Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр тус улсад 2024 оны арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох бөгөөд өнөөдөр /2024.11.04/ Шанхай хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон бусад албаны төлөөлөгчид угтав.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян наралбан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана.

Хятадын олон улсын импортын экспог 2018 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.187.122

Мэдээж улсаа удирдаж чадахгүй унагаад доройтуулаад байгаа монгол сайд нар хятадад л очиж зээл тусламж гуйдаг. түүхэ зарим нэг нь дагаар орьё ч сайсан бий. Энд гайхаад байх юм байхгүй

Avatar

Монгол улсын ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үнэхээр азтай хүн юмаа. 2024-11-04 66.181.190.60

Хятад охин Оюун-Эрдэнэ сайдыг цэцэг өгөөд угтаж авдаг байнашдээ. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сайд шиг Хятадад маш их элгэмсэг ханддаг өөр сайд урд нь бараг байгаагүй дээ.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.187.167

Яагаад л дахин дахин урагшаа шогшоод бгаа юм. Хардах эрхээ эдэлж бна шүү

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.90.196

Чи хардах байтугай солиорох ч эрхтэй шүү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж