"Гуя дагаж хүзүү гэж сайд нарын зардал замбараагүй ихэссэн"

"Гуя дагаж хүзүү гэж сайд нарын зардал замбараагүй ихэссэн"

"Гуя дагаж хүзүү гэж сайд нарын зардал замбараагүй ихэссэн"

УИХ дахь Ардчилсан намы бүлэг өнөөдөр/2024.11.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Сэтгүүлч Л.Өнөрцэцэгийн асуудал дээр бид хаалттай мэдээлэл авсан. 20 гаруй асуудлаар шалгасан юм байна лээ. Нэгээс бусад нь татварын болон бусад асуудлууд байсан. Хаалттай шүүх шаардлагагүй гэж үзэж байна. Бусад хэргийг нь олон нийттэй шүүх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төсвийн урсгал зардлыг бууруулах боломжтой гэж зарим гишүүд үзэж байна. Танай нам ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Ардчилсан нам бол цөөнхийн бүлэг. Тэгсэн мөртлөө сөрөг хүчин. Манай бүлэг энэ төсөвд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамгийн олон яамтай төсөв. 300 гаруй мянган төрийн албан хаагчидтай төсөв. Ардчилсан нам эсрэг байгаа. Улс төрийн намуудын амлалт дээр эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэсэн. Гэтэл эрс ихэсгэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-2024-2028 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр гарсан. 38 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн. Ийм хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Гуя дагаж хүзүү гэж сайд нарын зардал замбараагүй ихэссэн. Нэг арга хэмжээг 300 гаруй сая төгрөгөөр хийж байна. Үүнийг багасгахгүй бол сонгуулийн бус ийм зардал гаргаж байгаа нь буруу үйлдэл. Иргэдийг баяр ёслолын байдалтай байлгаж, зардал их гаргаж байна. 1.5 их наядыг хэмнэх боломж байсан. Цөөнхийн үгийг тоохгүй байна.

-Засгийн газрын бүтэц тэлээд байна. Зардал их гараад байна гэх шүүмжлэл тасрахгүй байгаа?

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-2025 оны хамгийн их зардал халамжийн сайд дээр байна. 4.6 их наяд гэж байна. Хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт эрүүл мэнд гэж байна. Хамгийн их багцтай нь халамжийн сайд. Энэ улс цаашдаа халамжаар амьдрах юм уу? Баялаг бүтээх юм уу?

-Ардчилсан намынхан өөрсдөө халамжийн өөхшүүлсэн төсөл санаачилдаг гэнэ. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Би тэтгэврийг 7 бус 5 жил болгох төслийг өргөн барьж батлуулсан. Төр хариуцлагатай ажиллахыг л шаардсан. Шударгаар төлсөн даатгалыг хог болгож байна. Төсвийн үргүй зардлаас энэ бүхэн эхлэлтэй. Төр чанартай байвал мөнгөний ханш унахгүй. Энэ бол халамж биш.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг дагаж мөрдөггүй юм уу?

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Энэ жилээс төсвийн тогтвортой байдал зөвлөл орон тооны болсон. Дүгнэлт нь маш сайн, хараат бус байсан. Ардчилсан нам талархаж байгаа. Цаашид бид энэ зөвлөлийн санал, зөвлөмжийг УИХ дээр тусгайлан хэлэлцдэг байх санал гаргасан.

-Халзан бүргэдэй ордыг ухуулахгүй гэсэн жагсаал болсон. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Иргэд өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Би дэмжсэн. Хоёрдугаарт, намайг УИХ-д ураны лобби бүлэг байгуулсан гэсэн. Үүнийг МАН зохион байгуулж байгаа. Ард иргэд бүгдийг мэдэж байгаа. УИХ дээр Цөмийн энергийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ хуулиараа зөвхөн Францын Орона групптай хамтарсан Дорноговь аймгийн ураны ордыг л шийдвэрлэнэ. Өөр ямар ч асуудлыг шийдэхгүй.

-Цахилгааны үнэ нэмэх тал дээр Ардчилсан нам ямар бодолтой байна вэ?

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Цахилгаан, эрчим хүч бол хөгжлийн хөдөлгүүр, зүтгүүр. Баталгаатай, найдвартай байх нь Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын гол хүчин зүйл байх болно. Ардчилсан намынхан шинэчлэлт өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр нэгдмэл байдаг. Харин өртөг нь зах зээлийн бодит үнэ эсэхийг ямар байдлаар тогтоосон нь эргэлзээтэй. Уг нь илүү их хэмжээний шударга өрсөлдөөн, засаглал, олон зүйл байх ёстой. Үнэ нэмэх төдий асуудал болгож байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.254

Уул нь хүчтэй сөрөг хүчин байсан бол 2028 онд Засгийн эрхийг авах байлаа. Гэтэл хамтдаа хулгайлж, МАН-ын үлдээсэн жаахан үйрмэгийг идэхээ сонгосон. Ийм байдлаар яаж нэр хүндээ сайжруулах юм? Үндэсний хэмжээний нам байж ХҮН шиг жижиг я***н царайлж болохгүй. ХҮН бол я***н, харин та нар чинь өөр шүү дээ, хэмжээ зангарагаа мэдмээр юм.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.189.69

Энэ Цогтгэрэл гэж огт хэрэггүй дэмий гонзгой байна. яОвоо юм байх анх бодож байсан ч дүнхүү толгой ирээд суучих юм.

Avatar

хэрүүлч өвгөн 2024-11-04 103.212.162.44

Чи л харин дүнхүүгээс дүнхүү юм байна.

Avatar

Ганхуяг 2024-11-04 94.0.135.219

Та нарыг хамтарсан засагт ор гэж ард түмэн сонгоогүй. Тэнцүү шахуу гишүүдтэй МАН бидний үгийг тоохгүй байна гэж битгий гошигно.Та нарт эрх мэдэл байна. Арга хэмжээ ав. Болохгүй бол засгаас гарцгаа.Тэр залуу гишүүдийн шаардлагыг дэмжицгээ.Монгол улсын төлөө та нар л тэмцэж, төсвөө зөв, ашигтай батлуулахгүй юм бол та нар хэнд ч хэрэггүй

Avatar

хэрүүлч өвгөн 2024-11-04 103.212.162.44

Худлаа битгийдонгос чи. Чи төрд очоод үгээ хэлчих.

Avatar

иргэн 2024-11-04 103.212.116.109

Засагт АН-ынхан орж ирэнгүүт хэн илүү идэхэв гэдэг уралдаан болж МАН-аа илүү идэх нь хэмээн хардаж харамлаж хэл ам хэрүүл шуугиан үүсгэж Элбэгдоржийн даалгавраар бүгдээрээ хулгайч юм шиг ойлгуулж хулгайч нарыг ялгах аргагүй болгох Баттулга шиг шунал хүслээ дарж дийлэхгүй юм бүхэн рүү шүлсээ савируулан зүтгэх болж дээ

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.162.44

МАН-даа хайртай юмаа тэнэг чи.
Нам хэрэггүй ээ, устгалд оруулах ёстой.

Avatar

Иргэн 2024-11-04 103.212.117.14

Пүрэвдорж гишүүний туслахууд нь мэдээллээр сайн хангадаггүй бололтой. Халзан Бүргэтэйн ордоос ховор элемент олборлох болхоос бус уран олборлохгүй, тэнд уран байх ч үгүй. Харин ганц нэг ховор элемент өөрөө цацраг идэвхитэй байдаг юм. Мэдэхгүйн зовлон гэж их гай болдог юм шүү. Галт тэргэнд танк ачаад ороод ирнэ гэж Баттулга улсынхаа хөгжлийг чөдөрлөдөг шиг ховор элементийн зах зээлд гарах боломж нээгдэх гэж байхад Халзан Бүргэтэйн ордыг олборлуулахгүй гэж эсэргүүцэж байх шив.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.182.81

Энэ нэг хар багаасаа цүнх барьсан бацаан далдайгаад бас их суужээ, ирээдүйн бас нэгэн авилгач л болно биз энэ бацаан.

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.162.44

МАН-даа хэлчих. Нам хэрэггүй ээ, устгалд оруулах цаг ойртсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж