Израилийн арми Бейрутын өмнөд захад халдлага үйлдэхэд Ливаны хамгийн том улсын эмнэлэгийн хажууханд дэлбэрэлт болжээ. Газар чичирч, цонх хагарч, өвчтөнүүд айж орилолдсон байна. Рафик Хариригийн их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн сувилагч Мохаммад Фуани аравдугаар сарын 21-ний халдлагын дараах үйл явдлыг дурсан ярихдаа “Дэлбэрэлт болох үед би өвчтөн эмчилж байсан. Дайн эхэлснээс хойш шөнө бүр хэцүү байгаа. Гэхдээ энэ удаагийнх хамгийн муу нь байсан” гэжээ.
Ливаны эрүүл мэндийн салбар Израилийн агаарын дайралтад өртөж, хамгийн их хохирол амсч байна. Тус улсад есдүгээр сарын 23-наас агаарын довтолгоонууд эхэлсэн.
Эхний сард л гэхэд Израилийн дайралтад 34 эмнэлэг өртсөн бөгөөд түргэн тусламжийн 111 эмч амь үрэгдэж, 107 машин сүйджээ. Одоогийн байдлаар Ливаны Эрүүл мэндийн яаманд бүртгэлтэй бүх эмнэлгүүдийн 20 орчим хувь нь цохилтод өртсөн байдалтай байна.
Агаарын довтолгоонд хийсэн дүн шинжилгээг харвал Израилийн арми олон улсын хуулиар хамгаалагдсан эмнэлгүүдийн ойролцоо бөмбөг хаяжээ. Израилийн арми үүний эсрэг мэдэгдэл хийхдээ “Хезболла энгийн иргэдийг газар нутгийн гүн рүү оруулсан” гэж буруутгасан байна. Хезболла цэргийн эд хөрөнгөө эмнэлэг, эмнэлгийн байгууламжуудын ойролцоо зориуд байрлуулж, хүн бамбай стратеги баримталж байна гэж үзэв. Ливаны эрүүл мэндийн салбар галын хүчинд тийм ч өртөмтгий байгаагүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн сайд доктор Фирас Абиад хэлжээ. Тэрбээр “Израилийн арми эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр зэвсэглэж байна. Тэд эмнэлгүүд рүү илэн далангүй дайрч, Хамасыг буруутгаж байсантай ижил зүйл хийж байна. Эрүүл мэндийн байгууллагууд бол ариун газар байх ёстой. Газын зурваст ч бай, Ливанд ч бай энэ бол урьдаас төлөвлөсөн бодлого гэдэг нь тодорхой байна” гэв.
Ливанд хийсэн 240 гаруй агаарын дайралтыг хянаж үзэхэд дор хаяж 24 эмнэлэг тэсрэх бөмбөгний 500 метрийн аюултай бүсэд байсныг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Израилийн цэргийнхэн нүүлгэн шилжүүлэх бүсийг өөрийн параметр болгон ашигладаг байжээ. Израиль хамгийн багадаа 19 эмнэлгээс 340 метрийн зайд байрлах "үхлийн зай" гэж нэрлэгддэг газарт зэвсэг хаясан болохыг тогтоосон байна. Дээрх шинжилгээг хийхдээ зөвхөн олон нийтэд нээлттэй зураглалаар баталгаажсан эсвэл Израилийн цэргийн нүүлгэн шилжүүлэх тушаалд зарласан агаарын довтолгоонуудыг авч үзсэн. Израилийн нийт цохилтууд үүнд багтаагүй гэсэн үг.
Эмнэлгийн байгууламжийг шууд онилоогүй байсан ч дэлбэрэлтийн долгионоос үүдээд эвдрэл гэмтэл үүсэх, эмчлүүлэгсэд амиа алдах боломжтой аж.
Ойр орчмын агаарын цохилтууд нь эрүүл мэндийн салбарт маш их хохирол учруулсан гэдгийг Фирас Абиад хэлжээ. Нөхцөл байдал ширүүссэн тул хүмүүс эмнэлэгт хэвтэхийн оронд гэртээ харихыг илүүд үздэг болсон байна. Гэвч Израилийн арми Ливаны хүн ам, эмнэлгийн байгууллагуудын эсрэг үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсээр байна. Хезболла бүлэглэл зэвсэг тээвэрлэхдээ түргэн тусламжийн машинууд ашигласан гэж Израиль удаа дараа буруутгасан. Гэвч тодорхой нотлох баримт гаргаж ирээгүй аж. Израилийн цохилтод өртсөн түргэн тусламжийн машинууд болон амь үрэгдэгсдийн дийлэнх нь Хезболлагийн иргэний дэд бүтэцтэй холбоотой байв. Ливаны Иргэний хамгаалалтын 12 ажилтан, Улаан загалмайн нийгэмлэгийн 16 түргэн тусламжийн ажилтан агаарын цохилтод өртөн амь үрэгджээ. Эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууллагууд нь олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдсан иргэний объект юм. Израилийн арми Ливанд эрүүл мэндийн ажилтнууд руу дайрсан нь илэрхий дайны гэмт хэрэг гэж хүний эрхийн ажиглагчид үзжээ. Ялангуяа дээр дурдсан аравдугаар сарын 21-ний халдлага нь хамгийн хүчтэй аюул заналхийлэл байв.
Хезболла бүлэглэл эмнэлгийн байгууламж дор бэлэн мөнгө, алт хадгалж байгаа гэх баримтыг Израиль дэлгэсэн. Сахелийн нэгдсэн эмнэлгийн албаны хүмүүс энэ буруутгалыг эрс няцаасан билээ.
Эмнэлгийн байраар халхавч хийсэн гэх мэдэгдэл өмнө нь Газын зурваст ч гарч байв. Тодруулбал, Хамас бүлэглэлийн командлалын байр Газын зурвас дахь Аль-Шифа эмнэлгийн доор байгаа гэж Израиль мэдэгдэж байсан. Дараа нь Израилийн арми тус эмнэлэг рүү дайрчээ. Эрүүл мэндийн байгууламжуудад халдаж болохгүй гэх улаан шугам хаана ч байхгүй учир эрүүл мэндийн ажилтнууд айж, бэргэсэн байдалтай байна. Ливаны эрүүл мэндийн систем Газын хувь тавилантай ижил байна гэж тэд эмээж буй.
Зэвсгийн мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээг харвал Израилиас Ливан руу 1000 фунт, 2000 фунтын бөмбөг байнга хаяж, ойр орчмын болон хот суурин газруудад хохирол учруулжээ. Мөн “GBU-39” буюу жижиг диаметртэй бөмбөгийг олон давхар байшингийн нэг давхрыг устгахад ашигласан байна. Энэ мэт тэсрэх бөмбөгүүд нь хамрах хүрээнээсээ шалтгаалаад ойр орчмын хүмүүс, байгууламжуудыг ноцтой эрсдэлд оруулдаг. Олон улсын хуулийн дагуу эмнэлэг зөвхөн цэргийн зориулалтаар ашиглагдаж байгаа тохиолдолд тусгай хамгаалалттай статусаа алддаг. Хэрвээ дотор нь шархадсан, өвчтэй хүмүүс байгаа бол хамгаалах зарчимтай бөгөөд дайралтаас өмнө тэднийг нүүлгэн шилжүүлэх цаг өгөх ёстой байдаг ажээ.
Нэргүй 2024-11-05 202.9.40.245
Израйлын бөмбөгдөлт зөв гэж тэнэгтээд байгаа солиот уу чи. Барууны өмхий бөгсийг долоосон хүмүүс их байнаа. Тэд улс орноо бөгсөөс хөнгөхөн сольж чадна
Нэргүй 2024-11-05 185.220.101.2
ороzтойгоо хамт сөнөж далдар чи адгуусаа
Нэргүй 2024-11-05 185.220.101.172
Хамас, Хезболла, Иран, Талибан, Ороzууд бол нэг тэрэгний дугуйнууд энгийн иргэдийг хэзээ ч бодож байгаагүй. Жишээ нь Ороz бол 30сая иргэдээ хомроголон алчихсан бузар улс хойд талд байна.
Нэргүй 2024-11-05 188.33.224.240
оросууд ихэвчлэн бага ястнуудыг хоморголон устгасан. геноцид үйлдсэн