Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Орхон аймгийн 16 дахь Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Бямбадашийн Зоригтбаяр өнөөдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажлаа эхлүүллээ.
Тэрээр,  “Миний бие аймгийн Засаг даргаар ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Мөн орон нутгийн сонгуульд оролцохдоо  аймгийн МАН-аас дэвшүүлсэн “Хөгжлийн илгээлт-50” хөтөлбөрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж,  гол зорилтоо “Хүний хөгжил”-д чиглүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр нь 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эдийн засагч–Хүн ам зүйч мэргэжилтэй. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар 2016 оноос өнөөдрийг хүртэл томилогдон ажиллаж байсан юм.

Аравдугаар сарын 21-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 51.3 хувийн саналаар аймгийн Засаг даргад  Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан билээ.

Үүний дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар Б.Зоригтбаярыг батламжиллаа.

Мэдээллийн төв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.190.141

sonin hun bolchih yum da gants sumaaa hugjuulj chadaagui bj aimag hugjih yu l bol erdeneted hugjil alga bna shu zam muu end tend heden baishin barilga barihs uur yu ch alga da

Avatar

Иргэн 2024-11-04 66.181.191.253

Орхон аймгийн МАХН- н үхширсэн комнистууд юу бүтээх вэ!!! Бүгд луйварчид, хулгайчид шүү дээ!!! Ичих булчирхайгүй хүмүүсийн үр сад!!!

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.190.51

Ajlaa sain hiigeeree avilgal hulgaich nar ihtei aimag shvv Ulsaa tergvvleh avilgach hulgaich nartai getel huuliin baiguullaga ni hulgaich naraasaa aidag tedniig yallaj chaddagvi tiim l aimgiin zasag darga boljee. Uuruu bas tegj baigaad shalguulaad shorond yavahgvi baihiig hicheegeerei

Avatar

зочин 2024-11-04 139.5.217.58

Баяр зоригтой байхаар яадаг юм бол6

Avatar

Нэргүй 2024-11-04 139.5.218.161

Зоригтой авилга шаана гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-11-04 139.5.218.161

Тэгээд баярлаж зориг нь улам бадрааж авилгадана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж