Чанаргүй барилга барьсан компанийн удирдлагуудад ял онооно

Чанаргүй барилга барьсан компанийн удирдлагуудад ял онооно

Чанаргүй барилга барьсан компанийн удирдлагуудад ял онооно

Өмнөд Солонгосын Кванжу хотод нурсан орон сууцны барилгын хэрэгт буруутгагдаж буй компанийн удирдлагуудад 10 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаарджээ. Үйл явдлыг эргэн санахад, 2022 оны нэгдүгээр сард баригдаж байсан 39 давхар орон сууцны барилга нурсан. Үүний улмаас зургаан ажилчин нас барж, нэг хүн бэртсэн юм.

 Мөрдөн байцаалтын явцад барилгын даацад нөлөөлж буй тавцангийн хавтан, бетон тулгуурыг бүтцийн шинжилгээ хийлгүйгээр суурилуулсан болох нь тогтоогджээ.

Сөүлээс өмнө зүгт 270 км-ийн зайд орших Гванжу дүүрэгт болж буй шүүх хуралдааны үеэр прокурорууд гэм буруутай "HDC Hyundai Development Co"-ийн 10 албан тушаалтныг 5-10 жилийн хорих ялаар шийтгэхийг шаарджээ. Тодруулбал, барилгын компанийн менежерт 10 жил, тухайн үеийн гүйцэтгэх захиралд долоон жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна. Мөн прокурорын зүгээс туслан гүйцэтгэгч компанийн дөрвөн албан тушаалтанд таваас арван жил, барилгын хяналтын компанийн гурван албан тушаалтанд найман жилийн хорих ял оноохыг хүссэн байна.

Прокуроруудын нэг нь “Энэ бол барилга угсралтын ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хяналтын компани үндсэн чиг үүргээ дагаж мөрдөөгүйгээс болсон. Хүний гараар буюу чанаргүй барилгын улмаас бий болсон гамшиг" гэж нөхцөл байдлыг тодорхойлсон байна.

 

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.89.133

Цаг нь болсоооон. Сүүлийн үеийн баригдсан барилгууд арай л байгаа шүү

Avatar

Хуульч 2024-11-04 66.181.161.204

Яллах хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.60

МАНАЙХ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН ШҮҮ…..ШИНЭ БАЙРУУД 2 ЖИЛ БОЛООД Л ЭЛДВИЙН АСУУДАЛ ҮҮСДЭГ….ЛИФТ, ЦОНХ СИЙГЭХЭЭС ЭХЛЭЭД Л………………

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.178.91

орчуулгааа исүүү мааалаа.

Avatar

Erka 2024-11-04 202.126.89.232

udahgui manaid iim um bolno shuu hedhen dabhar bariad jil bolooguitsuursan um zondoo haragdah um tooj b.ga um alga hun uhuulj daruulj b.j oilgoh baih

Avatar

Зочин 2024-11-04 202.126.88.179

Материалын бүтцийг шалгадаг лаборатори ажиллуулах шаардлагатай байна. Чингис зочид буудлыг барихдаа газар дээр нь материалын чанарыг шалгаж бсан гэсэн шүү.

Avatar

Нэргүй 2024-11-04 122.201.23.84

ха ха

Avatar

зочин 2024-11-04 203.217.139.240

Манайд үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Содбаатар тэргүүтэй МАН-ийхан Мэргэжлийн хяналтыг буулгасан. Одоо хувийн компаниудын барьж буй орон сууцууд нурна даа. Цаг хугацааны асуудал шүү. Ямарч хяналт байхгүй болсон. Уул нь МХ ээлжит хяналт хийдэг байсан.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.176.222

Yu h*****d baiga shees ve ter sodbaatar yamar hamaatain chi 15 jiliin umnu darga baisan hund ni us sanaad yamar sejigtei pisda ve? Mergejliin hyanalt ajildgaara ajillaj baigaa malaa, harin yamar humuus hen gedeg baitsaagch baigaa ve gedeg ni gol ni malaa

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.161.3

Содбаатарын дүү юу?

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.161.3

Манайд бол харин эсрэгээрээ Хөдөлмөрийн баатар, Чингисийн одон өгнө шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-04 59.153.112.223

МАНАИД ХЭРЭГЖҮЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж