NEWS агентлагийн сурвалжлагч А.Цээсүрэн Шанхай хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өчигдөр /2024.11.05/ Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.
Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ.
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд дараах баримт бичгүүдийг байгуулав.
Үүнд,
1. “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгтэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.
2. “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХҮРТЭЭМЖ, ЧАНАР, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”–т Монгол Улсын Сангийн сайд Болдын Жавхлан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурав.
Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтээр холбооны шугам, сүлжээг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХК хэрэгжүүлэх юм. Зээлийн нөхцөл нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
3. “БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН НЭРЭМЖИТ СОЛИЛЦОХ ЗАХИДАЛ”-д Монгол Улсын Сангийн сайд Болдын Жавхлан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жун Хайдун нар гарын үсэг зурав.
Энэхүү Засгийн газар хоорондын баримт бичиг болох солилцох захидлыг солилцсоноор “Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудал шийдэгдэж байна. Уг спорт цогцолбор нь 19 нэр төрлийн спортын зориулалтаарашиглагдах спорт заал, усан сан, хүлээн авалтын танхим, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний болон нийтийн үйлчилгээний талбай, оффис, урлагийн танхим, автомашины зогсоол зэрэг нийт 60 орчим мянган метр квадрат талбайг хамрах цогцолбор юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол, Хятадын харилцааны түвшинг ахиулж “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2014 онд нэг тэрбум, 2017 онд хоёртэрбум юанийн буцалтгүй тусламж тус тус олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү буцалтгүй тусламжийн санхүүжилтээр“Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих” төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд угтөслийн техник, эдийн засаг боловсруулах солилцох захидалд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ.
4. “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН НОГООН ХӨГЖЛИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннямын Гантөмөр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн ногоон хөгжлийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, ногоон хөгжлийн стратеги, бодлогын уялдаа холбоог хангах, төрийн захиргаа, орон нутаг болон санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах эрх зүйн нөхцөл нь бүрдэж байгаа болно.
5. “МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийг зохицуулах ерөнхий газрын дарга Луо Вэнь нар гарын үсэг зурав.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсадхүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, түүний зохицуулалт, үндэсний бодлогыг баримтлан стандартыг ижилтгэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж буй хамтын ажиллагааны баримт бичиг юм.
6. “МОНГОЛ УЛСЫН МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗАР БОЛОН БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийг зохицуулах ерөнхий газрын дарга Луо Вэнь нар гарын үсэг зурав.
Уг баримт бичгийг байгуулснаар шударга өрсөлдөөнийг хангах чиглэлээр нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр тус тусын мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэл солилцох, сургалт, семинар, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, шинээр дагаж мөрдөх зохицуулалтын талаар харилцан мэдээллэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байгаа болно.
7. “МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ТЭЖЭЭЛИЙН АМЬТНЫ УУРАГ БОЛОН ӨӨХ, ТОС ЭКСПОРТЛОХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМБОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ү Хайпин нар гарын үсэг зурав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэжээлийн амьтны уураг, өөх, тос экспортлох үеийн хорио цээрийн нөхцөлийг тохирсоноор энэ төрлийн малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл нь бүрдэж байна. Энэхүү протоколоор малын уураг болон тэжээлийн өөх тосыг боловсруулах арга, технологийг талууд тохиролцсоны зэрэгцээ малын уургийн эх үүсвэр, түүхий эд болон үйлдвэрлэгчид тавигдах шаардлага зэрэг тодорхой нөхцөлүүдийг зааж өгсөн байна.
8. “ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ.
Мөн айлчлалын хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан “Гашуунсухайт–Ганцмодбоомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болов. Уг Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа болно.
Нэргүй 2024-11-06 202.131.234.123
гуйлгачид аа. зүгээр явж чадахгүй өлөнтөөд л явах юм.
Нэргүй 2024-11-06 202.126.93.243
Санал
Хуцаа 2024-11-06 202.9.47.3
Ингээд Монгол цлс хар х*******н залгидас болох замдаа орлоо даанч харамсалтай данхыг огцруулж Монголоо аварцгаая
Нэргүй 2024-11-06 64.227.76.166
За яахав нус нулимсандаа хутгалдаал гуйсан ч бай ямар ч байсан зээлээ авахаар болж. Женко 10% ийн даваасүрэн мөнхбаяр тэргүүтэй гадны хорлон сүйтгэгчдийн оролдлого талаар болж эрчим хүчээр гаднаас хараат бус байх эхлэл тавигдаж байгаа юм байна. Монгол хүмүүсийн хувьд бол сайхан мэдээ харийн хорлон сүйтгэгчдэд бол муу мэдээ байна
Нэргүй 2024-11-06 66.181.179.45
Тавантолгой Гашуунсухайт Ганц мод хоорондын төмөр замаа нарийн цариг болговол хямд зардлаар хурдан холбогдоноо Яаж ч бодсон нарийн цариг нь Тавантолгойгосс ам өгч тээврээ хятадад өгснөөс хамаагүй хямд бна
Нэргүй 2024-11-06 66.181.189.185
ИХ ЭРТ Л ШИЙДЭГДЁЭН АСУУДАЛ. ОРОН НУТГИЙН ХЭДЭН ХЭНЭЭРХЭЛТЭЙ МАЛЧИД,ТЭДНИЙГ ТУРХИРДАГ ХЭДЭН УЛСТӨРЧ, ХУУРАМ ЭХ ОРОНЧООР ХАЛХАВЧИЛСАН ХЭДЭН ХУЛГАЙЧУУДААС Л БОЛСОН
Зочин 2024-11-06 202.126.90.248
Ер зээл сургээрээ очиж гуйжээ!!! Ичмээр юм, толгойгоо ажлуулж еерсдее менге босгох л тусгаар терийн бодлого.
Нэргүй 2024-11-06 202.126.90.196
Тийм чадал тэнхээ алгадаа, одоохондоо ингэсхийж л аж төрөхөөс.
зочин 2024-11-06 66.181.160.72
Бөөнөөрөө очоод л бүгд өвдөг сөхрөөд л нус нулимсандаа хутгалдаж гуйж байж жоохон мөнгө салгаж байна шдээ.. Тэхгүй бол Монголчуудад итгэж мөнгө зээлэх газар байхгүй болсон юм биш үү
иргэн 2024-11-06 59.153.113.80
Хятад бол Дэлхийн хоёрдох эдийн засаг.Бид өөрсдөө ямар цахилгаан станц барьж чадах биш.Ингээд зээл авахаас өөр аргагүй шүү.Харин авсан хөрөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал.Хуучин бас бид Оросын зээлээр амьдарч байсан.Бага улсын зовлон.Өөрсдөө олигтой байж Хятад,Оросын хөлд сууж л амьдрана шүү дээ.Бүх юм өөрөөсөө болдог.