Агаарын бохирдол урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Агаарын бохирдол урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Агаарын бохирдол урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Пакистаны хоёр дахь том хот Лахорын агаарын бохирдлын хэмжээ "урьд өмнө хэзээ ч байгаагүй" дээд хэмжээнд хүрсэн тул долоо хоногийн турш дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох болжээ. Нийт 14 сая хүн амтай хотыг дизель түлшний утаа, улирлын чанартай газар тариалангийн шаталтаас үүдэлтэй утаа гэх мэт бохирдуулагчийн холимог манан бүрхээд байна.

 Агаарын чанарын хяналтын "IQAir"-ийн мэдээлснээр, олон төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг агаарын чанарын индекс өнгөрсөн Бямба гаригт 1000-аас давсан. Энэ нь "аюултай" гэж тооцогддог 300-аас хавьгүй давсан үзүүлэлт юм.

“Ирэх зургаан өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад салхины чиглэл өөрчлөгдөхгүй. Тиймээс бид Лахор дахь төрийн болон хувийн бүх бага, дунд сургуулийг долоо хоногоор хааж байна" гэж Байгаль орчныг хамгаалах ахлах ажилтан Жахангир Анвар "AFP" агентлагт ярьжээ.Түүнчлэн  “Энэ утаа хүүхдүүдэд маш их хортой. Сургуулиудад амны хаалт заавал байх ёстой. Бид ахлах ангийн хүүхдүүдийн эрүүл мэндийг анхаарч байна" гэж Пенжабын ахлах сайд Марриюм Аурангзеб Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Түүнчлэн, эмнэлгүүдэд утааны тоолуур суурилуулсан гэж мэдэгдсэн байна.

Хортой агаараар амьсгалах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. ДЭМБ-ын мэдээлснээр, хорт утаа нь цус харвалт, зүрхний өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчлөлийг өдөөж, урт хугацаандаа амь насанд аюултай. Бямба гаригт үхлийн аюултай "PM2.5" бохирдуулагч буюу эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулдаг агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.117.67

Пакистаанаасаа дор амьдарцгааж байж бичих юмаа олж ядах юм!!!!

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.117.67

өөрсдийгөө хичээхгүй үхсэний чинь хаа бсн Пакистан бэ?!эргүү дагзнууд

Avatar

Эрдэнэ 2024-11-04 66.181.189.25

МАН 80 хувь утааг арилгасан ш дээ кккккк

Avatar

Нэргүй 2024-11-04 202.55.191.130

1000 хүрээд гамшиг боллоо гэнэ үү. Монголд хэд хүрдэг билээ, ха ха.

Avatar

gvbfdd 2024-11-04 202.9.40.133

Зг огцоруул нам төр-г манж х***а-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. ялтын гэрээнд Хужаагууд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.176.222

Pisdanuud garchigiin ehleed Pakistan gej bicheech setguulch l**a! Hudlaa harluulj hun tuurugduuleh geed hudlaa niytlel tavih yuma

Avatar

Нэргүй 2024-11-04 202.21.126.30

Мэдээгээ олон хүнд уншуулах гэсэн арга л даа. Буруу шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж