Хижабын дүрмийг эсэргүүцэж тайчив

Хижабын дүрмийг эсэргүүцэж тайчив

Хижабын дүрмийг эсэргүүцэж тайчив

Эмнести Интернэшнл гадуур хувцсаа тайлж, дотуур хувцастайгаа гудамжаар явснаасаа болж баривчлагдсан эмэгтэйг "нэн дариу, болзолгүйгээр" суллахыг шаардаж байна. Уг эмэгтэйн үйлдэл нь Ираны хувцаслалтын дагуух хатуу дүрмийг эсэргүүцэж буй үйлдэл байсан гэж мэдэгджээ.

Тодруулбал, Тегеран дахь нэр хүндтэй Исламын Азад их сургуулийн дотор нэр нь тодорхойгүй нэгэн эмэгтэйн ороолтыг Басиж цэргийн хүчний албан тушаалтан урсны дараа тухайн эмэгтэй эсэргүүцлээ үзүүлж бүх хувцсаа тайлсан аж.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүдээс харахад эмэгтэй хувцсаа тайлж, дотуур хувцастайгаа гудамжинд гарч байгаа харагдана. Дараа нь энгийн хувцастай үл таних эрчүүд түүнийг машинд суулгаж буй бичлэг нийтлэгдсэн байна. Оюутны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Амир Кабирын мэдээллийн товхимолд тус эмэгтэй толгойн алчуураа өмсөөгүйн улмаас Басижийн гишүүд дарамталсан гэж мэдэгджээ.

Ираны дүрэм ёсоор эмэгтэйчүүд олон нийтийн газар толгойн алчуур, сул хувцас өмсөх ёстой.

Орон нутгийн хэвлэл мэдээллээр гудамжинд дотуур хувцастайгаа явж байсан эмэгтэй баривчлагдах үедээ зодуулсан гэж мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тухайн эмэгтэйн биеийн байдал, хаана байгаа талаар мэдээлэл алга. Эмнести Интернэшнл уг хэргийг "бие даасан, шудрага" мөрдөн шалгахыг уриалав. Тус байгууллага цахим хуудас дээрээ "Ираны эрх баригчид, аюулгүй байдлын албаныхан зүй бусаар эмэгтэйчүүдийг нүүрээ таглах дүрмийг эсэргүүцсэн эмэгтэйг хувцсаа тайлсных нь дараа хүчирхийлэл үйлдэж баривчилсан. Уг их сургуулийн оюутныг нэн даруй, болзолгүйгээр суллах ёстой" гэж бичжээ. Мөн "Түүнийг суллагдах хүртэл нь эрүүдэн шүүгдэхээс эрх баригчид хамгаалах ёстой. Мөн ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь холбогдох боломжийг хангах ёстой" гэсэн байна.

Ираны консерватив Фарс мэдээллийн агентлаг уг явдлыг баталж, оюутан "зохисгүй хувцас өмссөн" бөгөөд хамгаалалтын ажилтнууд хувцаслалтын дүрмийг дагаж мөрдөхийг сануулсан хэдий ч оюутан эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн гэж мэдэгджээ.

Гэрчүүдийн мэдээлснээр, хамгаалалтын албаныхан оюутан эмэгтэйтэй "тайван" ярилцаж байсан ба тэдний үйлдэл ямар нэгэн байдлаар түрэмгий байгаагүй гэсэн аж. Хувцаслалтын дүрэм зөрчсөн хэргээр баривчлагдсан Махса Амини нас барсны дараа буюу хоёр жилийн дараа уг хэрэг болсон юм. Зарим эмэгтэйчүүд хувцаслалтын дүрмийг эсэргүүцэж, толгойн алчуураа тайлсан жагсаалын дараа эрх баригчид хатуу аргаар жагсаалыг зогсоож байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 154.47.19.36

ер нь ч нэг дэлбэрэх дөхөөд л байгаа юм байна даа

Avatar

Нэргүй 2024-11-04 202.179.26.115

Хатуу жаягтай лалын оронд Энэ хүүхэн цаазоуулна даа

Avatar

Жендерийн асуудалгүй Монгол Улсад жендер бүү ярь 2024-11-04 202.131.245.34

Манай монгол хүүхнүүдийг ингээд байгаа биш. Үнэн дураар нь эрх чөлөөг нь эрчүүдээс илүү өгөөд байхад л муу эрчүүдээ байнга доош нь хийж, хүчирхэг эмэгтэй болно гээд солиорцгооно. Хүчирхэг болоод эрчүүдтэйгээ хүчээ үзэх гээд байгаа юм уу. Уян зөөлөн байж орчлонг уярааж явах ёстой атал, хүйтэн, хөндий, жендер, феминизм ярьсан улсууд болжээ.

Монголд хэзээ ч жендерийн асуудал байгаагүй. Эмэгтэй болж төрснийх нь хувьд ялгаж байсан тохиолдол байна уу, хэлээд аль. Харин илүү өндөрт тавьдаг.

Avatar

Нэргүй 2024-11-04 154.47.19.36

Монгол хүүхнүүд ч яахав давруу нь үнэн. Нэг их хүчирхэг ажил хэрэгч болоод л ганцаараа бүхнийг хийгээд л эрчүүдийн хэрэггүй гэж боддог шиг байгаа юм зайлуул. Тийм ажил гэр бүх юмаа цэгцэлж чаддаг нь 10000 аас 1 нь л чадна ш дээ. Фэйсээр нэг хүчирхэг эмэгтэй болно гээд ухуулчихсан инфлүүзер нэртэй юмнууд тэгээд тэрэнд нь итгэчихсэн баахан нөхрөөсөө салсан авгай нар л байх шив.Угтаа эр эм 2 цугтаа л хүчтэй байж амьдрал ахуй нь өөдөлдөг жамтай.Ганц биеээр өөдөлсөн амьтан 1 ч байхгүй

Avatar

Нэргүй 2024-11-04 154.47.19.36

Байгалаасаа нэг нь доторхи ажлаа амжуулж үр хүүхдээ хооллож нөгөө нь гадуур гүйж эр бяр ухаанаараа ан гөрөө адуу мал эргүүлж дэлхийн дайтай сэтгэж ШУ. Улс төр, цэрэг арми удирдаж гэр бүлээ хамгаалах ёстой юм. Эр үгүй гэр айж ичиж явна эм үгүй гэр хүйтэн хөндий өлөв долов болно. Эр нь эр шиг эм нь эм шиг л явах ёстой юм. Эрийнхээ өөдөөс арсалдсан эм эмийнхээ гал тогоог заасан эр 2 хамгийн адгийн харагддаг билээ.Эр нь алсхан ухаантай холхон зорилготой эм нь зөөлөн сэтгэлтэй ханьдаа үнэнч байхад л

Avatar

Нэргүй 2024-11-04 154.47.19.36

болчихдог хорвоо доо уг нь

Avatar

Нэргүй 2024-11-04 185.246.188.74

Зоригтой бүсгүй. Амьд үлдэхгүй болов уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж