Телеграм аппликейшн ашиглан 10 тэрбум төгрөг залилжээ

Телеграм аппликейшн ашиглан 10 тэрбум төгрөг залилжээ

Телеграм аппликейшн ашиглан 10 тэрбум төгрөг залилжээ

Телеграм аппликейшн ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ төрлийн  619 хохирогчтой 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байгаа аж. Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувийг 25-44 насныхан эзэлж байгаа гэнэ.

Тэдний  90 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл төрийн болон хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэгч бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой байгаа бол 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

Тус апплекейшнийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн төрлийн аргыг ашигладаг байна. Тухайлбал бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар өгөх. Мөн Тик Ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар биелүүлэхийг санал болгодог аж. Үүнээс гадна өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар, зээл олгох шаардлагатай материал бүрдүүлэх даалгавар, өгөгдсөн интернэт банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгавар биелүүлэх зэрэг аргуудаар залилан үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм.

Түүнчлэн телеграм даалгаврыг үе шаттай биелүүлэх бөгөөд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулдаг аж.

Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-04 139.5.218.212

Оросын Телеграм ийм л байгаам даа. Хулгайч Оросуудаас олигтой нэг ч юм гарахгүй.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.189.185

Үнэгүй бяслагаа гэж

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.187.122

Н.Учирлаа ? өнөө цахим үндэстэн боллоо гээд сүр дуулиантай зарлаад байсан нь хулгайлах нэг сайхан арга болоо юу гэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж