"Зам засварын ажил албан ёсоор зогссон"

"Зам засварын ажил албан ёсоор зогссон"

"Зам засварын ажил албан ёсоор зогссон"

Нийслэлд авто зам засварын ажил албан ёсоор зогсжээ. Энэ онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан байна. Тус авто зам засварын ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас Замын сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, бонд босгох боломжтой болсон. Бондын хөрөнгөөр өнгөрсөн зургадугаар сард тендерүүдээ зарлаж эхэлсэн. Цаг хугацаа их шаарддаг. Төлөвлөгөө ёсоор энэ оны аравдугаар сарын 30-нд зам засварын ажлаа дуусгах ёстой гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлж байв. Гэсэн ч зарим байршилд зам засварын ажил үргэлжилж, мөн дутуу зассан замуудад иргэд шүүмжлэлтэй байгаа талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад,

"Зам засварын ажил албан ёсоор зогссон. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хавар хэдэн сард зам засварын ажлыг дахин эхлүүлэхийг шийднэ. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шинэ байршилд зам зассан асуудал байхгүй.

Харин хүйтнээс шалтгаалан хойшлуулсан байсан зарим замыг гүйцээх, мөн зассан зам дээр тэмдэг тэмдэглэгээ хийх гэх мэт ажлыг гүйцэтгэж байна. Зуны улиралдаа багтаан хийх ёстой ажлуудаа дуусгасан гэж ойлгож болно" гэв.

Тиймээс хавар хүртэл шинэ байршилд дахин зам засварын ажил хийхгүй юм байна. Харин өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг Хотын дарга Х.Нямбаатар гүйцэтгэгч нарт өгсөн ч хараахан дуусаагүй байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.191.77

7-8 сард энэ ажлаа хийж бай.

Avatar

И 2024-11-05 103.168.34.129

Эмнэлэг, сургууль барихад бродюр ордог бол гялс барих юм бна. Төлөвлөгөө, зураг төсөв ч хэрэггүй. МУНДАГ ЮМАА ???

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.183.246

Гэхдээ явган хүн явахуйц болгож өгнө үү

Avatar

Нян бактэр 2024-11-05 202.9.46.130

боржуурын хулгай дууссан, сонгууль дууссан, бусад асуудал нь МАН-айд хамаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж