Рекетчдэд итгэснээс эрдэмтэддээ итгэе!

Рекетчдэд итгэснээс эрдэмтэддээ итгэе!

Рекетчдэд итгэснээс эрдэмтэддээ итгэе!

УИХ-ын өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжүүт уул ус газар шороондоо хайртай эх орончид тодорч, Халзан бүргэдэйн орд дээр очиж, “бөөлөв”. Тэд “Газрын ховор элементээс ялгарах цацраг идэвхт бодис нь Ховд төдийгүй Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн байгаль орчинд сөргөөр нөлөөлөн хүн ардад аюул учруулна” гэж цэцэрхэв.

Үнэндээ бол газрын ховор элементийн талаар түй ч мэдлэг байхгүй хэсэг нөхөд хэний ч ятгалгаар юм Ховд аймагт давхиад оччихсон, худал хуурмаг зүйл ярьж, баруун таван аймгийнхны тархийг угаахыг оролдсон нь энэ.

Дээрх үйл явдлыг физикч, доктор Н.Тэгшбаяр “Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд Халзан бүргэдэйн орд дээр цөөвөр чонос мэт цугларч иргэдийг турхирч байна” гэж шүүмжилсэн. Хатуу боловч үнэн л үг. Монголд томоохон төсөл хөдлөх сургаар дүр эсгэсэн эх орончид тодорч, “Монгол Улсыг сүйрүүлэх нь” гэж худал цуурхал тараадаг. Ярьж байгаа зүйлд нь шинжлэх ухаанаар нотлогдсон нэг ч үнэн байхгүй. Гэвч улиг болсон технологиороо сошиалд “Хөдөөний айл” нэрээрээ олноо танигдсан Ч.Ерөөлтүвшин тэргүүтнүүд өнгөрсөн амралтын өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Халзан бүргэдэйн орд дээр сүгсэлзэв.

Физикч, доктор Н.Тэгшбаярын тодотгосноор байгалийн эрдэс, ашигт малтмал бол байгаль дээрээ саванд хийгээд тавьчихсан байдаггүй. Ил задгай л байдаг.Тийм учраас ер нь бол уурхай ажилласан, ажиллаагүй хур борооны усанд газрын ховор элементүүд  угаагдаад гол ус руу орж л байгаа.

Жишээлбэл, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн тухайд компани очоод ухсан ч, ухаагүй ч хорвоо дэлхий үүсэхэд байж байсан тэр ховор шороо ил задгай нь салхинд хийсч, газар доорх нь хур борооны усаар угаагдаад Ховд гол, Хар ус нуур луу орсоор л байгаа юм. Гэтэл эх орончдын яриагаар бол олборлоод эхлүүт баруун таван аймаг хүнтэй, малтай, амьтадтайгаа хордон сүйрэх болж буй.

Энэ янзаар эх орончид удахгүй Дорноговийн Зөөвч-Овоод хэрэгжих ураны төсөл дээр сүгсэлзэхийг ч байг гэх газаргүй. Дүр эсгэсэн эх орончид Монголынхоо хамаг л томоохон төслүүдийг тойрч эргэлдэн шантааж хийдэг. Түүнээс нь болж, олон төсөл гацаж, Монголын хөгжлийг хойш чангаасаар өнөөдөр улсаараа хохирон харанхуй сууж, хотоороо хөлдөж мэдэх аюултай тулгарсан нь бодит үнэн.  Жишээ татвал, Эгийн голын усан цахилгаан станц барих төслүүдээс эхлүүлээд олон эрчим хүчний төслийг ийм жишгээр буллидэж, унагаж ирсэн. Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг 1990-ээд онд төлөвлөснөөрөө барьчихсан бол өнөөдөр баруун таван аймаг ОХУ-аас эрчим хүч худалдан авахгүй дээрх усан цахилгаан станцаас хэрэглээгээ бүрэн хангах бололцоо байв. Харамсалтай нь, үе, үеийн Засгийн газар дээрх төслийг хөдөлгөх оролдлого хийж ирсэн ч оросууд саад тотгор тавьж ирсний зэрэгцээ манай эх орончид мөн дэм өгч, унагаж ирсэн. Түүний уршгаар Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгууд өнөөдрийг хүртэл эрчим хүчтэй байх эсэхийг хойд хөрш шийдэж буй.

Тиймээс Халзан бүргэдэйн орд дээр улс төр хийн сүгсэлзэж буй шантаажчдын эцсийн зорилго эх орноо хамгаалах бус харин ч хорлох л ажиллагаа л явуулж байгаа болж таараад буй.

Ер нь Монгол Улс хөгжье, эрчим хүчний хараат байдлаасаа гаръя гэвэл том төслүүдээ хөдөлгөх учиртай. Тухайлбал, Дорноговийн Зөөвч-Овоод хэрэгжих ураны төслөөс гадна Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц энэ бүхэн хэрэгжиж байж, Монгол Улс өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь бүрэн хангах бололцоотойн дээр экспортод гаргах хэтийн зорилго биеллээ олно.

Нөгөө талдаа үйлдвэрлэгч орон болоход эрчим хүч хамгийн чухал. Эрчим хүчний эх үүсвэргүй бол хэчнээн боловсруулах үйлдвэр бариад ажиллуулах боломжгүй.  Гадаадаас л эрчим хүчээ импортлох шаардлага тулгарна. Тэр бүрт үнэ ханшийн асуудал босохын зэрэгцээ аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө.

Харин эрчим хүчний эх үүсвэрээ дотооддоо бүрэн шийдэж, 100 хувь хангадаг болсон нөхцөлд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтойн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт татахад ч дөхөм болно. Тиймээс рекетчдийн үгээр үг хийж, төслүүдээ гацаах бус эрдэмтэдийнхээ үгэнд итгэн хөгжих шаардлага байна.

Хэрэв Засгийн газар ирэх дөрвөн жилд эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол наад зах нь Улаанбаатар хотод 20 минутын хот байгуулж, гэр хорооллоо барилгажуулах боломжгүйн дээр метро, дүүжин тээврийг хөдөлгөх бололцоогүй болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-05 103.71.101.26

Энэ улсад чинь цагдаа тагнуул гээд байгууллага байгаа биз дээ. Улс эх орны том эрх ашгийн эсрэг хөндөлсөж, гадны гар хөл болсон хэдхэн хүн байгаа даа цаана нь. Энэ хүмүүсээ олж тогтоож нотлох баримтыг нь гаргаж ирэх цаг нь болжээ. Монгол улсад нэг гэрэлтэй гэгээтэй, ирээдүй рүү харсан хөгжил дэвшилд хөтлөх магадлал өндөртэй төсөл хөтөлбөр яригдаад эхлэхээр л ийм хорлон сүйтгэсэн, хуурамч мэдээ мэдээлэл тарааж, иргэдийг турхирсан нөхдүүд гараад ирдэг. Энэ хүмүүс чинь эх орноосоо урвагч нар.

Avatar

Нэргүй 2024-11-05 139.5.216.201

Их юм болноо болоогүй! Увсынханыг сайн хараарай!

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.187.89

рекит тэгшбаяр зээлэнд хууртаж өрөнд ороод бохирлогдсон хордсон байгалтай үлдэх биз.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.187.89

эрчим хүч экспорт оо. оросоос авч бна хятадаас авч бна. хятад оросоос дотоодоос нь хямд авна гэдэг биз дээ. тэгээд ч бүхнээ дотоодоос гэдэг цөөхөн зорилттой.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.187.89

‘Гэвч улиг болсон технологиороо’. гэж яг үнэн л байхгүй юу. нуруулдан уусгахгүй гэснээ шууд хэрэглэдэг. ‘хур борооны усанд газрын “ховор элементүүд” угаагдаад гол ус руу орж л байгаа’. тиймээ тийм.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.176.103

худалдагдсан сэтгүүлч гэдэг ээдээ…..ухуулж болохгүй газрыг там болгоно шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.245

Алийн болгон улсаа хорлох юм бэ. Бусад орон хөгжөөд л байдаг. Бид хэрэлдээд урагш хөгжихгүй байна. уран олборловол атомын цахилгаан станцынхаа түүхий дэийг бэлдэнэ гэсэн үг юм. Гадаад оронд экспортолж улсын эдийн засагт хэрэгтэй. Хуурамч эх орончдын цаана оросууд байгаа. Новшийн амьтдыг үгэнд хууртаж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.187.89

хар ус нууртаа борооны ус нь цутгадаг болтой. цианид калийтай нуур болохын биз.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.187.89

уулын ус нь нууртаа. эко технологи алга. хамгийн хортой нь л бна

Avatar

Зөнч 2024-11-05 66.181.188.133

Эрэн сурвалжлагч нараа: Хуурамч эх орончдыг илчлэх их амархан: орсон гарсан зарцуулсан мөнгө болон хаа сайгүй явдаг унааных нь шатахуун хоол хүнсний мөнгийг яаж олсоныг мөшгөхөд л тэд нүүр хийх газаргүй болно! Мөнгө мөртэй шүү .Санхүүжилт нь нэг улсын элчин рүү хөтлөх бий-Эгийн голын усан цахилгаан станцыг гацаасан орос нөхөртэй Сүхгэрэл гэгч шулам шиг

Avatar

Халзан бүргэтэй 2024-11-05 202.21.116.26

Байгаль дээр хүн болон амьтанд нөлөөлөхгүйгээр таруу, сийрэг, газрын гүнд байдаг. Цуглуулаад, ухаад гаргаад ирэхээр л болохоо байчихдаг эд л дээ. Монголын эрх баригчид технологи мөрдүүлж чадахгүйд итгэлтэй байгаа учраас л эсэргүүцээд байгаа. Чаддаг байсан бол ухаад ашиглаад яв л даа. Нүүрсээ хулгайгаар зараад, хэдэн намаа тойрч хэрэлдээд л байж байлдаа. Битгий цацрагт идэвх бодисоор оролд. Дутуу мэдэх нь мэдэхгүй байхаасаа аюултай шүү!!!!!

Avatar

Нэргүй 2024-11-05 103.57.92.79

тэгээд тэнд цацраг идэвхт бодис байгаа юм уу бүтэн мэдэгчээ. Газрын ховор элемент гэдгээ ядаж мэддэг юм байгаа биздээ бүтэн мэдэгчээ

Avatar

Нэргүй 2024-11-05 202.55.188.92

ард нь орос хятадын тагнуулын байгууллага бгаадаа

Avatar

ГУЦНА БИЗ.... 2024-11-05 202.179.27.114

ЭХ НУТГАА ГЭСЭН ЭХ ОРНОО ГЭСЭН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ДУУГАРЧ БУЙ ХҮН БҮР СҮГСЭЛЗСЭН.МУЛГУУ ШАНТААЖЧИН БОЛЧИХ НЭЭ ДЭ. …

Avatar

Баагий 2024-11-05 202.126.90.206

Тэгшбаяр гэх бацаан л уран олборлолт,газрын ховор элементийн талаар дуугарах юм.Манайд ОХУын Дубна хотод цөмийн физикээр эрдмийн зэрэг хамгаалсан 15-18 орчим ЖИНХЭНЭ ЭРДЭМТЭД бий.Тэднээс 10аад нь амьд сэрүүн байгаа тэдний үгийг ТӨР яагаад сонсохгүй байна вэ.

Avatar

Нэргүй 2024-11-05 59.153.113.13

ер нь бол эрчим хүчний ийм хэмжээний эх үүсвэр шаардлагатай байна. улс ийм хугацаанд ийм үнээр авна гээд л тендер зарлачихвал тэр эх үүсвэрийг нь амархан бий болгоно доо. ингэж албагдалтай байна, үнийг нь нэмнэ гэж шахаанйы бизнесээ дэмжээд байх шаардлага ч байхгүй.

Avatar

Химич 2024-11-05 202.9.46.67

одоогийн улс төрчдийн хоёр үе өнгөртөл ашигт малтмалаа хадгалагдаж байсан нь дээр шүү.
оюутолгой цаашаа гэрээ хийнэ. гадаадын хөрөнгө оруулалтыг бишрэгчид бол авилгачид гэдэг нь тодорхой.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.55.191.130

Жонхууг шоронд хийхээс эхлэх хэрэгтэй. Тэгвэл тавиулууд нь номдоо орно. Галзуучуудын үгээр явбал энэ улс яаж өөдлөх билээ.

Avatar

Uul Uurhai 2024-11-05 202.21.121.236

Критикал эрдсийн зах зээл аль хэдийн хүчээ аваад хөдөлсөн, амжиж энэ галт тэргэнд суу чадахгүй бол гаслаад үлдэцгээ ийм л өрсөлдөөн дэлхий нийтээр явж байна. Хэрвээ МУ мал аж ахуй, хөдөө аж ахуйгаа түшээд хөгжих байсан бол аль хэдийн хөгжөөд сүйд хийх байсан байлгүй, бас ямар цаг ууртай хүйтэн билээ түүнийгээ давхар бодолцох хэрэгтэй. Бидэнд нээх нялуураад уул уурхайг хөөж туух сонголт байхгүй, ирээөдүй хойчоо бодвол энэ улс орноо баян орон болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-05 185.220.101.172

Одоо энэ ороzоос санхүүждэг эх оронч нэртэй урвагч хулгайч, шантаажчинхгуудыг цэвэрлэхгүй бол улсыг маань Тува болгох шинжтэй боллоо. Пэндийсэн урвагчдийг нэг мөсөн устгах ёстой боллоо.

Avatar

м 2024-11-05 202.9.41.16

Жинхэнэ геологич Хурц гуайн яриаг сонсоцгоо. Тэгшбаяр гэж эрдэмтэн байхгүй.

Avatar

Нэргүй 2024-11-05 122.201.23.75

Хн Хурц гуай ураны талын хүн биш. Дээр нь зөнөглөх талруугаа явж байгаа.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.21.121.236

Тэр хүн одоо юм мэддэг байхаа больсон, бүр элийрээд явдга болсон байна лээ. Тэр үеийн эрдсийн зах зээл ч өөр байсан, бараг энэ ховор элементийг цахилгаан машинд ашигладаг гэж сонссон болвуу

Avatar

Зочин 2024-11-05 66.181.182.42

Ховдчууд 51 хувийн ашигхүртэх ёстой. Түүнээс биш сахл эрдэнэбилэг бол хусмыг нь хүртэх ёстой. Эсвэл баялгийн санд 51 хувийг нь төвлөрүүл. Иймээрхүү хэлцэл хийсний дараа ухах эсэх асуудлаа шийд. Зүггэр л алга даоам цаас авч ирээд ухна гэж юу бхав дээ

Avatar

Нэргүй 2024-11-05 202.55.191.130

Ха ха, зүгээр сууж байгаад тэжээлгэх санаатай. Наанаас чинь хэдэн төгрөг олбол сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Чамд түй ч хамаагүй.

Avatar

Ард түмэн 2024-11-05 103.212.117.201

Ухаад гаргаад зарлаа гээд хэнд хэрэгтэй юм бэ? Ард түмэнд наалдахгүй дарга нарын гарын салаагаар урсах мөнгө л болно биз. Хойч үедээ байж л байг. Одоо байгаа хэдэн уурхайгаа аятайхан маллаад явбал барав. Эрдэмтэд бол зүгээр улс орны алуурчдын долоогчид.

Avatar

Bolovsroltoi ard tumen 2024-11-05 202.21.121.236

Dandaa uuriinhuu dansruu oroh mungiig bodson jijken tarhitai s** nar. Ard tumen ntr shagaad. Tatvar avna ter n busad tusuv ruu orno erguu dongio huduunii mal min

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.179.102

Эрдэмтэй хүн үнэндээ бараг байхгүй шүү!! Рекетчидээсээ доор зальтай хулгайчууд л эрдэмтэн нэртэй болсон.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.21.109.4

Ер нь бол хэзээ ч ханаж чадахгүй ёроолгүй гэдэстэй юм байна. Мангасын ходоод шиг юмуу даа. тийм болохоор зүгээр л хязгаар хийцгээе л дээ.

Avatar

Монгол инженер 2024-11-05 202.131.230.162

Монголын төр дэндүү ноомой бна. Төр төмбөгөр байх ёстой. Эх оронч байгаль хамгаалагч нэртэй энэ хүмүүсийг бүгдийг шалгах хэрэгтэй. бүр үүний ард хэн байгааг тогтоох хэрэгтэй. Хэрэв гадаадтай холбогдвол эх орны урвалт болно биз дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг энэ өөрийгөө эх оронч гэж нэрлэж байгаа хүмүүс л хөөн гаргасан нь үнэн шүү дээ. Монгол улс нээлттэй эдийн засгийг баримталж байгаа л юм бол энэ үзэгдлийг таслан зогсоох нь зүйд нийцнэ.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.196

Энэ оркууд бол гар хөл нь, эднийг зохион байгуулагчид нь Женко,10% нтр гээд УИХ, ЗГ хавьцаа байж байгаа шүү !!! Тэднийг төрөөс зайлуулж, шоронд хийх хэрэгтэй, тэгвэл энэ "эх орончид" нам болно доо !!!

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.160.94

рекетчид эх орон ч дүр эсгэсэн нэрээ монгол дээш нь гарах байсан бол өдийд бид ингэж гуйлгачин царайлж суухгүй л байсан. тэднийг барьж тагнуул цагдаа шалгарчээ цаана нь хэн захиалаад байгааг олооч юу хийгээд байна.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.178.91

Түмэн олон маань нэг талдаа бас луйварчид баялаг ухаж байгааг эсэргүүцэж байгаа. Авилгач төр шудрага шалгаруулалтаар биш луйварчдадаа дан ашигт малтмал ухах эрхийг өгч бн ш дээ.

Avatar

зочин 2024-11-05 103.212.117.29

Нэг болохоор монголын боловсрол хог, эртэмдэт гэж мэдлэггүй нөхөд гээд л бүлт бүлт үсэрч байснаа гэнэт эрдэмтэдэд хайр зарлаад л МАН зайлөө

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-05 202.9.46.252

МОНГОЛЧУУД МААНЬ ОЛОН ЖИЛ БУРХАН ШАШИН ,,- ИЗМ- ЭЦЭСТ НЬ ГАДНЫ ТАРХИ УГААЛТ ИХТЭЙ ,,, ШИНЖЛЭХ УХААНЧААР БИШ УСТГАЖ НУРААХААР ХҮМҮҮЖИЖ БАЙГАА ХОЙНО ОЛОН ЖИЛ ХҮН БАЙГАЛЫН БАЙГАЛЫН ХООРОНД ТОГТСОН ЭРҮҮЛ ХАРИЛЦААТАЙ ЖАМ ЁСНЫ ДЭГ ЖАЯГИЙГ ШИНЖЛЭХ УХААНЧ НЭРЭЭР ХАЛДАЖ,,,УСТГАЖ,НУРААЖ ДАРАА НЬ НӨХӨН СЭРГЭЭХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ ӨВЧИН ЭХЭЛЖ ГЭЖ ОЙЛГОВ .,,,,МОНГОЛ ЖИНЭНЭ УТГААРАА ДАРГА / эрх мэдэлтний/ ОРОН БОЛЖ ДЭЭ .,,УГ НЬ МОНГОЛ БОЛ КАЗАСТАНЫ УУР АМЬСГЛТАЙ БИШ Л ДЭЭ…,,,БУЯНААРАА БОЛОГ .,,,,

Avatar

Нэргүй 2024-11-05 210.148.94.144

Хуурамч эх оронч лалрууд улс оронд гай л болно. Ихэнхи хуурамч эх орончид Оросын санхүүжилтаар улсаа хоролж ирсэн. Энд босоогоороо хөхдөг Бээжин нэртэнгүүд, ДММН гэх хулхи х***а нар, Зөв нэртэй худал намыхан, Дорнодын нэг галзуу хүүхэн эд нар орно. Монголыг хөгжүүлэхэд бид хамгийн түрүүнд уул уурхайгаасаа мөнгө олж байж бусад үйлдвэрлэх салбаруудаа хөл дөөрөө босгон. Уул уурхайгаа хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Бас Эрчим хүчний хувьд хараат бус байж манай улс хөгжинө.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.185

ХЭРЭГГҮЙ ОЛОН ТООНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛНАХ ЦАГ БОЛСОН. ЭДГЭЭР ТӨРИЙН ХУТГУУР БАЙСАН ЦАГТ ҮЕИЙН ҮЕД ТАЙВАН АМГАЛАН БОЛОХГҮЙ

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.185

ХУДЛАА ЭХ ОРОНЧДЫГ ӨӨРСДИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-11-05 202.21.100.164

Энэ шантаачдын ард Женко байгаа биз

Avatar

Иргэн 2024-11-05 202.9.40.179

тэдэнд төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй.цагдаа,тагнуул нь ажиллах хэрэгтэй

Avatar

зочин 2024-11-05 192.82.92.204

эрдэмтэн мэргэдийнхээ үгийг дагалгүй яах вэ дэ , хэрвээ хортой бсан бол тэр нутагт хэдэн мянган жилээр яаж хүн мал амьдрах вэ дэ

Avatar

Өлзий 2024-11-05 59.153.112.194

орос гацаадаг байсан бол бол хужаад бас гацаах сонирхол бий

Avatar

Нэргүй 2024-11-05 103.212.118.223

Манай эрдэмтэд,сайд нар Хятал улсад ЭХ экспортлох тухай ярьдагХятад улс Монголын ЭХ-ний зах зээлийг эзэмдэхийг хүсэж нэвтэрсээр бгаа.2002 онд Монголд ОТ төсөл хайгууль эхлэж бхд Тэд ЦД шугмаа барьж 2004 онд Монгол хил ГАНЦ МОДОНД.тулгаж ирүүлсэн.Тэгээд2010 ОТ төслийг цахилгаажуулсан одоо тэлсээр. Тийм байж Хятад Монголоос ЦЭХ экспортлож авах уу? нусгай хүүхдийн Логикгүй яриа.Монголчуудыг Орос,Манж 2 нь 1680 ондоос газар нутгийг булааж аваад дунд оруулж 2-лааАсуудлыг шийдхээр Улстөрийн шийдвэрт !

Avatar

hgxc 2024-11-05 202.9.40.246

Нам төрд гарсн өлөн хулгайч гуйлагчдыг хүчээр эрүүдэн шүүж хулгайг таслан зогсоо.

Avatar

Gan 2024-11-05 203.23.199.2

Төрийн бус байгууллага байгуулаад ихээхэн хэмжээний мөнгө нэхэж рекетэлдэг бүлэг хүмүүс гарсан тэр тусмаа хүн хөлсөлж жагсаал цуглаан хийлгэж өөрсдөө ард нь үлдэн их хэмжээний ашиг олж Монгол улс, хөдөө орон нутгийн хөгжил дэвшилд ихээхэн гай учруулдаг. Тэдэнд мөнгө олж байвал ямар ч хэрэгтэй төслийг нураахад бэлэн байдаг

Avatar

Зочин 2024-11-05 103.145.234.104

Үр дүнд нь Монгол улс хөгжихгүй алтан дээр суусан дээр гуйлгачин л хэвээр байна гэсэн үг.

Avatar

Зочин 2024-11-05 66.181.177.144

Яг унэндээ улс терчид нь сонгуулиа яахав гэж бэмбэгнэсээр гацаагчдын нэг хэсэг болчихсон. Терийн ендерлегууд ч адил. Тэгээд л нэг их ард тумэн гээд яриад байдаг. Яг унэндээ хэдхэн амьтаны амаар л шийдчихээд, енеедер цахилгаан яахав гээд сууж байна. Энэ янзаараа улс терчид сонгууль хооронд л аргалж, гороолсоор хэрэгжуулэх зориг нь дутна даа, харж л байгаарай. Монголоо хорломооргуй байх юм, хэдэн саналаас болж….

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.254

2022 онд Солонгос, Японтой хамтран газрын ховор элементийн ордыг хайх, ашиглах ажлыг Монгол улс санаачлан эхлүүлсэн. Одоогоор Хятад улс дэлхийд газрын ховор элементийн 86%-ийн хангадаг тул асар том монополь байдалтай байгаа юм. Монголд бас томоохон орд газар байдаг ч үүнийг хайж олох, ашиглахад маш их цаг хугацаа хөрөнгө хүч ордог. Одоо олсон байгаа ганц Халзан Бүргэдэйг ашиглаад эхэлбэл "энийг хар даа, бидэнд байгаа" хэмээн бид АНУ, Солонгос, Японоос нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжтой.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.55.191.130

Яг үнэн.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.190.16

тэрийг барьчихсан бол энийг барьчихсан бол гэж байхаар одоо яахав гэдгээ бодоцгоодог болоосой. Яг одоо энэ төслүүдийг хөдөлгөх хэн сайд..ерөнхий сайд байвал хөдөлгөх вэ.?????… Данханов бол зүгээр дахиад 4 жил та нарыг яг болох гэж байгаа шиг болоод байгаа юм шиг донгодно. Гацаа Чойжоо бол гацааж л байвал цахилгаан станцууд хөдлөхгүй л байвал өөрийнх нь барьж байгаа Төв Баян суман дахь 660 мВТ-ын цахилгаан станц нь түрүүлж орж цахилгаан нийлүүлэхэд хэрэгтэй. Яаралтай энэ засгийн газрыг огцруула

Avatar

Зочин 2024-11-05 43.242.242.57

Эрдэмтдэдээ гэж бичээч ядаж гарчиг дээрээ зөв бич.

Avatar

Зочин 2024-11-05 66.181.177.144

Уг нь эрдэмтэддээ гэх байх даа

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.196

Тэдгээр хуурамч эх орончдыг төр засагт шургалсан гадаа дын гар хөл болсон цөөн этгээдүүд турхиран дэмжиж, өөг шүүлэн давхаагаад байдаг шүү ! Төмөр замыг Женко, эрч им хүчийг Даьаасүрэн, Чойжилсүрэн г.м.Эд нар харин цө м УИХ.ЗГ-ын гишүүд байдаг нь харамсалтай, хачирхалтай !
Одоо эх орны хөгжлийн эсрэг шантааж хийсэн этгээдүүди ийг хуулиар хориглон шийтгэх хэрэгтэй !!!

Avatar

Зарим сэтгүүлч эрүүл сэтгэдэг болжээ 2024-11-05 24.24.160.81

Поп ууд аа гэж. Анх нөгөө Нойл Э асан гэж Хөвсгөлийн гишүүн эх орончоор тодорч байлаа. Буян Жагаа, Гүнбалай, Фортуна, Зика гээд л цуварсан. Намбарван хүртэл улс төрийн оноо авах зорилгоор эх орончдын тэргүүн тодорч хонжоо харсан.

Avatar

Нэргүй 2024-11-05 124.158.109.228

Шивээ овоо, Багануурын цах/станцыг барьчихсан бол сайхан байх байлаа. Хуурамч эх орончид эх орноо ядуу байлгах зорилготой бололтой. Монгол минь ядуу л байх юм бол бусдын хоол болно шүү.

Avatar

иргэн 2024-11-05 103.11.192.133

Одоо ард иргэд эх ороны төлөө гэсэн худлаа хонины арьс нөмөрсөн цөөврүүдээ мэддэг болоод байгаа. Төр засаг тэднийгээ журамлаж төрийн төмөр нүүрээ харуулахгүй байгаа засаг төр маань тэдэнтэйгээ холбоотой зориуд илгээдэг юм шиг л харагдах юм. олон улсад Монгол улс муухай харагдаж байна. Муухай монгол хүн гэдэг бренд хөгжүүлмээргүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж