Угандад 14 хүн аяганд цохиулж нас барав

Угандад 14 хүн аяганд цохиулж нас барав

Угандад 14 хүн аяганд цохиулж нас барав

Зүүн Африкийн Уганда улс дахь дүрвэгсдийн хуаранд 14 хүн аянганд цохиулж нас баржээ. Мөн 34 хүн гэмтсэнийг Ням гаригт цагдаагийн газраас мэдээллээ. Тус дүрвэгсдийн хуаран нь хойд Угандагийн Ламво дүүрэгт байдаг бөгөөд тухайн өдөр шашны арга хэмжээтэй байжээ. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Китуума Русокэгийн хэлснээр хохирогчдыг хараахан бүрэн таниагүй байгаа аж. Палабек дүрвэгсдийн хуаран нь Өмнөд Судантай хиллэдэг бөгөөд 80 мянга орчим хүн амьдардаг.

Хохирогчид Ням гаригийн 17:00 цагийн орчимд залбирахаар цугларахад бороо орж байсан. Улмаар 17:30 цагт аянга цахьсан аж.

Африкийн төв хэсэгт аянга цахих нь элбэг. Ялангуяа Угандад үе үе аянганаас болж хүн нас бардаг. Тус улсын баруун хойд хэсэгт 2020 онд 10 хүүхэд аянганд цохиулан нас барж байжээ. Мөн 2011 онд 18 хүүхэд багшийнхаа хамтаар аянганд цохиулан нас барж байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж