Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2024.11.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу энэ пүрэв гарагт болно. Үүнтэй холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн удирдлага, төлөөлөл сэтгүүлчид өнөөдөр /2024.11.04/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд, шүүх хурлыг нээлттэй явуулах тухай хүсэлтээ хүргүүллээ.

Энэ тухай МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаяр "Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд  албан ёсны хүсэлтээ өглөө. Үүнд МСНЭ, Монголын сайтын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо гэх мэт мэргэжлийн байгууллагууд бүгд нэгдсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг салбараараа, монгол орон даяараа хүлээж байна. Өмнө долоо хоногт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хувийнхаа зүгээс мөн хүсэлтээ өгсөн. Бүгд адилхан мэдээлэлгүй байна. Тийм учраас үүнийг нээлттэй байлгаач гэдэг л хүсэл тавиад байгаа юм. Зөвхөн төрийн нууц гэдгийн цаана бүхнийг нууж болохгүй. Анхан шатны шүүх хурал хүний эрхийг ноцтой зөрчсөн буюу өмгөөлөгчгүй явагдсан. Тиймээс энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулж, мэдээллээр хангах шаардлагатай байна. Сэтгүүлч гэдэг хүн ажил үүргээ гүйцэтгэх явцаа эдлэх тодорхой эрх гэж бий. Гэтэл үүний хуулийн цоорхойгоор ийм асуудал боллоо. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй ажилчид ч мөн үүнд үүнд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Сэтгүүл Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Өнөөдөр /2024.11.04/ өглөө авсан мэдээллээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлалаа гэж байна. Түүний өмнө нь гаргасан хүсэлтүүдийн удаа дараа авч хэлэлцээгүй учир дараагийн шатанд юу болох вэ гэдэг дээр айдас төрж байгаа. Бид ч мөн адилхан. Тиймээс төрийн нууц гэдгээс бусад бүх зүйлийг ил гаргаач гэж хүсэж байна. Энэ арваннэгдүгээр сарын 07-нд болох шүүх хурал нээлттэй болно гэдэгт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бид итгэлтэй байна гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж