Пакистаны зүүн хэсэгт орших Лахор хот хоолой боогдом утаанд нэрвэгдсэн тул Энэтхэгтэй хил дамнасан хамтын ажиллагаа өрнүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Пунжаб аймгийн Лахор хот нь Энэтхэгийн хилээс 25 километрийн зайд оршдог бөгөөд салхины чиглэл агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Энэ талаар Пунжабийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан нарийн бичгийн дарга Ража Жахангир Анвар хэлэхдээ, "127 сая хүн амтай Пунжабад төдийгүй дэлхийн хэмжээнд уур амьсгалын дипломат бодлого хэрэгтэй байна. Энэтхэгээс ирж буй салхины чиглэл өөрчлөгдөхгүй байгаа тул Лахор хот саарал болж, хоолой боогдох болсон. Бид хөрш орноо буруутгаагүй ч хамтын ажиллагааг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ авах ёстой. Тиймээс манай засгийн газар Энэтхэгт бичиг хүргүүлж, хэрхэн агаарын бохирдлыг бууруулах арга чаргыг судлахаар төлөвлөж байна" гэжээ.
Газар тариалангийн хог хаягдлыг шатаах, нүүрсээр ажиллах цахилгаан станц, замын хөдөлгөөн болон салхигүй өдрүүдийн улмаас аймшигт шар, саарал манан үүсч, жил бүрийн өвөл Энэтхэгийн хойд хэсэг болон Пакистаны зүүн хэсэг хорт утаанд бүрхэгдэж байна.
Гэсэн хэдий ч тус хоёр улс хэдэн арван жилийн турш хурцадмал, дайсагнасан харилцаатай байснаар агаарын бохирдлыг зохицуулах арга хэмжээ авч байгаагүй. 14 сая хүн амтай Лахор хотын агаарын чанарыг индекс өнгөрсөн Бямба гаригт 1,900-аас давж, аймшигтай дээд хэмжээг тогтоосон байна. Энэ нь эрүүл мэндэд аюултай гэж үзсэн түвшнээс зургаа дахин их учир хотын захиргаа бүх бүрэн дунд сургууль, мах шардаг зоогийн газрууд, мотоциклийн арга хэмжээ болон барилгын ажлын үйл ажиллагааг зогсоох болсон.
Энэтхэгийн Дели хотын агаарын чанарын индекс Бямба, Ням гаригт 500-аас дээш байсан нь Дивали баярын үеэр ёслолын буудлага хориглосонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн дулаахан, салхитай байсан нь утааг бууруулахад нөлөөлсөн. Бохирдсон агаараар амьсгалах нь уушгины хорт хавдар, цус харвалт, зүрхний өвчин зэрэг олон төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгддэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Энэтхэгийн агаарын бохирдол маш их байгаа тул утаа олон зуун сая хүний амь насыг богиносгож байна. Түүнчлэн хөрш зэргэлдээх орнуудад нөлөөлж байна гэжээ.
Нэргүй 2024-11-05 66.181.189.185
Салхи уурлах вий дээ