Үерт нэрвэгдсэн иргэд эзэн хаандаа уураа гаргав

Үерт нэрвэгдсэн иргэд эзэн хаандаа уураа гаргав

Үерт нэрвэгдсэн иргэд эзэн хаандаа уураа гаргав

Испанийн зүүн хэсэгт болсон аймшигт үерийн улмаас амиа алдагсдын тоо 214 хүрч, ард иргэд бухимдаж байна. Тодруулбал, Ням гаригт /2024.11.03/ тус улсын хаан Фелип VI, хатан Летициа нар холбогдох албан тушаалтнуудын хамт гамшигт нэрвэгдсэн Валенсиа мужийн Паидорта хотод очсон.

Гэвч нутгийн оршин суугчид тэдний эсрэг өндөг, шавар зэрэг гартаа тааралдсан бүхнээ шидэж, "алуурчид" хэмээн хашхирч байв. Учир нь хаан, хатан, Ерөнхий сайд Педро Санчес, мужийн захирагч Карлос Мазон нар гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахгүй байна гэж нутгийн иргэд үзэж буй.

Тэднийг зургаа татуулсны дараа цугласан олон хаан, Мазон, Санчез нарыг доромжилж эхэлжээ. Хамгаалалтын албаныхан хаан Фелипийг хамгаалахаар шүхэр дэлгэх үед уурссан иргэд түүнийг чиглэн дайрсан байна. Мужийн захирагч, хатан хаан зэрэг хүмүүс иргэдийг тайвшруулахыг оролдож байсан ч бүтэлгүйтсэн тул буцахаас өөр аргагүй болжээ.

"CNN" агентлагийн мэдээлснээр, нэгэн оршин суугч хаан Фелиптэй нүүр тулж, болж буй нөхцөл байдлын талаар уцаарлан ярьсан. Тухайн үед эзэн хаан шүхрээ буулган тайван гэгч нь сонсож байсан бол хамгаалалтын алба иргэдийн дайралтаас хамгаалах гэж хичээж байв.

Хатан Летициа мөн адил уурссан иргэдийн хэлэх үгийг сонсч байсан ч хоёр гараараа чихээ таглан, сандарсандаа үл мэдэгдэхүйц чичирч  байсан гэжээ. Хаан, хатан нар явсны дараа албан ёсны цахим хуудас дээр Валенсиа мужид иргэдтэй уулзаж буй бичлэг нь нийтлэгдсэн. Гэвч уг бичлэгт иргэдийн бухимдлыг тусгаагүй байв. Харин эзэн хаан зовж буй иргэдийг тайтгаруулж, уйлж буй хоёр эмэгтэйг тэвэрч буйг үзүүлжээ.

Бухимдсан иргэдтэй нүүр тулж буй нь Испанийн хааны хувьд ер бусын зүйл юм.

Тэрбээр эцгийгээ хаан ширээнээс огцруулж, залгамжилсан тул харьцангуй алдартай нэгэн. Хаан эмх замбараагүй байдлыг үл хайхран иргэдтэй үргэлжлүүлэн уулзах хүсэлтэй байсан тул үлдсэн байна. Харин өндөг, шаварт оногдсон Мазон, Санчес нар эрт явсан тул иргэд хамгийн ихээр тэднийг буруутгаж байлаа. Санчесийн ажлын албаны мэдэгдэлд ерөнхий сайдыг аюулгүй байдлын протоколын дагуу авч явсан гэж мэдэгджээ. "X" дээр нийтэлсэн мэдэгдэлдээ Мазон уур хилэнг ойлгож, хааны "үлгэр жишээ" занг магтжээ.

Байгалийн гамшигт удаан, зохицуулалтгүй хариу арга хэмжээ авч буй нь Валенсиагийн олон хүнийг бухимдуулсан юм.

Цаг уурын албанаас үер усны аюул болж магадгүй гэж сэрэмжлүүлснээс хэдхэн цагийн дараа аюулын дохио дуугаргасан тул оршин суугчид дүрвэж амжаагүй байна. Бямба гаригт Санчес үерт автсан бүс нутгийг аврах ажилд туслахын тулд 5,000 цэрэг илгээх тушаал гаргасан бөгөөд мужийн түүхэн дэх "хамгийн аймшигтай байгалийн гамшиг" гэж нэрлэсэн юм. Үерийн гамшиг хохирол их амсуулсны нэг шалтгаан нь улс төрийн асуудал байсан гэж шинжээчид үзэж байна.

Мазон, Санчез нар өрсөлдөгч намын гишүүд. Испанийн улс төрийн тогтолцооны дагуу Испанийн холбооны засгийн газар бүс нутгийн засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр яаралтай тусламжийн сан, нөөцийг гаргаж чадахгүй.

Тиймээс үер бууснаас дөрөв хоногийн турш дорвитой шийдвэр гараагүй аж.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж