Жолооч нар: D зөвшөөрөл олгохгүй бол ачаа тээврийн үнэ нэмэгдэнэ

Жолооч нар: D зөвшөөрөл олгохгүй бол ачаа тээврийн үнэ нэмэгдэнэ

Жолооч нар: D зөвшөөрөл олгохгүй бол ачаа тээврийн үнэ нэмэгдэнэ
Замын-Үүдийн боомт дээр ачааны автомашины урт дараалал үүсч, жолооч нар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, Замын-Үүдийн боомтоор ачааны автомашин гарахад шаардлагатай D бичиг тасарсан, огт олгохгүй байгаа гэх асуудлаас ачааны автомашины жолоочид ийнхүү эсэргүүцэл зарласан аж.
Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс тодруулахад "Ачааны автомашинд олгодог D бичгийг Хятад талаас олгодог. Энэ жилийн тухайд нийт 50 мянган ширхгийг олгосон боловч наймдугаар сарын дундуур дууссан. Тиймээс дахин авах хүсэлт гаргаж есдүгээр сард 3000 ширхэг, аравдугаар сард 3000 ширхэг, арваннэгдүгээр сард мөн 3000 ширхгийг нэмж авах байдлаар зохицуулсан. Энэ арваннэгдүгээр сард олгох 3000 ширхэг D бичиг хугацаанаасаа хоцорч ирсэн. Үүнийг энэ он дуустал өдөрт 50 ширхгийг олгох байдлаар зохицуулалт хийнэ. Гэхдээ үүнийг жолоочид хангалтгүй гэж үзэж байгаа учраас ийм нөхцөл байдал үүслээ. Түүнчлэн Хятадын талаас D бичгийг хязгаартай олгож байгаад шалтгаан бий. Авто тээврийн үндэсний төвөөс Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу хил нэвтрэх С зөвшөөрлийг олгодог байсан. Үүнийг 2023-2024 онд уурхай эзэмшигч компаниудад шилжүүлсэн. Гэвч уг тогтоол хүчингүй болоогүй байгаа. Тиймээс Хятадын тал үүнийг холбогдох журам зөрчсөн гэж үзсэн" гэв.
Тиймээс уг тогтоолыг хүчингүй болгох асуудалд Зам тээврийн яам өнгөрсөн  есдүгээр сараас эхлэн ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар тус асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Жолоочдын хэлж буйгаар D бичиг олдохгүй удвал ачаа тээврийн үнэ огцом нэмэгдэж, аж ахуй нэгжүүд Хятадаас бараа материалаа татаж чадахгүй хүрэх эрсдэлтэй гэв. Мөн цахим орчинд зураг нь цацагдаад байсан эсэргүүцлийн жагсаал тарсан гэдгийг хэллээ.
 Замын-Үүд дэх автотээврийн үндэсний төвөөс "Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААН-д 2024 оны 10-р сард хугацаа нь дууссан болон 11-р сар, 12 дугаар сард хугацаа нь дуусах С төрлийн зөвшөөрлийн бичиг 2024.12.31-ний өдрийг хүртэл хэвийн явна, 2024.11.05-ны өдрөөс эхлэн Д төрлийн зөвшөөрлийн бичгийг олгож эхлнэ" гэж мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-05 122.201.31.194

Butkue s**, boomtiin said maidtai bolood ulam l uruugaa yvaad bdag yatsan butel ni bugsuuruu ergetsen uls ve!!!

Avatar

vfxccff 2024-11-05 202.9.41.4

От гэрээг х***а цустууд байгуулсн.монгол хүн байгаагүй монголыг хорлосон. Адгиын шааруудыг цээрлүүл
от гэрээгэ сайжруулж хужаагуудын атгаг санаархлыг арилгаарай.

Avatar

Нэргүй 2024-11-05 122.201.31.194

Zamiin uud yrij bhad yun OT ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж