Уулархаг нутгаар нойтон цастай

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Уулархаг нутгаар нойтон цастай

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг байх аж. Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо шивэрнэ. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 граус дулаан байна” гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж