Хэдхэн жилийн өмнө Азийн "Counter Strike"-ийн тавцанд Хятадын TYLOO баг дийлдэшгүй байлаа. Дотоодын багууд нь ч тэр, бусад ази багууд нь тэр яагаад ч бардаггүй, ноёрхлоо тогтоочихсон байв. Монголын шилдгүүд нийлж, бүрдээд жижиг тэмцээний финалд тэднийг барьц алдуулдаг байсан ч яг том тэмцээнд, дэлхий рүү гарах гарцан дээрээ бүдэрчихдэг байсан түүхтэй.
TYLOO Азидаа #1 байсан ч Австрали, Европ, Америкийн томчуудын хажууд жульддаг байсан нь нууц биш. Тэдний хамгийн том амжилт нь 2018 оны Лондон Мэйжорын "Legends" шат. Хятадын тэргүүн багаас өмнө Өмнөд Солонгосын "CS" дэлхийд цуутай байсан үе бий. Гэхдээ л удаан үргэлжлээгүй. Шилдэг тамирчид нь өөр цахим спортын төрөл рүү "урваж", зарим нь зодог тайлчихсан хэрэг.
2020 оны эхлэлд Монголын "CS"-д "Checkmate" гэх шатрын хүүгийн логотой өвөрмөц нэртэй баг гарч ирэв. Тэд хуучин "29/90" буюу ганц л сум л хангалттай гэх мототой багийн суурин дээр байгуулагдлаа.
Э.Билгүүнбат буюу "kaz" гэдэг хүнийг энд дурдах хэрэгтэй. Багийг бүрэлдэхүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм. Өдгөө "The MongolZ" багийн захирал гэж явдаг. Түүний хувьд өөрөө тоглогч ахуйдаа "Checkmate"-ийг босголцож, өнөөгийн Б.Гарьдмагнай буюу "bLitz"-тэй нэг баг болж явлаа. Тухайн оныхоо намар багтаа М.Содбаяр буюу 15 настай "Techno4k"-г нэгтгэлээ.
Энэ бол өнөөгийн бидний сайн мэдэх, дахин төрсөн "The MongolZ"-ийн эхлэл байсан юм. Тухайн үед Монголын "CS"-д "D13", "Aravt", хуучны "MongolZ", "Tiger" буюу хятад эзэдтэй, монгол тамирчидтай хожмын "Renewal" багууд том тоглогчид байлаа. Тухайн үеийн "D13"-ийн бүрэлдэхүүнийг харвал одоогийн Монголын шилдэг тамирчид болох "Annihilation", "sk0R", "rate", "hasteka" нар хамтдаа Мэйжорын эрх хайж явсан удаатай. Дараа нь "910", "yAmi" нар ч энэ багаар дамжсан.
Данийн алдарт тамирчин "Snappi" гурван хоног "Tiger" багийн бүртгэлтэй байсан гэхээр хятад эзэд нь үнэхээр л анхаарал тавьжээ.
Эргэн "The MongolZ"-ийн яриандаа ороход "Checkmate" дотоодын тэмцээнүүдийг "базаж", оролцсон тэмцээн бүрээсээ л хоосонгүй буцаж байлаа. Энэ үед дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай тэдний туслах дасгалжуулагчаар нэгдэж, удалгүй ахлах дасгалжуулагч болж, ерөнхийдөө удирдлагыг гартаа авав. "bLitz", "Techno4k" хоёроос бусад бараг бүхий л тоглогчдоо сольж, бүрэлдэхүүнээ тогтвортой хадгалахыг хүссэн. Монголдоо томорсон ч Азидаа, том тэмцээнд азгүйтсэн хэвээрээ л. Тохироо нь бүрдвэл Азидаа цойлох гээд байгаагаа мэдэрсэн "kaz" хөрөнгө оруулагчид татаж, багаа "IHC Esports" гэх нэртэй болгов. Тэд удаа ч үгүй Мэйжорын эрхийг авч, анх удаа монгол баг стикер гаргаж түүхэн амжилт гаргасан.
2022 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр бол Монголын цахим спортын түүхэнд алтан үсгээр бичигдэж, үе үеийн дуурсагдах мөч билээ.
TYLOO суларч, Австралийн багууд учраа олохгүй яваа үед нь Монголын "IHC Esports" баг Ази, Номхон далайн бүс нутагт цойлж, Антверпын Мэйжорын эрхийг авсан. Үүнээс хойш тэдний амжилт саарсангүй. Эхэн үедээ ч "Дэлхийн шилдгүүдтэй үзэх болоогүй байна даа" гэх шиг үнэндээ хүч дутсан. Буудалт, тактик, туршлага, бүрэлдэхүүн гээд засч, зайлруулах зүйлс бишгүй олон. Холио, солиог ч зоригтой хийсэн. Монголдоо байрлал бүртээ №1 гэгдэх тамирчдын авчирч, Америк, Европыг дайлаар мордсон. Харамсалтай нь амжилт олоогүй. Хажуугаар нь хөрөнгө оруулагчидтай холбоотой хэрэг мандав. Энэ үед тамирчид нь өөрсдийн хүсэлтээрээ багаасаа гарч буйгаа зарлаж, хуучны "The MongolZ" гэх нэрийг эргүүлэн сэргээж, тэдний үргэлжлэл боллоо.
Цахим спорт сонирхогчид бүгд л баяртай байсан. Эцэст нь Монголын цахим спортын хамгийн агуу түүхтэй баг Мэйжорын стикертэй болж, үеийн үед энэ багийн төлөө зүтгэсэн ах нарыгаа баярлуулав.
Энэ үед Азийн "CS" тэдэнд үнэхээр амархан санагдаж эхлэв. Байнга дэлхийн шилдгүүдтэй "буудалцсаар" байгаад тэдний түвшин Ази гэх жижиг аквариумдаа багтаж, ядсан нь нууц биш. Бүрэлдэхүүн ч тогтворжлоо.
Энэ багийн хос багана болох "bLitz", "Techno4k" хоёрын араас "mzinho", "910" хоёр орж ирэв. "Mzinho" төрсөн ахынхаа орон зайг нөхөж орж ирсэн бол хэний ч төдийлөн сайн танихгүй "910"-ийн хувьд "Anhil" гэж айхтар мэргэн буудагчийн халааг авсан түүхтэй. Эцэст нь "NKT"-д хэрэг тарьж, хэл ам татлан, муу нэр зүүгээд байсан "Senzu"-г багтаа авч, өнөөгийн "The MongolZ" бүрдсэн.
"MaaRaa"-ийн хөвгүүд 2024 онд тун сайн байгаа. Олон улсын дөрвөн ч тэмцээнд түрүүллээ. "eXTREMESLAND"-аар эхэлсэн тэдний ялалтын цуврал эх орондоо "MESA: Nomadic Masters"-аар үргэлжилж, "YaLLa Compass"-аар бүл нэмж, эцэст нь Берлинд "Thunderpick World Championship 2024"-ээр түр саатаад байна. Удахгүй Мэйжорын эрх олгох Азийн бүсийн тэмцээн эхэлнэ.
Саяхан л монголчуудад Мэйжорын эрх авах алсын холын юм шиг санагдаж байсан бол одоо монгол баг Мэйжор өнжиж үзээгүй явна. Бүр давраад хоёр багаа оруулах гэж үздэг болов. Бидний үзэж, харж, биширч буй энэ "The MongolZ"-ийн бүрэлдэхүүн хэдэн жилийн дараа Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг баг байсан гэх маргааны ялагч болоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэдэнд хожиж үзээгүй, тархинд нь сум зоогоогүй дэлхийн шилдэг баг, тамирчид алга. Хүн бүр хүлээн зөвшөөрч, дэлхий нийтээр шагшиж, магтаж байна.
"The MongolZ"-ийн тэмцээниий шагналаас хүртсэн мөнгө 1 сая ам.доллар давжээ. Стикерийн орлого нь бүр утгаа алдсан биз. Хажуугаар нь ивээн тэтгэгчид тэднийг хүрээлэх болов. Tэдний алтан шаргал, хар эсвэл сүүн цагаан, цэнхэр эмжээртэй өмсгөл дээр "1xBet"-ийн лого, нэр байгааг та бүхэн анзаарсан биз. Анх "The MongolZ" бүгдийг дахин шинээр эхлэх үед "1xBet"-ийн зүгээс хамтран ажиллах санал тавьж, өдийг хүртэл хамтын ажиллагаа нь үргэлжилж байна. Одоо улам өргөжиж, дан ганц "CS"-ийн баг гэлтгүй "Valorant", "Mobile Legends"-ийн багтай нь хамтардаг болов. Монголчууд "Valorant", "Mobile Legends"-ээр дэлхийн тавцанд гарч, нэр алдраа дуурсгах нь цаг хугацааны л асуудал. Үүн шиг ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар монголчууд цахим спортоор дэлхийд суу алдраа дуурсгах боломж бүрэн бий.
“The MongolZ”-ийн аялал одоо л өрнөл хэсэг рүү орж байна. Эхлэл хэсэгтээ олон ч зүйлийг үзэж, ялалт, ялагдлын гашуун, бал бурам мэт амтыг ээлжлэн мэдэрлээ. Итгэл, сэтгэл туйлдсан хүнд хэцүүгээс ч эргэн ирж, ялж үзлээ. Бараг давчихсан, ялчихсан байсан жижигхэн чулуундаа бүдэрч, харамсалтай хожигдож ч үзлээ. Одоо тэд яван чангарсан. Монгол баг Мэйжор, Катовицийн аварга болж, түүхэнд нэрээ бичүүлэх мөч ойртлоо.
Харандай 2024-11-06 122.201.31.223
Харамсалтай нь манай бүс Европынх шиг хүчирхэг биш бөгөөд манай хөвгүүдийн ур чадвар серверт хангалттай байгаа ч тэд том тэмцээнд хэрхэн тоглохыг мэдэхгүй ч би бооцоо тавих болно гэдгийг би сайн мэдэж байна. тэдний ивээн тэтгэгч 1xbet вэбсайт
Хутулаха 2024-11-06 203.91.115.46
Тэд RMR дээр сайн тоглосон, би тэдний тоглоом дээр 1xbet дээр хэд хэдэн бооцоо хожсон, дараа нь юу болохыг харцгаая.
Тукуз 2024-11-06 66.181.160.63
Энэ багийн надад таалагддаг цорын ганц зүйл бол тэдний ивээн тэтгэгч 1Xbet бөгөөд сүүлийн үед тэдний тоглолтонд ямар нэг алдаа гарсан, тойргуудад зарим хачин нүүдэл, шийдвэрүүд гарсан.
Орбай 2024-11-06 202.126.90.202
Наад зах нь ивээн тэтгэгчтэй зөв гэрээ байгуулсан нь сайн хэрэг, магадгүй энгийн цалинтай тоглогчдын өсөлт илүү хурдан байх болно.
Сатуктай 2024-11-06 203.91.115.41
Techno4k бол энэ бүрэлдэхүүний залуу од, зөвхөн түүний ачаар л би 1xbet-т бооцоо тавьж эхэлсэн, түүний тоглолт манай залуус их зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хашан 2024-11-06 202.126.89.192
Би манай залууст итгэхийг үнэхээр хүсч байна, гэхдээ энэ нь хэцүү байх болно. Гэхдээ би тоглолт болгондоо тэдний тоглолтонд бооцоо тавих болно гэж бодож байна, дашрамд хэлэхэд тэдний ивээн тэтгэгч 1xbet бол маш сайн букмейкер юм.
Нэргүй 2024-11-06 59.153.112.200
mundag shuu ta nar amjilt delhiid Mongol nerig gargaj bgaa ta nart ulam ih amjilt
Нэргүй 2024-11-06 66.181.185.160
saikhan niitlel bnaa
Нэргүй 2024-11-06 202.9.40.245
Дүү нараараа бахархаж тэмцээн болгоныг нь чих тавин сэтгэл хөдлөн хүлээдэг болсон. Та нарын ялалт болгоны цаана алтан соёмбот төрийн далба,а Монгол эх орон чинь байгаа юм. Хөгжөөн дэмжигчдээ олон жил тасралтгүй баярлуулаарай. Амжлт хүсье
ӨМБҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-11-06 202.21.110.94
МОНГОЛД ШҮҮХ ЭНЭ ТЭР ГЭЖ ТОГЛООМ, ШОГЛООМ БОЛЖЭЭ………
Нэргүй 2024-11-06 66.181.161.240
olon doloo ym hutssrl bhiimu
Нэргүй 2024-11-06 103.168.34.160
SENZU YAJ NKT HEREG TARISAN UM SAIN TOGLOCH SENZUU UNEHEER GOOD AIMTEI 910 MZ BLIT TECHNO ARAI MUU GEHEER HUN ALGA
Нэргүй 2024-11-06 66.181.190.250
skin scamdtsiimaa
:) 2024-11-06 193.6.209.52
yasan iisnin yg yu bosnin mdhgu baij chi bid hoyr skin scamdtsin ntr gej yrihgui baiho lol
hhgvvdfcvhy 2024-11-06 202.9.40.67
Ман ан манж хужаагууд үүрлэж уих гарсн худлаа дүр исгэж жүжиглэж 2 тал болж жүжиглэж цаагуура нийлж х***а бодлого хэрэгжүүлж хулгай хийж адгийн бузар атгаг санаархл. Улсыг сүйрүүлсн сүйрүүлж бга.
Нэргүй 2024-11-06 66.181.183.18
Хол очиж х**