Япон батлан хамгаалахын шинэ хиймэл дагуулаа хөөргөв

Япон батлан хамгаалахын шинэ хиймэл дагуулаа хөөргөв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон батлан хамгаалахын шинэ хиймэл дагуулаа хөөргөв

Япон улс цэргийн ажиллагаа, харилцаа холбоонд дэвшил гаргах зорилгоор батлан хамгаалахын шинэ хиймэл дагуулаа Даваа гаригт хөөргөв. Пуужинг шинэ тэргүүлэх H3 пуужингаар тойрог замд амжилттай байршууллаа. H3 пуужин Японы баруун өмнөд хэсэгт орших Танэгашима сансрын төвөөс хөөрсөн байна. Бүх зүйл төлөвлөсний дагуу явагдаж, хиймэл дагуул сансрын тойрог замд амжилттай байршсаныг Японы сансар судлалын агентлаг зарлажээ.

Батлан хамгаалахын шинэ хиймэл дагуул нь мэдээлэл солилцох, цэргийн ажиллагаа явуулахад "X-band" холбоог ашигладаг Кирамэки №3 хиймэл дагуул юм. "X-band" хиймэл дагуул нь цаг агаарын аливаа өөрчлөлтөд бага өртдөг учир харилцаа холбоог тогтвортой дэмждэг. Кирамэки №3-аас өмнө хоёр "X-band" хиймэл дагуул хэдийнэ ашиглалтад ороод буй. Өмнөх хоёр хиймэл дагуулын байршил тодорхойгүй байдаг. Кирамэки №3-ыг гуравдугаар сард бүрэн ашиглалтад оруулж, бусад хоёртой нь нэгтгэх аж.

"X-band" хиймэл дагуул нь Японы Газар, Тэнгис, Агаарын довтолгооноос хамгаалах хүчин болон энхийг сахиулах, цэргийн сургуулилалт хийх зорилгоор хилийн чанадад байршсан хүчнээр дамжуулан их багтаамжтай мэдээллийг өндөр хурдтайгаар дамжуулах боломжтой гэдгийг Хамтарсан штабын системийн газрын дарга, хошууч генерал Ясүхиро Като хэлжээ.

Дашрамд дурдахад, Япон улс 2022 онд гаргасан аюулгүй байдлын стратегийн зорилгын хүрээнд цэргийн хүчээ нэмэгдүүлэх болсон. Хятад, Хойд Солонгос, ОХУ-ын оролцоотой бүс нутгийн хурцадмал байдал дунд Япон чухал үүрэг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж