"Монгол Улс харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн"

"Монгол Улс харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн"

"Монгол Улс харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн"

NEWS агентлагийн сурвалжлагч А.Цээсүрэн Шанхай хотоос мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хятадын олон улсын импортын VII экспод оролцож, нээлтийн арга хэмжээнд үг хэллээ.

Тэрбээр,

Эрхэм хүндэт Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян,

Эрхэм зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид аа, ноёд оо,

Юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын худалдаа, хамтын ажиллагааны нэр хүндтэй платформ болсон Хятадын олон улсын импортын Экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Шанхай хотын удирдлагад гүн талархал илэрхийлье. Энэхүү Экспод Монгол Улс тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй 7 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байгаагаараа онцлогтой юм.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Ази, Европын стратегийн уулзвар дээр оршдог Монгол Улсын хувьд энэхүү Экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

  • Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгон ашиглах,
  • Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх,
  • Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна.

Алсын хараа2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс бүх улс орон, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчин, хамтарсан засаглал бүхий улс төрийн бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлсэн бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улс дэлхийд дөрөв дэх том зэсийн гүний уурхайг Рио Тинто компанитай хамтран ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй манай улсын томоохон хувь нэмэр юм.

Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай харилцан уялдуулж, Чайна Энержи, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг үндэсний компаниудтай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш 5-7 хувиар тогтмол өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, хүндэт зочид, хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улс бол эртний түүхтэй, мөнх хөх тэнгэр, цэлгэр ногоон талаараа олон улсад алдартай орон билээ. Манай өвөг дээдсийн сургаальд Монголын За бол Андгай хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. Монгол Улс жил бүрийн долоодугаар сард Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярын өмнө Эдийн засгийн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Та бүхнийг Монгол үндэстний өвөрмөц зан заншил, түүх, нүүдэлчин ахуйтай танилцаж, бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээдэг Монголын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Улс орон бүхэн үзэл бодол, засаглалын зөрүүтэй байдлыг ойлгож, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хамтдаа зэрэгцэн хөгжих нь даян дэлхийн энх амгалан, хөрөнгө оруулалтын таатай орчин, хүн төрөлхтний аз жаргалтай амьдралын үндэс билээ.

Эртний худалдааны түүхтэй Шанхайн Экспод оролцогч улс орнууд, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж, шинэ амжилт, шинэ түншлэлийг хүсэн ерөөе.

One for All, All for One.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.245

АН-ын гишүүд та нар Хятад болон бусад орны хэвлэлд л Монголын Ерөнхий сайд ямар муу хүн болохыг хэлж бусдад тараана биз. Бусад орны иргэд бол ойлгож хүндэлж байгаа. Тамын тогоо бол ганцхан Монголд л байдаг. Цагаа болвол гадныхантай нийлж байгаад Ерөнхий сайдаа цаашлаад улсаа хөнгөхөн хорлож чадах хүмүүс ганцхан монголд байдаг. Сөрөг намын л хүн юм бол ямар ч сайн зүйл хийгээд сайнаар огт үнэлдэггүй үнэлэмжтэй. өөрийн намын хүн бол улсаа хорлосон ч сайн хүн гэж магтдаг зан бол Монголынх

Avatar

Ард 2024-11-05 202.9.46.40

хотын муу хоосон данх чи алтаар сольшгүй наад газраа бүр мөсөн үлдэж үхвэл таарна

Avatar

jhg 2024-11-05 202.126.90.189

🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.119.191

Монгол байтугай АНУ эдүгээ Хятадыг аргадаж сайн харилцаатай байх гэж чардайж байхад бид гол нь эдийн засгийн бодитой ашиг олохыг хичээх нь онц чухал байна!!! Том хөрштэйгээ илүү нарийн ухаанаар харилцахгүй бол өнөөх л улигт х у ж а а нтр гэж муурхдаг тэнэглэлээ хойш тавиад илүү прагматик, зальжин аргаар харилцахгүй бол бид урагш ахихаа болилоо шүү!!! Дэн Сяопин "Муур хар юмуу, цагаан байх нь чухал биш, гагцхүү хулгана барьж л байвал болоо" гэж хэлсэн прагматик бодлого бидэнд дутаад байна шүү!!!

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.119.191

1950-1960-аад онд Хятад Улсын тусламжаар манайх 120 мянгат, 50 мянгат, “Баянгол” зочид буудал, Энх тайвны гүүр, Их дэлгүүр, Зүүнхараагийн Спирт завод, Налайхын зам, Зүүнбүрэн дэх Бүдүүний гүүр г.м. хэд хэдэн бетон гүүр г.м. бүтээн байгуулалт хийлгэж авсан нь ашигтай бодлого байсныг санаж, бүтээлч хандмаар байна!! Тэглээ гээд бид Хятадын харьяанд орох биш!!! Харин одоо цагийн оросууд бол биднийг хорлон саатуулахаас өөр ямар ч нэмэргүй болсон!!!

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.119.191

Монголыг өөрийн байнгын хараат бүс байлгаж, Хятадын нөлөөнд "алдахаас" сэрэмжлэх зорилгоор Оросууд монголчуудыг хятадын эсрэг турхиран муурхдаг араншинд сургасан, одоо ч түүнээ үргэлжлүүлсээр!! Хятадууд үүнийг мэддэг боловч дуугүй л байдаг. Оросуудад дээрэлхүүлэн байж өмнө нь сөхөрч гуйгаад байхаар цаадуул чинь улам л пээдийж таарна. Хятадтай хамтран мега төслүүдээ бодитой хэрэгжүүлээд эхэлэх юм бол оросуудын хандлага ч огт өөр болно!! Орос, Хятад хоёрыг өрсөлдүүлэн ашиг олох хэрэгтэй!!!

Avatar

Хшох 2024-11-05 202.126.90.189

битгий худлаа ш**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж