Индонезид галт уулын дэлбэрэлтээр 6 хүн нас барав

Индонезид галт уулын дэлбэрэлтээр 6 хүн нас барав

Индонезид галт уулын дэлбэрэлтээр 6 хүн нас барав

Индонезийн зүүн хэсэгт орших Левотоби Лаки-Лаки галт уул дэлбэрснээр зургаан хүн нас баржээ. Энэ нь дөрвөн шатлалт дохиоллын түвшний хамгийн дээд зэрэглэлийг идэвхжүүлэв. Левотоби Лаки-Лаки галт уул нь жуулчид хамгийн ихээр очдог Флорес арал дээр байрладаг.

Дэлбэрэлтийн дараа ойролцоох тосгонуудад үнс, лав цацарсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. 2000 метрийн өндөрт хүртэл цацарсан үнснээс болж хэд хэдэн байшин шатсан байна. Иймд иргэд болон жуулчдыг тогооноос долоон километрийн радиуст үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалав. Галт уулын идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдсэн тул үнсний нөлөөллөөс зайлсхийхийн тулд амны хаалт зүүхийг иргэдэд зөвлөж байна.

Галт уулын ажиглалтын агентлагийн мэдээлснээр Вулангитанг дүүрэг, ойролцоох Пулулера, Навокоте, Хокенг Жая, Клатанло, Бору, Бору Кеданг зэрэг зургаан тосгонд 10 мянга орчим хүн галт уулын дэлбэрэлтэд өртжээ.

Энэ оны нэгдүгээр сард тус галт ууланд хэд хэдэн томоохон дэлбэрэлт болж байсан. Тухайн үед эрх баригчид сэрэмжлүүлгийн статусыг хамгийн өндөр түвшинд хүргэж, 2000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн. Индонези нь галт уулын болон газар хөдлөлтийн идэвхжил ихтэй Номхон далайн галын цагираг дээр байрладаг тул байнга гамшгийн эрсдэлтэй байдаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж