2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлага тавив

2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлага тавив

2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлага тавив

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эргэн харж, урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нар гаргаж,  өнөөдөр /2024.11.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ирэх оны төсвийн төслөөс үр ашиггүй зардлыг танах шаардлагыг Засгийн газарт хандан тавьж байгаа юм.


УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:

-Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна, мөн Засгийн газрын өрийг 40 хувиас бага байлгана.

Ардчилсан нам төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна,  ХҮН нам бизнест ээлтэй, татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан.

Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37 хувьд хүргэхээр, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн. Графикаас харвал төсвийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд бууж байсан, сонгуультай учраас 2024 онд 5 огцом нэмэгдсэн. Ирэх жилийн төсөв дээр дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

-Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онтой харьцуулахад 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Үүнээс гадна тавилга эд хогшил 268 тэрбум төгрөг болсон, 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.

Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэж байгаа. Төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн, 20 орим тэрбум байсан нь ингэж нэмэгдсэн.

Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд үзлэгийн багаж хэрэгсэл,дутуу, бээлий байдаггүй гэдэг ноцтой зүйл яригдаж байсан. Гэтэл энэ зардлууд хотод тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын зардал эзэлж байгаа. Яам, тамгын газрын зардал гэсэн үг. Ирэх жилийн төсөвт орон нутагт нэг ч шинэ зардал тавилга тоног төхөөрөмж, сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ төвдөө ийм зардал тусгасан нь шударга бус.

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН:

-Бидний Засгийн газарт тавьж буй шаардлага бол улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай зардлыг тусгах шаардлага юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бүтээмжийг хэмжих хяналт суларсан. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их хэмжээний үргүй зардалтай гэдэг аудитын дүгнэлт гарсаар байтал урсгал зардлыг 26 их наяд болгож оруулж ирсэн. Урсгал зардал гэдэг тухайн жилдээ гараад дуусдаг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж байгаа орлого үргүй зардалд зарцуулбал, дахиад зардал шаарддаг.

Тавилга авсан байлаа гэхэд дараагийн удаа шинэчилж таарна гэх мэтээр зардал нь нэмж зардал нэхсээр орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байгаа. Тийм учраас үргүй урсгал зардлаас хасах.

Нөгөө талдаа бизнес эрхлэгч, ажил олгогч нарт Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ өндөр, татварын орчин хүнд, бодитой татвар өндөр байгаа нөхцөлд бизнес эрхлэгчдийн орчныг хязгаарлаж байгаа нь энэ их цуглуулсан мөнгөө үргүй зарцуулж байгаа нь манай эдийн засаг бүтээмжгүй байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ойлгох боломжгүй байгаа. 2025 оны төсвөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Зардлын хэт их тэлэлт иргэдийн амьдралд нөлөөлөх гээд байна. Жишээлбэл, инфляци 2 оронтой тооноос дээш гарах, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад валютын нөөц буурч байна. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байсан бол 4.3 тэрбум ам.доллар луу буурсан. Иргэн, аж ахуй нэгжийн орлого дээр хүндээр тусна.

Төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн оролцоог бууруулж байж, хувийн хэвшлээ дэмжих шаардлага байна. Төсвийн урсгал зардлын өсөлт нь макро эдийн засагт тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх.бодит эрсдэл байна.

Бид бүхний зүгээс 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай, зайлшгүй засвар хийх шаардлагатай. Ингэснээр ирэх оны эдийн засагт учрах эрсдлийг бууруулах, гол бодит эрсдлийг зөөлөн газардуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Зорьж байгаа зүйл маань төвсийн урсгал зардлыг 3.6 их наядаар буулгах,

УИХ-аас хоёр  сарын өмнө баталсан урсгал зардлыг 3.6 их наядаар нэмэгдүүлсэн байгаа. Үүнийгээ бууруулж, хуулиа мөрдөе гэж байгаа юм. Тооцож үзэхээр валютын ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляци 1 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Төсөв 3.6 их наядаар нэмэгдэхэд инфляци 1.5 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Энэ нь ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 6 хувиар нэмэгдүүллээ ч үр дүнгүй болно гэсэн үг гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Таван тэрбум төгрөг тойрогтоо татахаар шантааж хийж байна гэдэг зүйл яригдах болсон. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Н.Түвшин, Г.Тэмүүлэн нарын нэр яригдсан. Ийм асуудал явж байгаа юу. Төсөв батлахад цөөн хоног үлдлээ, Засгийн газар 2025 оны төсвийг татан аваад дахин оруулж ирээд батлуулахад цаг хугацааны хувьд амжих уу?

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН: -Төсвийн урсгал зардал дээр гурван ажлын хэсэг байгуулагдсан. Орлогын ажлын хэсэг, урсгал зардлын ажлын хэсэг, хөрөнгө оруулалтын ажлын хэсэг.  Ажлын хэсэг үр ашиггүй зардлуудыг хасах санал яригдсан. Ажлын хэсгээс гурван тусгай санал гарсан. Энэний дараа тойрог руугаа таван тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэдэг яриа гарсан. Ажлын хэсэг дээр ямар нэгэн байдлаар тойрог руу мөнгө хуваарилах тухай яриагүй.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: -Тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэдэг юм уу, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тавих гэдэг юм уу нэг талдаа зарчимгүй улс төр хийж байна гэдэг зүйлийг сенсаци болгож, ашиглаад байгаа.

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт явсан. Хоёр дахь хэлэлцүүлэг дөнгөж эхлэх үед энэ сенсаци дэгдсэн. Гэхдээ бүлэг дээр албан ёсоор энэ тухай ярьсан, шийд гарсан зүйл байхгүй. Бидний зүгээс Засгийн газрын дэвшүүлсэн томоохон төслийг явуулъя гэдэг асуудлыг тавьж байгаа.

Засгийн газраас дэвшүүлсэн 14 төслөөс 3 төсөл нь улсын төсвөөс санхүүжиж байгаа. Гэтэл цаана нь 14 төсвөөр рекламдуулсан урсгал зардал үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдэж байгаа асуудал байгаа.

Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд, сенсацид төөрөгдөж ойлгож болохгүй. Төсвийнхөө тэнцлийг сайжруулъя, 35.8 их наядаас 3.6 их наядаар төсвийн тэнцлээ сайжруулж, алдагдлыг бууруулж, эдийн засагт ирэх эрсдэлүүдийг бууруулж зөөлөн газардуулах шаардлага тавьж байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА: -Засгийн газар төсвөө буцаан татан авч үргүй зардлаа 3.6 их наядаар бууруулж оруулж ирэх бүрэн боломжтой. Мөн төсвийг нэн яаралтай горимоор хэлэлцээд батлахад арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах боломжтой.

УИХ нэн яаралтай горимоор гээд маш олон хуулийг хэлэлцээд баталдаг. Төсөв бол татвар төлөгчдийн үсээ зулгааж, махаа идэж байж олсон мөнгийг хэрхэн ард иргэдэд хуваарилах вэ гэдэг маш чухал асуудал. Энэн дээр гишүүд маш хариуцлагатай хандах хэрэгтэй.

Хүч түрэн олонхиор дайрч үргүй зардал шингэсэн төсөв батлах аваас хохирох хүмүүс нь Монгол Улсын эдийн засаг, ард иргэд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагатай хандаж, үргүй зардлыгаа хассан байдлаар оруулж ирнэ гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:- УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх үед үзэл бодлоо илэрхийлэх боломж байсан. Гэхдээ төсвийг танах зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй, унагах байдлаар явж байгаа учраас төсвийн тэнцэл сайжруулах санал унасан. Мөн хэлэлцүүлгийн явцад асар олон зардал нэмсэн.  Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт нэмэхгүй гэсэн хэрнээ Засгийн газрын гишүүд нь өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалт авах гэсэн зохисгүй авир гаргасан. Засгийн газар энэ төсвөө татаж аваад зардлыг бууруулаад оруулж ирэх боломж байгаа гэж харж байгаа. Хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан нам ХҮН намууд амласан амлалтуудаасаа битгий буцаач ээ. бүтээлч хэсгээ, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр саналаа өгөөч ээ гэж уриалж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зөв үөв 2024-11-04 122.201.31.111

ингэх л хэрэгтжй ш дээ . дуугарах цаг нь болсон

Avatar

Зочин 2024-11-04 66.181.187.184

УИХ нэн яаралтай горимоор гээд маш олон хуулийг хэлэлцээд баталдаг. Төсөв бол татвар төлөгчдийн үсээ зулгааж, махаа идэж байж олсон мөнгийг хэрхэн ард иргэдэд хуваарилах вэ гэдэг маш чухал асуудал. Энэн дээр гишүүд маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
яг зөв.

Avatar

Бангладеш 2024-11-04 66.181.180.153

хүн намдаа эдийн засагчиддаа байрлалаа.өвдөлт мэдэрч байна сайхан байна

Avatar

Худ гарууд попроол 2024-11-04 66.181.180.153

Баатар болохоор шиийдсийн биздээ нусгайнууд

Avatar

сонгогч 2024-11-04 103.168.34.81

браво хамгийн эрүүл саруул улс төрчид 4 байна

Avatar

Зочин 2024-11-04 202.126.90.248

Терийг эрс цомхотгох хэрэгтэй, хэтэрхий данхайсан!!! Хувийн хэвшлээ барьж идлээ! Та нарт амжилт хусье!

Avatar

Ай 2024-11-04 202.126.88.196

Сөрөг Хүчингүй НАМЗАСАГ ч ГОЁ ЗАЛЖ байнаа Энэ улсыг……..Манай Халхын Заяа буян ч их юмаа хөөрхий

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.88.168

Zov zuil yarij baigaa 4 doo

Avatar

Готов 2024-11-04 202.9.40.59

АН-ын бүлэг бүгдээрээ УИХ-ын хурөлдааныг хаяж төсвийн төслийг засуулах хэрэгтэй. Наад дүлий коммунистууд чинь хөдлөхгүй шүү.

Avatar

Зочин 2024-11-04 66.181.182.42

Хувийн дэвшил чинь төрөө дээрэмдээд ард түмнээ шулаад бна ш тээ. Үндэслэлгүй үнээ нэмнэ. Ингэхээр чинь хэн хувийн хэвгилд итгэх юм бээ. Тендкр авчихаад ажлаа хийхгүй эргээд төрөө шантаажлана

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.88.196

Адгийн шаарууд Төрд бдаг. Мафжсан ТӨХК-иуд, Эрчим Хүчний салбараа цэвэрлэээ……

Avatar

зочин 2024-11-04 66.181.186.147

Ялангуяа эрчим хүчний салбарт хэт улс төржилт,гүтгэлэг тэмцэл огт тохирохгүй,Ажлыг бүүр хүндрүүлнэ,Бүхэлд нь нурааж, нийгмийн тогтворгүй байдал буй болгож ч болзошгүй,Зарим хүмүүс үүнийг л хүсээд байх шиг байна,Нам хоорондын улс төрийн тэмцэл л явагдаад байна,Улс орны эрх ашгийг уландаа гишгээд байна

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.191.29

Юун нам хоорондын. Энэ 4 – ийн 2 нь МАН -ынхи, 2 нь АН -ынхи

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.88.196

ВАУЧЕР, САР НАР САНСАР ОГТОРГУЙГ ЭЗЛЭХ plan-АА БОЛЬЧИХОООО…….

Avatar

зочин 2024-11-04 66.181.186.147

Зарим хүмүүс юу ч мэдэхгүй байж хэт улстөржих хэрэггүй, УИХ-ын гишүүд түүгээрээ ярилцаг,судлаг, тэгээд зохих шийдвэр гаргаг,шийдэг,Хулгай луйвар л их ярьж иргэдийг айлгах юм,Тэр худал гүтгэлэг б**х аа, Энэ мэтээр хэрэлдээд маргалдаад зөрчилдөөд байвал бидний ажил явахгүй,Монгол орон урагшлахгүй, Итгэл өгч ажил хийлгэхгүй юм бол хэн зүтгэж ажиллах юм

Avatar

ҮНЭ ЧӨЛӨӨЛ 2024-11-04 202.126.88.196

Мафжсан Эрчим Хүч, Мафжсан ТӨХК-иудыха УЧРЫГ ОЛОХООС нааш ҮНЭ НЭМЭЭД бүтэхгүйэээ…..Нөгөө хэд нь Амтшаад явж өгнөөө…..

Avatar

зочин 2024-11-04 66.181.186.147

Маф маф гэж солиороод, Бусдыг гүтгэж эх оронч дүр эсгээд,,Үүний цаана хэдэн жинхэнэ хулгайчид л байгаа даа

Avatar

иргэн 2024-11-04 202.9.46.28

2025 оны төсвийн урсгал зардлыг 10,0 их наядаар бууруулахыг шаардая…………………

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.180.153

тэр мөнгөө бидэнд тараау өгвөл дээр тээ

Avatar

ККК 2024-11-04 66.181.188.134

Болио, өнгөрсөн хугацаанд юу хийв, толгойгүй хэдэн хүн сонгосон юмуу хаашаа юм. Их төсөв тавьж идэх л гэсэн санаа

Avatar

Монголын иргэн 2024-11-04 66.181.188.134

Зөвөө, хулгай луйвраа цэгцэл. Төрийн бүх байгууллагад хулгай, луйвар нүүрэлсэн байна. Хяналт, зохицуулалт сул, идэх гэж л дарга болдог нь нууц биш болоод байна. Ийм байдлаар Монгол улс хөгжих юмуу…

Avatar

Иргэн 2024-11-04 66.181.181.134

хэтэрхий цөөхөн гишүүн бна, гэхдээ зөв санал бна, олон түмэн бид бүхэн дэмжиж бна, урсгал зардлаа бууруул,
амьдралд ойр ард түмэндээ ээлтэй байж болох уу???
эрчим хүч дуулааны үнээ нэмнэ гэж байхаар авлига улсын хөрөнгө идсэн уусан нөхөдтэйгээ олигтойхон тэмцэж буцааж төлүүлж үзээрэй.

Avatar

Ганхуяг 2024-11-04 94.0.135.219

Зөв бодол, эх орноо гэсэн сэтгэлтэй залуусаа дэмжье. Их хурлын бусад залуус зоригтой бай. Улс эх орны эдийн засаг, ард түмэн чинь үүнийг хүсэж байнх. Аав ээж, ах дүү нар, анд найз нар чин үүнийг хүсэж байна. Төсөв батлах гэдэг хамгий чухал хариуцлагатай ажил шүү.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.195

нэр бүхий 4гишүүндээ баярлалаа. Хүрэлсүх,Амарбаясгалан,Оюун-Эрдэнэ болон сайдууд өөрсдийн хэрэглээний төсвөө хэрхэн танах болоо??? Тэнд асар их хөрөнгө б.сан.Зураг төсөлгүй ажил төсөвлөж ирсэн дарга нарыг огцруул.Хуучин ширээ сандлаа ашигла.Хурал чуулган хүний газарт хийхээ зогсоо.

Avatar

Нэргүй 2024-11-04 59.153.115.186

Хамтарсан засгын газар байгуулж сөрөг хүингүй болж байж л ийм юм хийж байгаа байхдаа.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.161.3

Бага байна. Зардлыг 8 их наядаар бууруул. Нүүрсний экспортын биет хэмжээг 65сая тонн, нүүрсний үнийн доод хязгаарыг тонн тутамд 95 доллар, зэсийн доод ханшийг 6,500$, инфляц 18%, долларын ханш 4,500₮, дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум ам доллар байхаар төлөвлөе!

Avatar

И 2024-11-04 103.168.34.192

5, 5хан гишүүн ингэж ярьж явна. Харамсалтай. Залуучууд яагаад дугарахгүй бна? Анхны төсвөө ингэж дээрэмдүүлж батлуулах гэж үү? Жавхлан мэтийн давраагаад бх уу ???…

Avatar

И 2024-11-04 103.168.34.192

урсгал зардлыг бууруулах байтал 30. 40 хувь өсгөнө гэж байж болохгүй. Сургууль, эмнэлэг, нэмэгдсэн нь хэд билээ. МАНАНХҮН болоод эсэргүүцэх гишүүнгүй, ногоон гэрлээр батлагдчина гэж хэт даварсан төсөв оруулсанлдаа. яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудыг цөөн, чадварлаг, мэргэжлийн болгож орон тоог нь цомхтгомоор юм…

Avatar

Болд 2024-11-04 202.126.90.182

зөв. дэмжиж байна.

Avatar

Зочин 2024-11-04 64.119.29.46

Энэ залуучууд маш зөв шаардлага тавьж бна шүү үргүй зардалыг багасгаж зайлшгүй хийх юмандаа зарцжул тэр 18.3 тэр бум төг татаж аваад хасах хэрэгтэы ЭХүчний үнэ нэмээд өвлийг давах арга хэмжээ аваа

Avatar

Нутгийн уугуул 2024-11-04 139.5.219.13

Оюун-Эрдэнэ ээ, чи гарч ирээд энэ байдлынхаа учрыг олооч. АН, ХҮН намын ард нуугдчихаад чи ичихгүй байна уу, зальтай нөхөр вэ ..

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.190.16

Данкановыг огцруулах гарын үсэг цуглуулаач. Хэний бланкан дээр 32 гарын үсэг зуруулбал огцруулж чадах бол…

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.91.254

268 terbum tugruguur tavilga ed hogshil avna gesen uu ?

Avatar

зочин 2024-11-04 202.131.226.197

Тийм шүү одоо 126 болоод өлссөн мангасууд шиг төсвийн мөнгө рүү дайрч байна
Эдгээр залуус үүний эсрэг тэмцэж байна дэмжиж байна энэ улс чинь арай гэж хэдэн нүүрс зарсаны хүчинд өндийх гэж байна

Avatar

Зочин 2024-11-04 66.181.191.135

ийм л сэтгэхүйгээр хандах хэрэгтэй залуусыг дэмжиж байна нам дагасан бузарууд татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байна данхайсан том төрийн бүтэцтэй хийж бүтээсэн юмгүй хийсвэрээр үнэ ханшийг өсгөж ард түмнийг эдгээр нь хэвтүүлж байна даа хүүхдэд кино үзүүлнэ ч гэх шиг малын хашаа засна гэх шиг үнэндээ доромжилж байна даа бид яасан хүлцэнгүй ард түмэн бэ

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.190.46

зөв энэ мөнгөө эчим хүч рүү оруул иргэдээс нэг төгрөг ч өүү ав

Avatar

иргэн 2024-11-04 202.21.126.195

Дэмжиж байна.Тууштай байр сууриндаа бат зогсож иргэдээсээ дэмжлэг авах нь чухал.Энэ хэмнэлтээ эрчим хүчиндээ зарцуул.8 жил яагаад бага багаар үнээ нэмж болоогүй юм.Яагаад гэнэт өнөөдөр нэмж байгаа.Үний зөрүүг яг эрчим хүчинд зарцуулж харагдаач. Ард иргэд аж ахуй нэгж бүгд тууштай тэмцье.Тэмцэх цаг болсон.Хууль зүйн сайд яагаад хувирав. Өөрийнхөө зардлыг нэмэх гээд улайрч байна лээ. Ийм хуурамч худалч байж болохгүй МАН АН ХҮН-н нөхдүүддээ.3-н гишүүнээ тултал сайн дэмжээд өгөөрэй Монголчууддаа

Avatar

Нэргүй 2024-11-04 103.206.195.214

Хэрэв урсгал зардал 3,6 их наядаар нэмэгдэх юм бол цалин тэтгэврийг 6% аар нэмэх ямар ч шаардлага байхгүй юм байна шүү дээ

Avatar

Зочин 2024-11-04 202.126.90.188

Дэмжинэ.

Avatar

Нэргүй 2024-11-04 103.206.195.214

Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.

Avatar

Нэргүй 2024-11-04 103.206.195.214

болж байна шүү дээ ийм л хүмүүс их хуралд дутагдаад байсан юм шүү дээ бүрэн дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж