Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг эзэмшигчдийн саналаар нураана

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг эзэмшигчдийн саналаар нураана

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг эзэмшигчдийн саналаар нураана

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт болсон билээ. Уг дэлбэрэлтэд Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртсөн байдаг. Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

 Мөн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болсон байна. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгахаар болжээ.

“Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Улмаар тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус байрыг буулгах шийдвэрт хүрч, улсын байцаагчдын дүгнэлт гарсан гэж НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жалайр 2024-11-04 202.21.100.210

Оршин суугчдын санал чгэж болохгүй л дээ Албан ёсны мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдэх ёстой

Avatar

. 2024-11-04 202.126.91.138

Odo tgd ednusi bairg dxj barij ogx gd mani xed tatvar tolood naacnu

Avatar

Зочин 2024-11-04 139.5.217.186

ш** ш** одоо татвар төлөгчдийн мөнгөөр барих юм байна даа гөлөг гэж

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.160.15

KОдооны барилга бол чанартай баригдсан барилга. Нураагаад илүү сайныг барьж чадах уу?????? Хөндлөнгийн асар нөлөө байгааг шалгаж, ахин дүгнэлт гаргах хэрэгтэй. 12 давхар орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа 13 болгож орой дээр сэндвич маягийн 4 айлын орон сууц барьж зарсан. энэ нь галд өртсөн бгаа.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.178.197

Nuraagaad gazriig ni uur zvildnashiglaad,uur gazar bair bariad uguh heregtei sh de,gazar ni ulsiinh yum bgaaz de

Avatar

Нэргүй 2024-11-04 103.215.14.2

нураахад барихаасаа их зардал гарна штэ. хүчитгээд засаад авбал хэн хэндээ л хэрэгтэй байх даа

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.254

Ослын хариуцлагыг осол гаргасан компани, түүний эзэн хүлээдэг. Сая гэхэд л АНУ-д 3-р сард Балтиморын гүүрийг усан онгоц мөргөж нураасан. 9-р сард шүүх хурал нь болоод усан онгоц эзэмшигч компанийн эзэн Холбооны санд 102 сая ам.доллар төлөх шийдвэр гарлаа. Монголд ч бас Бөмбөгөр шатахад Алтжин хариуцаж байсан. Улсын Их Дэлгүүр шатахад Номин хариуцаж байсан…

Avatar

Дэл 2024-11-04 202.55.188.114

Мэргэжлийн байгууллага ухаантай нь тэг ингэ хэлдэггүй юмуу оршин суудаг хүмүүс нь мэддэг болсон юм уу

Avatar

asdf 2024-11-04 66.181.186.44

tegeed teg inge geed dugnelt gargachaad baigaan bishu zdda

Avatar

Bfvvvcx 2024-11-04 202.9.40.137

Өлөн хулгайчууд нам төрийн нэр барьж хулгай зэлгээ хийж адгийн шааруудын өлөн дарагдахгүй аймшгийн өлөн нь дарагдхгүй өлөнийн.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.180.76

хот болон төсөвөөс мөнгө гаргах ямар үндэслэл бн?

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.160.61

:ЭНЭ БАЙРНЫ СУУРИНД ГАЖИЛТ НӨЛӨӨ БАЙХГҮЙ ЦУУРАЛТ ОГТ БАЙХГҮЙ 4АЙЛД ЦОНХООР НЬ ГАЛ ОРЖ ШАТСАН ХЭТ ШАТАЛТ БАЙХГҮЙ ЮМ. ЯАГААД ИЙМ ДҮГНЭЛТ ГАРЧ БУЙ НЬ ГАЙХМААР. ЭНЭ УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ХЭНИЙ ДААЛГАВРААР ИЙМ ДҮГНЭЛТ ГАРГАЖ БУЙШ ХАТУУ ШАЛГАХ ЁСТОЙ. ЗАСВАР АВАХ БҮРЭН БООМЖТОЙ БАЙР. ШИНЭЭР БАРИУЛАХ ИХ СОНИРХОЛТОЙ ХЭСЭГ ОРШИН СУУГЧИД БГАА. ЭНЭ НӨХӨД ДАВХАР ОЛОН БАЙРТАЙ ЯДАРЧ ЗҮДЭРСЭН ОЛОНХИО ХӨЛДӨӨ ЧИРЧ БГАА НЬ ҮНЭН. . ХӨДЛӨНГИЙН ХЯНАЛТЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН БАГАР ХИЙЛГЭХ САНАЛ БНА. ИТГЭХГҮЙ БОЛ ҮЗ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж