүй. Тэр байтугай УИХ-д өргөн бариагүй шүү дээ. Буруу ташаа мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг ойлгож байна. Үүний цаана эрх ашиг нь хөндөгдөж байна шүү дээ. Олон жил хав дараад явж байсан юм нь яригдаад, ажил болох гээд байна. Энэ долоо хоногоос Баялгийн сангийн 34 хувийн хэлэлцээрийг эхлүүлнэ" гэв.

Мөн тэрбээр "Та УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинээс уучлалт гуйсан уу?" гэх сэтгүүлчийн асуултад "Их гомдомтгой хүн юм болов уу л гэж бодож байна. Би юу гэж уучлалт гуйх юм бэ. Зарчмын асуудал ярьж байгааг нь буруутгахгүй. Гэхдээ ТӨХК-ууд дээр бүр их асуудал байна үүнийг ярих хэрэгтэй. Хамтарч ажиллая" гэх хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.162.98

ийм харанхуй цахим сайдтай улс бүтэхгүй ээ юун хөгжил цаашаа

Avatar

И 2024-11-05 66.181.161.47

Хиймэл дагуулын хувьд мэргэжлийн хүмүүс, байгуудлага нь дугармаар юм. Төсөв, ТӨХК нэртэй төсөв цусалж олон зуун орон тоотой байгууллагууд, яам агёнглагуудаа цэгцэлмээр юм!!!

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.25

ичиж үхээч архиар биш

Avatar

Зочин 2024-11-05 66.181.161.187

Жинхэнэ люмпэн гэж энийг хэлнэ.

Avatar

Иргэн 2024-11-05 202.126.89.187

Солонгост татвар төлөгчдийн мөнгөөр гэр бүлээрээ очиж эмчлүүлсэн зардлаа төлөөч. тнгоц нисдэг тэрэг эмнэлэг сувилал аав ээж эхнэр хүүхдүүд бүгд ОЭ төсвийн мөнгөөр даасан биздээ

Avatar

Нэргүй 2024-11-05 103.168.34.216

Хиймэл дагуул Монголын хөгжилд хэрэгтэй зүйл, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх нэг нөхцөл юмсан. . Юун 18 тэрбумын кино үзэх

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.191.77

Намын эрх ашгийг эх орны эрх ашгаас дээгүүр тавих нь эх орноосоо урваснаас ялгаагүй.

Avatar

Нэргүй 2024-11-05 103.57.94.151

Энэ залуу цахим сайд байхдаа Француудаас хиймэл дагуулын урьдчилгаагаа авчихсан бололтой дог шүү

Avatar

зочин 2024-11-05 66.181.186.147

Төсвийн мөнгө улсын онцгой хяналтад байдаг ,Хэн дуртай нь гараа дүрээд луйвардаад байдаг эд биш болсон, Зарим хүмүүс өнөө л хуучин аргаараа бусдын нэр төрийг унагаж, улс төрийн ашиг хонжоо эрэлхийлж байна, Учрал оногдсон ажлаа сайн хий, Одоогийн төрд дайсагнагчид манайд олон болсон,Зохион байгуулалтад орсон, Үүнийг иргэд мэдэж байгаа,Та нарыг иргэд дэмжинэ, Бүү шантар,

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.25

🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤣🤣🤣🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2024-11-05 139.5.218.127

хиймэл дагуулын хэнээрхэлээ больчих

Avatar

Нэргүй 2024-11-05 103.168.34.216

Хэнээрхэл биш, хэрэгтэй зүйл

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.196

Учрал минь ээ !
Оркуудын үгийг бүү тоо, амин хувийн эрх ашигаа гүйцэлдү үлэх л гэж олон түмнийг уруу татан хошгируулж бгаа юм.
Монгол орны хөгжлийн төлөө, ирээдүйн төлөө, эр зориг, эрдэм чадлаа дайчлан зүтгээрэй !
Амжилт хүсье !

Avatar

Зочин 2024-11-05 66.181.183.72

Эрдэнэс Тавантолгойн одоогийн удирдлагууд байвал юу ч урагшлахгүй Учрал аа.Шударга юм бол үүнийг өөрчил

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.235

муу үхээр

Avatar

Иргэн 2024-11-05 59.153.112.90

Энэ засгийн газрын гишүүд ард түмэн буюу сонгогчдынхоо үгийг огт сонсохгүй ,тоохгүй болжээ.Тиймээс огцруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-05 139.5.217.251

Пунтик буюу Пүрэвжаргалтай буудалд аймаар архидаж шаалцдаг Учрал с** байна лээ. Боловсрол тааруу ээж Цэцэгмаа бас залуу нөхөртэй. Ням-Осор зүгээр бэлэг тэмдэг төдий Хүнд нэг шил архи аваад мэдэлгүй шаар даа.

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.162.202

Хүний үг сонсохоо больсон байна. Засгийн газар 2025 оны төсвийн төслөө эргүүлэн татах хэрэгтэй шүү дээ. Энэ их үрэлгэн зардлаа танахгүй татвар НӨАТ нэмэх гэж байгааг чинь ард түмэн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл та нар бидний татварыг хяналтгүй үр ашиггүй цацсаар ирлээ. Одоо тэр иддэг уудгаа нугалж нэмээд батлах гээд байгаа чинь гэмт хэрэг. Чиний мөнгө биш.

Avatar

Уншигч 2024-11-05 202.126.90.141

Хиймэл дагуулын ажлыг чинь дэмжиж байна. харин төрийн данхар орон тоо үрэлгэн зардлаа хасаж, цомхтгон ард түмний нуруун дээрх ачааллыг хөнгөлж өгөө ч гэж гуйж байна.

Avatar

ЗОЧИН 2024-11-05 202.131.251.130

БОЛОВСРОЛГҮЙ МУНХАГ ЗАЛУУ. ЭЦГИЙНХЭЭ ХУВИЙН СУРУУЛИЙГ ТӨГССӨН БОЛСОН АМЬТАН.

Avatar

S 2024-11-05 139.5.218.73

ANUSDI90955877SEXSY AJIL XN

Avatar

Зочин 2024-11-05 66.181.161.75

Гуя дагуулж битгий хүзүү тулгаад бай! Иргэд угаасаа баялагаасаа хүртэх эрхтэй, хүртэх ч болно. Та нараар заалгахгүй! Францын хиймэл дагуул, Номинтойгоо зайл! Муу люмпэн!

Avatar

Зочин 2024-11-05 66.181.161.75

Тэгвэл Номинтойгоо цуг хөтлөлцөөд төрөөс зайл чи!

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.179.163

Энхтүвшин энэнээс хавь илүү байхаа. Сургууль ном ажлын туршлагаар гээд хөвөрнө.

Avatar

иргэн 2024-11-05 66.181.190.30

Францийн парламент хиймэл дагуулд зарцуул гэж өгсөн мөнгийг өөр зүйл зарцуулах үндэслэл байхгүй. Монголчууд, Монголын засгийн газар юу хэрэглэх, мөнгөө юунд зарцуулахыг Францын парламент шийддэг болсон юм байна. Бид Францын колони орон болсон байна ш дээ, эрхэм гишүүд ээ.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.254

Францаас 330 сая ам.долларын зээл (зээлийн 25% нь хөнгөлөлттэй зээл, 75% нь арилжааны банкны үнэтэй зээл) авч байгаад Францын хиймэл дагуул авах шаардлага байна уу? Энэ өндрийн хиймэл дагуулаас интернет авахад айл бүрт 75см-ийн том тогоотой антенн хэрэгтэй, малчин бүрт ийм том тогоотой антенныг хэн хангах юм? Энэ антенныг зөв өнцгөөр харуулж айл бүрт тохируулах ёстой, хэн үүнийг хийх юм? Яг энэ Францын компаниас Бангладеш улс 2019 онд аваад хог болсон, бөөн сенсааци дэгдсэн. Энэ түүхийг мэдэх үү

Avatar

Нэргүй 2024-11-05 59.153.113.13

ер нь бол бүх татвар дээрээ нэмээд 34хувь гэсэн тохироонууд шүү дээ. татвар бол авдгаараа авагдах ёсьой. татвар авснаа ашиг авсан мэт тайлбарлаж болохгүй дээ

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.254

Францаас зээл авангуутаа Францын хуучин хиймэл дагуулыг 730 тэрбумаар худалдаад авч байгаа юм уу? Төмрийн сэг авч байгаа юм бол Францаас зээл авч яах юм? Монгол улсыг 730 тэрбумын өрөнд оруулж байгаагаа харахгүй байж хувийн ашиг сонирхол байхгүй ч гэх шиг… Ийм толгойгүй, сэтгэлгүй хүнээр удирдуулмааргүй байна.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.185

Цахим Үндэстэн

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.190.16

муу фсда мээн зайлаөрай. Үхээд далд ороод өгөөрэй зулзаган коммунист аа

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.178.91

Зулзган коммунист шааааа шаааа.

Avatar

Үнэн 2024-11-05 66.181.176.216

Нусан б** их том байна аа хиймэл дагуул бол луйвар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж