Нэгнийгээ дээрэлхсэн хүүхдийг эцэг эхтэй нь сургалтад хамруулна

Нэгнийгээ дээрэлхсэн хүүхдийг эцэг эхтэй нь сургалтад хамруулна

Нэгнийгээ дээрэлхсэн хүүхдийг эцэг эхтэй нь сургалтад хамруулна

Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх үйлдэл буюу үе тэнгийн дарамт, дээрэлхэл газар авч буй. Үүнийг дараах тоо баримт нотолно.

Тодруулбал, энэ оны зургаан сарын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 1377 дуудлага мэдээлэл ирсний 960 дуудлага мэдээлэлд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн байна.

Үүнээс 33,6 хувь буюу 463 нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байжээ. Хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн орчинд хүчирхийлэлд өртдөг байна. Боловсролын яамнаас улаанбаатар хотын есөн дүүрэг болон найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байдаг аж.

Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлддэг хүн нь үе тэнгийнхэн болон ахлах ангийнхан байдаг ажээ. Тухайлбал судалгаагаар ахлах ангийн хүүхэд 47.6 хувь, багш 15 хувийг эзэлдэг гэх судалгааны дүн гарсан байгаа юм. Хүүхэд хүчирхийлэлд өртөх, дээрэлхэлтийн хохирогч болох олон шалтгаан бий. Зарим тохиолдолд томчууд ч үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлтийг өдөөх тохиолдол байдаг байна.

Тухайлбал, урлаг, спортын тэмцээн уралдаан, хүүхдүүдийг бие биетэй нь уралдаж, өрсөлдүүлэх хандлага зэрэг нь өөрийн болоод бусдыг хүүхдийн бие, сэтгэлийг шархлуулах нь тохиолдол болдог аж.

Мөн эцэг эхийн хайхрамжгүй үйлдэлд нь хүүхдийг энэ гэмт хэргийн хохирогч болон гэмт хэрэгтэн болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тэгвэл аливаа дээрэлхлийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа маш чухал. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалж, асуудалд тохирсон арга хэмжээ авах, холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд нь зуучлан өгөх нь чухал юм. Үе тэнгийнхний дээрэлхэл нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлоход хүргэдэг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай. Энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хүүхэд хамгааллын шинэчилсэн хуульд үе тэнгийн дээрэлхлийг тусгайлан хуульчилж өгсөн. Боловсролын орчин дах хүүхэд хамгаалалд энэ асуудлыг тусгаж өгсөн.

Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд зөвлөгөө өгөх, уучлалт гуйлгах, сэтгэл зүйн зан үйлийг засах сургалтад эцэг эхийн хамт суулгах шинэлэг заалт бий. Удаа дараа үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nobody important 2024-11-05 103.140.10.216

Nadad bol saihan l bna. Manai angiin neg ohin ih hetsuu, angiin ohiduudiig gaduurhaad, huvguudiig inge teg, nadaa ug geed ih hetsuu. Baga angid bagsh yruusuu toodoggui busadiig ni ch gesen buruutgadag bsan. Ene jil 6-d orsob chini shine bagsh ireed, bid nartai yriltsaad, yadagiig ni asuugaad, hamaaggui deerdsen. Bagsh helsen ter yruusuu zasraagui heveeree l bna 🤧😢😢

Avatar

Irgen 2024-11-05 103.57.95.128

Нийслэлд 6-р ангиас шалгалтаар авдаг гүнзгийрүүлсэн тооны сургуулиуд байдаг даа,бид хүүхдээ энэ сургуульд орж суралцуулахын тулд 2 жил төлбөртэй сургалтанд хамруулж байж ,үр дүнд нь хүүхэд маань тэнцсэн.Харамсалтай нь ангийн дээрэлхэлт,гадуурхлалтаас болоод хүүхэд маань 1жил гаруй суралцаад, хичээлд явах,сурах сонирхолгүй болсон.Ангийн багш, удирдлагуудад хандсан боловч ямарч үр дүн гарахгүй байсан тул эцэг эх бид харуусал тээсээр буцаж хуучин сургуульд нь оруулсан даа.

Avatar

Нэргүй 2024-11-05 103.140.10.216

Gunigtai yum aa. Umnuus tani uur hurchihlee. Gehdee odoo huuhded tani dahij bitgii iim muuhai yum boloosoi :3

Avatar

Cots 2024-11-05 202.9.46.130

хуучин соц нийгэмд мөн ч хэцүү байж билээ, энд тэндхийн аймаг, сумын атмаан. гудамж хороо байр орцны атмаан, сургууль дээр хүртэл ангийн атмаан гээд л. дошны овгор, шоронгийн камэрийн атмаан гэх зэргээр байв шүү дээ. атмаан хамгийн сайн зодолддог, дуртай юмаа булаан дээрэмдэнэ, нэхэн дарамталж шаналгана. хүүхэн бүрийг түрүүлж аашна. ашгүй нэг 90 оны хувьсгал гарч байж тэр байдал дууссан.

Avatar

Нэргүй 2024-11-05 103.57.94.10

Удаа дараа хүүхэд дээрэлхдэг хүүхдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Бага ангийн хүүхдүүд нэгнээ мөш их дээрэлхэж доромжилж байна.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.160.73

Одоо л ЗӨВ тийшээ хазайж байна . Хүүхдийн төлөвшлийг эцэг – эх бүрэн хариуцах ёстой , багш , сургууль биш шүү … Харин хүүхдийн чинь төлөвшлийг \ хүмүүжил ч байж магадгүй \ бид хариуцана аа гээд гэрээ хийгээд МӨНГӨ авчихсан хувийн \ энгийн ч бай \ сургууль , багш нар бол ёстой л нөгөө " ноёны хүүгийн өмнөөс " ШОРОН авах нь зүй л дээ …

Avatar

Нэргүй 2024-11-05 59.153.115.137

ерөнхийдөө хувь хүний ухамсар доройтжээ ялангуяа залуучууд наад зах нь гудамжаар зөрж чаддаггүй.хоёр хүний нарийн замаар хэлхэлдээд нэг хүнтэй зөрж чадахгүй чигээрээ мөргөх шахна их тэнэг ээ эрэгтэйчүүд нь гайгүй

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.185

Энэ бол шууд гэрийн хүмүүжлээс шалтгаалах асуудал. Маш зөв шийдвэр гаргасан байна

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.91.164

Үнэгүй сургалтад суугаад л харин зүгээр юм биш үү. Завсарлагаар нь цай хоолтой юу?

Avatar

МОНГОЛ 2024-11-05 202.21.110.106

Энэ тал дээр анхаарал тавьдаг сурхуулийн удирдлага багш нар маш цөөн ,бараг байхгүй .Ажлаа ямархуу хийж байгаа нь эндээс харагддаг.Сургуулийн удирдлага багш нар бол зүгээр цалин авч цаг нөхцөөдөг хүмүүс болж хувирсан.Сэтгэл байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж