Дасгалжуулагчтайгаа муудалцсан Марсело төрөлх багаасаа "хөөгдөв"

Дасгалжуулагчтайгаа муудалцсан Марсело төрөлх багаасаа "хөөгдөв"

Дасгалжуулагчтайгаа муудалцсан Марсело төрөлх багаасаа "хөөгдөв"

Реал Мадрид болон Бразилын шигшээ багийн домогт тоглогч Марсело Европын хөлбөмбөгөөс холдож, нутагтаа эргэн очсон. Тэрбээр төрөлх клуб Флуминенсетэй эргэн нэгдэж, замналаа тэнд өндөрлүүлэхийг хүссэн ч төгсгөл санаснаар болсонгүй.

Марсело багийнхаа дасгалжуулагчтай муудалцаж, эцэст нь клубын удирдлагууд Марселогийн гэрээг цуцалжээ. Клубын мэдэгдэлд "Флуминенсе болон Марсело хоёрын хоорондох холбоо хөндөгдөөгүй хэвээр үлдсэн" гэв.

Өнгөрсөн жил Марсело клубынхээ хамтаар Рио де Жанейрогийн аварга болж, Копа Либертадоресын эзэн болсон билээ. Тэрбээр энэ л клубээс замналаа эхлүүлж, Реал Мадридыг зорьсон түүхтэй. 18 настай хүү нарлаг Испанид очиж, дэлхийн шилдгүүдийн нэг болоод зогсохгүй УЕФА Аваргуудын лигт таван удаа, Ла лигт зургаан удаа тус тус түрүүлжээ.

Флуминенсегийн дасгалжуулагч Менезес өдгөө 36 настай Марселог Гремиогийн эсрэг сэлгээнээс тоглуулах бодолтой байсан ч ам мурийж, улмаар талбайд гаргаагүй аж. Флуминенсе тус тоглолтод 2-1 гэсэн харьцаатай хожиж байсан ч эцсийн мөчид гоол алдаж, 2-2 гэсэн харьцаатай тэнцжээ.

Менезес тус тоглолтын дараа "Би уг нь Марселог талбайд гаргах гэж байсан юм. Гэвч нэг таагүй үг сонссон. Тэр л миний бодлыг өөрчилсөн. Тэр талбайд гарсан ч бидний асуудлыг зохицуулж чадахгүй байсан. Түүнийг тоглолт дуусахаас 2-3 минутын өмнө л оруулах байсан юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.191.17

Багын найз Роналдотой хамт Аль нассрт тогловол хөл сайн нийлнэ дээ энэ 2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж