M0NESY: Миний сэтгэл ханасангүй, би илүү ихийг хүсч байна

M0NESY: Миний сэтгэл ханасангүй, би илүү ихийг хүсч байна

M0NESY: Миний сэтгэл ханасангүй, би илүү ихийг хүсч байна

Германы G2 баг "BLAST Premier"-ийн дэлхийн финалд түрүүллээ. Тэд тэмцээнийг тааруу эхлүүлж, нээлтийн тоглолтдоо Liquid багт 0-13 гэсэн харьцаатай хожигдсон ч фэнүүдийнхээ итгэлийг алдсангүй. Дэлхий нийт Илья Осипов буюу "m0NESY"-г дахин нэг удаа биширч, энэ цаг үеийн шилдэг нь гэдгийг харлаа. 2024 оны шилдэг нь "donk" уу эсвэл "m0NESY" юу гэдэг асуултын хариулт энэ финалаар шийдэгдэв. Финалын дараа m0NESY дараах ярилцлагыг өгчээ.

-Илья, танай баг финалд өрсөлдөгчөө 3-0 гэсэн харьцаатай хожиж, дахин аварга боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Юуны түрүүнд яг юу мэдэрч байгаагаа хэлж мэдэхгүй юм. Тэмцээн дөнгөж эхлэхэд түрүүлнэ гэж зорилго тавиагүй. Тоглолтоос тоглолтод л анхаарлаа төвлөрүүлж байлаа. Гранд финалд хожсоны дараа хүмүүс миний талаар болон багийн минь талаар ярихад урам авч байна. Ялангуяа надад эрч хүч өгч, өөрийгөө 100 хувь дайчлах боломж олдлоо. Эцэст нь биднийг үзэн ядагчид зүгээр л алга болж байна. Энэ л хамгийн гоё юм. Сайхан сэтгэгдэл төрж байна.

Мөн багийнхныхаа өмнөөс баяртай байна. Ялангуяа "malbsMD"-ийн өмнөөс. Учир нь энэ бол түүний дээд түвшинд өнгөрүүлж буй анхны жил. Гэтэл аль хэдийнэ BLAST-ийн хоёр цомтой болчихлоо. Гайхалтай.

-Финал эхлэхийн өмнө та нар Spirit-тай дөрөв тоглож, дөрөв хожсон байсан. Гуравт нь нэг ч мап хожигдоогүй. Энэ финалд хэр итгэлтэй тоглосон бэ? Сэтгэл зүйн давуу тал үүссэн үү?

-Үнэндээ тэдний эсрэг сэтгэл зүйн хувьд давуу байсан эсэхээ мэдэхгүй байна. Хэлж чадах зүйл гэвэл бид тоглолтод бэлэн төвлөрсөн ирсэн. Би өрсөлдөгч багийнхаа талаар нэг их боддоггүй. Тэдний эсрэг олон удаа тоглосон учир тоглолтын хэв маягийг нь мэднэ. Заримдаа тэд бидэнд гэнэтийн бэлэг барьдаг. Гэхдээ л ерөнхийдөө ижилхэн тоглодог. Мэдээж бид энэ тоглолтод хожно гэсэн итгэл дүүрэн ирсэн. Бид ямар ч багийн эсрэг тоглосон итгэлтэй байдаг.

-MalbsMD-ийн хувьд Mirage дээр, Niko л гэхэд Anubis дээр, huNter харин Dust2 дээр сайн тоглолоо. Бүгд ингэж тогловол танай баг үнэхээр аюултай юм?

-Тиймээ. Хүн бүр буудалттай байвал бид сайн тоглоно. Заримдаа malbsMD төдийлөн нөлөө үзүүлдэггүй байрлалд тоглоод байдаг юм. Үүнээсээ болоод заримдаа идэвхээ алдчихдаг. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Тэр үргэлж л чухал мөчүүдэд багаа авардаг. Түүний онио хурц. Байгаа сайн онилдог. Чухал раундуудад клатч хийдэг. Манайхан буудалттай, "call"-ууд зөв байвал тоглолт манай талд.

-Mirage дээр чиний санаа зовсон уу? Donk галзуурч, "deagle"-ээр дөрвөн хүн алсан шүү дээ. Баг нь ч сэргэсэн. Гэвч танайх хоёрдугаар хагаст тэднийг үгүй хийсэн. 

-Англиар юу гэж хэлэхийг нь мэдэхгүй юм. Тэд ямартай ч donk-ийн раундын дараа амьсгаа авахтайгаа болсон. Бид маш том алдаа гаргасан. Эко раунд дээрээ ч адилхан алдаа гаргасан. Бид багаараа бус соло тоглоод байсан. Дараагийн раундуудаас бид алдаанаасаа суралцаж, илүү сайн тоглож эхэлсэн.

-Сингапурт та нарын хоёр зүйл бусдаасаа онцгой байлаа. Нэгдүгээрт, СТ талаасаа гайхалтай байлаа. Хоёрдугаарт, гар бууны раунд сайн байв. Танай СТ тал өмнөх намрын финалд муу байсан шүү дээ. Юу өөрчлөгдсөн юм бэ?

-Бид зүгээр л алдаанаасаа суралцсан. Алдаанаасаа суралцаж, сайжирч, дассан. Нэг хэв маягаараа байгаад байвал урьдын алдаагаа давтсаар л байна. Энэ нь муу. Манай багийнхан өөрсдийнхөө болон өрсөлдөгчийнхөө алдаанаас суралцдаг. Энэ нь сайжрахад тусалдаг. Тэмцээнд ирэхээсээ өмнө багаараа байрлаж, бэлтгэл хийсэн. Энэ ч тус болсон байх.

-Намрын финалд түрүүлснийхээ дараа чи илүү өлсгөлөн, ууртай байна гэж хэлсэн. Одоо чи гурав дахь цомдоо түрүүллээ. Энэ жилийнхээ амжилтад одоо сэтгэл хангалуун байна уу?

-Сэтгэл хангалуун бус байна. Илүүг ихийг хүсч байна. Сүүлийн тэмцээн Шанхай байх болно. Тэр тэмцээнд бид бүх анхаарлаа төвлөрүүлж, хичээл зүтгэл, бүхнээ гаргах болно. Мэдээж түрүүлэх үед сэтгэл ханах үе байна. Гэхдээ дараагийн өдрөөс илүү ихийг хүсч, байнга сэтгэл хангалуун байхыг зорино. Ер нь мэргэжлийн тамирчин сэтгэл хангалуун байдаггүй байх. Үргэлж ялахыг хүсдэг биз. Энэ оны сүүлийн Мэйжорт хүн бүр ялахыг хүсч байгаа.

-Чи мөн энэ оны гурав дахь MVP медалиа авлаа. Өнгөрсөн жилийг энэ жилтэй харьцуулахад ялгаа нь юу байсан бэ?

-Багийнхандаа хайртай шүү л гэж хэлмээр байна. Тэд намайг хүрээлдэг. Би G2-д ирснээсээ хойш гайхалтай хүмүүсээр хүрээлүүлж ирлээ. Мэргэжлийн түвшинд тэд надад маш их тусалсан. Намайг бүдрэх бүрт тэд надад тусалж, алдаанаасаа суралцахад дэм болж байлаа. Ялангуяа Niko. Тэр үргэлж миний зөвлөгч, багш байсаар ирсэн. Бусад залуус ч ялгаагүй. Би өнгөрсөн жилээсээ илүү сайжирсан. Дан ганц хувь тоглогч талаасаа ч биш. Баг маань том зургаараа сайжирсан. Тэдэнгүйгээр би юу ч биш.

-Одоо Мэйжор дөхөж байна. Багийнхаа талаар юу хэлэх вэ? Нутаг буцсаныхаа дараа хэд хоног амраад бэлтгэлдээ гарах вэ? Энэ түрүү та нарыг Мэйжорт түрүүлэхэд тус болж чадах уу?

-Бидэнд 100 хувь итгэл төрүүлж байна. Мэйжорын эрхийн төлөөх тэмцээнд бид төвлөрсөн хэвээрээ байх хэрэгтэй. Энэ тэмцээний, энэ түрүүний талаар бодох хэрэггүй. Итгэлтэй байх нь зөв ч хэтрүүлж бодох хэрэггүй. Бид бэлтгэлийнхээ талаар хараахан ярьж амжаагүй байна. Ямартай ч олон өдөр бэлдэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.186.86

Эхлээд Blast Premier гэж ямар уралдаан тэмцээн байдгийг тайлбарлаад өгөөч ээ!

Avatar

Нэргүй 2024-11-04 203.98.76.176

Ene hend heregteia yum. Uls ornii umnu tulgarsan asuudluud zunduu bhad….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж