13 жилийн дараа ашиглалтад орсон реакторын үйл ажиллагаа дахин зогсчээ

13 жилийн дараа ашиглалтад орсон реакторын үйл ажиллагаа дахин зогсчээ

13 жилийн дараа ашиглалтад орсон реакторын үйл ажиллагаа дахин зогсчээ

Фүкүшима Дайчи станцаас хойд зүгт 100 км-ийн зайд орших Онагава станцын гурван реакторын нэг нь 2011 онд хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөж, ноцтой хохирсон. Онагавагийн атомын цахилгаан станцын хоёрдугаар реактор 13 жилийн дараа анх удаа буюу өнгөрсөн сарын 29-нд ашиглалтад орсон юм. Тус реактор арваннэгдүгээр сарын эхээр эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байсан.

Гэвч тоног төхөөрөмжийн асуудлаас үүдэн ердөө тав хоног ажилласны эцэст Даваа гаригт үйл ажиллагааг нь дахин зогсоожээ. Тодруулбал, өнгөрсөн Ням гаригт реакторын доторх нейтроны мэдээлэлтэй холбоотой төхөөрөмжид доголдол гарсан байна.

Станцын оператор "Tohoku Electric Power" компанийн мэдэгдсэнээр реактор хүрээлэн буй орчинд цацраг туяа цацаагүй. Оршин суугчдын аюулгүй байдлын төлөө тоног төхөөрөмжийг дахин шалгахаар үйл ажиллагааг зогсоосон гэлээ.

Онагавагийн атомын цахилгаан станцын хоёрдугаар реактор 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамид нэрвэгдсэн. Гэхдээ тухайн үед гурван реакторын хөргөлтийн системийг ажиллуулж чадсан тул аюулгүй өнгөрчээ. Фүкүшимагийн гамшгийн дараа аюулгүй байдлыг шалгах, шинэчлэх зорилгоор Японы 54 атомын цахилгаан станцыг бүгдийг нь хаасан. Онагава №2 нь дахин асаах боломжтой 33 реакторын 13 дахь нь байв.

Японы засгийн газар өнгөрсөн жил цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө баталсан. Үүнтэй холбоотойгоор реакторуудыг дахин ажиллуулж эхлүүлэхээр хичээж байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж