АТГ: Зургаан обьектод нэгжлэг хийв

АТГ: Зургаан обьектод нэгжлэг хийв

АТГ: Зургаан обьектод нэгжлэг хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.

Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Мөн эрүүгийн хэрэгт зургаан объектод нэгжлэгийн ажиллагаа хийсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2024-11-04 202.9.46.222

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТГ-Н ДАРГА АСАН З.ЭНХБОЛД МАК -С ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨ АВЧИРЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД ӨӨРИЙН БИЕЭР ӨГСӨН, ТЭР МӨНГӨӨР МАК ЭЛБЭГДОРЖИД АВИЛГА ӨГЧ СТРАТЕГИЙН ОРДЫГ АВЧ ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭЗЭМШИЖ БАЙГАА ГЭЖ МЭДЭЭЛЛЭСЭН. АТГ ЭНЭ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА ЮУ ??? АВИЛГЫН ИЙМ ТОМ ГЭМТ ХЭРГИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД ЗАРЛААД БАЙХАД АТГ ЯАГААД ЧИМЭЭ ГАРАХГҮЙ БНА ВЭ?

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.189.185

ШАЛГАЛАА ГЭДЭГ ЮМ, БОДВОЛ ШАЛГАЖ Л БАЙГАА БАЙХ. ГЭХДЭЭ АВИЛГЫН ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭД Л ИНГЭЭД ШАЛГАСАН ШАЛГУУЛСАН БОЛЖ ХОЙНО УРДАА ОРОХ БАЙХ ӨӨ

Avatar

1 2024-11-04 202.21.115.165

Toriin baiguulaguudaar chine duuren hulgaich avilgalchid bna, ajilaa hiigeech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж