"Сайд нарын лобби, хүсэлтээр үрэлгэн, том төсөв оруулж ирсэн"

"Сайд нарын лобби, хүсэлтээр үрэлгэн, том төсөв оруулж ирсэн"

"Сайд нарын лобби, хүсэлтээр үрэлгэн, том төсөв оруулж ирсэн"

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх 2025 онд орж ирж байгаа төсөв бол маш үрэлгэн, маш том төсөв гэж би хувьдаа харж байна. Төсвийн зарлага ДНБ-ий 37,7 хувьд хүрсэн төрийн оролцоо хэтэрхий өндөр болсон.

Төсвийг эдийн засгийн үр ашигтай болгохын тулд  төрийн тогтолцоог дахин инженерчилж, төсвийнхөө бодлогыг булаацалдаж задалдаг биш эхлээд макро эдийн засгийн бодлогоо гаргаад, тэндээсээ тодорхой хувь, тоо зааж өгч хуваарилдаад түүн дотор нь үйл ажиллагаа явуулдаг болохгүй бол Засгийн газрын гишүүдийн лоббигоор, хүсэлтээр, мөрөөдлөөр төсөв тэлсээр л байх дүр зураг харагдаж байна.

Цаашдаа хэдий хэмжээний орлого орж ирнэ төдийг хувааж авдаг ийм л хандлага руу явж байх шиг байна. Тиймээс нэн тэргүүнд төсвийн бодлогоо том зургаар нь өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Ирэх оны төсөв дээр хөрөнгө оруулалтын шинж чанартай, зайлшгүй төсөвт суулгах ёстой сургууль цэцэрлэгийн асуудлууд төдийлөн орж ирээгүй. Ирэх жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 мега төсөлтэй холбоотой зардлууд ч төдийлэн орж ирээгүй. Дээрх төслүүдийн ихэнхийг нь зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна.

Тэгвэл юу төсөвт тусгагдсан байна гэхээр Засгийн газрын явуулж байгаа мөрийн хөтөлбөрүүд, үндсэн үйл ажиллагааны зардлууд нэмэгдсэн байна. Тухайлбал, төсвийн урсгал зардал өнгөрсөн онд 22 их наяд хүрч, маш их тэлж орж ирсэн дүн гэж яригдаж байсан. Гэтэл одоо 26 их наяд болгохоор тохирч оруулж ирлээ.

Үүнд Засгийн газраас өгдөг татаас, шимтгэл, байр сав, цалин, нийгмийн даатгал гээд бүх зүйл орж байна. Эрүүл мэнд боловсролын салбарын асуудлууд ч орсон боловч эдгээр салбаруудад чиглэсэн төсөв төдийлөн хангалттай биш. Эдгээр салбаруудын үйлчилгээ, чанар муутай байна.Гэтэл төсвөө булаацалддаг зарчмаар явж байгаа учраас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарууд илүү булаацалдах чадвар сайтай байна гэсэн үг. Тиймээс эхлээд суурь бодлого суурь, Засгийн газар, төрийнхөө үндсэн үйлчилгээ, чиглэлийг дахиж өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэрээр хэчнээн мянган, газар хэлтэс байдаг юм. Тэр бүгд тус тусдаа байр савтай, байр сав нь ашиглалттай, дулаан цахилгаантай, дээрээс нь харуул хамгаалалттай.

Өөрөөр хэлбэл, төрийн бүтэц хэтэрхий данхар байна. Цаашлаад суманд соёлын төв зайлшгүй байх ёстой. Гэтэл соёлын төвийн хажуугаар хүн амын тооноос нь үл хамаараад дахиад мэдээлэл өгөх төв, ахмадын, хүүхдийн гэх тодотголтой байр сав, бүтэц бий болгосоор байна.

Нэг байраа олон төрлийн зориулалтаар ашиглаж болно. Тийм учраас байр савны менежментээс эхлээд үйлчилгээний менежмент, төрийн үндсэн чиг үүргүүдийг олон талтай ажиллуулж, үр ашиггүй олон газар хэлтсүүдийг нэгтгээд төрийн үйлчилгээ, хүрээмжийг цомхон болгох боломж байна. Гэтэл энэ салбар болгоныг хувьчлаад авчихсан байгууллага бүр байр сав,машин тэрэг, гар утас, компьютер гэх мэт урсгал зардлууд нь дуусдаггүй. Жилээс жилд тэлсээр байна. Тийм учраас төрийн үйл ажиллагааг дахин зохион байгуулахаас өөр аргагүй болчихоод байна.

-Та төсвийн урсгал зардлын дэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Ирэх онд төрийн байгууллагуудын урсгал зардлын хэмжээ хэдэн хувиар нэмэгдэхээр байна вэ?

– Урсгал зардалын хувьд Засгийн газраас явуулж байгаа томоохон хөтөлбөрүүдтэй холбоотой нэмэгдэж байна. Ирэх онд хуулийн дагуу цалин хөлс, нийгмийн даатгалын зардлууд 4 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Гэхдээ эдгээр нэмэгдлийн  дийлэнх  хувийг үр ашиггүй зардал гэж үзэж байна.

Тухайлбал, гадаад томилолт 18 хувь, дотоод томилолт 32 хувь, зочны зардал 37 хувь, их засвар 86 хувь, урсгал засвар 50 хувь, бусдаар бүслүүлэх ажил үйлчилгээ 39 хувь, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээ дахиад 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээж энэ дотор байх ёстой зардлууд байлгүй л яах вэ. Гэхдээ иймэрхүү үрэлгэн зардлууд байсаар байна. Төрийн явуулж байгаа үйл ажиллагаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа эсэх дээр анализ хийх шаардлагатай болсон. Төрөөс үзүүлж байгаа энэ олон үйлчилгээ нь ашигтай юм уу,  ашиггүй юм уу гэдгийг нь дүгнээд явах тогтолцоо байхгүй байна. Тиймээс цаашдаа ер нь урсгал зардлыг байнга хянаж, бууруулах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

"УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ҮГЭЭ ХЭЛЭХ, ТӨСВӨӨ БАТЛАХ ЭРХ РҮҮ НЬ ХАЛДАЖ БАЙНА"

-УИХ-ын гишүүдийн зүгээс урсгал зардлыг бууруулах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлээд байгаа?

-Төсөв боловсруулж оруулж ирэх ажлын хэсэг дээр урсгал зардлын, хөрөнгө оруулалтын, орлогын гурван дэд ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсгүүд төсвийг үр ашигтай болгох, төсвийн орлого зөв тооцогдож байна уу, хөрөнгө оруулалтууд зөв эрэмбэлэгдэж үү, урсгал зардал үр ашигтай байна уу гэх мэт маш өнгөцхөн хэмжээний дүгнэлтийг богино хугацаанд хийсэн. Ингээд төсвийн зарим зардлаас тодорхой хэмжээний дүнгүүдийг хасах санал оруулж ирсэн боловч дэмжигдээгүй.  Эргээд “Урсгал зардал буюу сайд нарын багцаас хасах гэж байна” гэсэн яриа гарсан. Сайд нарын багцаас хасаад тойрогтоо тавиулахыг санаархсан гэх буруу мэдээллийг олон нийтэд өгч, хэвлэл мэдээллээр бөмбөгдүүлсэн. Сайд нарын багцыг хасах гэж учраас эсэргүүцэлтээ тулсаад дээрх ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон харамсалтай.

Их хурлын гишүүд урсгал зардлыг хасах танах ажлын хэсэг байгуулж шалгах, сайд нарын, Засгийн газрын оруулж ирж байгаа төсөв рүү халдах эрхгүй юм шиг аашилж байна. Буруу зөрүү ойлголтоос болоод олон нийтийн шүүмжлэлээс айгаад  ихэнх хүмүүс нь чимээгүй болчихож байна. Энэ нь эргээд УИХ-ын гишүүний үгээ хэлэх, төсвөө батлах эрх рүү нь халдаж байна. Засгийн газар нь өөрөө УИХ-аа бараг удирдах хэмжээнд оччихлоо.

УИХ-ын нөлөө бүхий гишүүд Засгийн газарт орчихсон байна. Ийм учраас УИХ-ын хараат бус байдал алдагдаж байна гэж үзэж байна. Дээрээс нь төрийн зохион байгуулалтыг үр ашигтай болгохгүй, яг одоогийн энэ тогтолцоогоороо яваад байх юм бол хэчнээн их мөнгө олсон ч Монгол Улсын эдийн засгийн бүтээмж дээшлэхгүй. Төсвийн зардлыг эдийн засгийн ангиллаар нь,нэр төрөл,зориулалт, үүрэг функц, газар хэлтэс яамдаар нь харж байна. Эдгээр зардлын ангилал чинь өөрөө хувьсдаг.

Жишээлбэл, энэ бичгийн цаасыг сэтгүүлч хэрэглэхдээ сурталчилгааны зардал, УИХ-ын гишүүн хэрэглэхдээ гишүүний хувийн хэрэглээний зардал гэх мэтээр нэрлэж болно.

Өөрөөр хэлбэл, нэг багц асуудлаар халхавчилаад оруулаад ирчихээд энэ зардлаас хасах санал оруулахаар “Хамгийн чухал зардлыг хасах гэлээ” гээд хамгаалчихдаг. Цаад талд нь юу байгааг бүгдийг нь нэг бүрчлэн үзэх боломжгүй багцлаад оруулаад ирдэг. Би өөрөө санхүү төсөв гадарладаг хүний хувьд цаад талд нь юу болоод байгааг гадарлаад байна л даа. Бодит байдал дээр Монгол Улсын Засгийн газрын хэрэглэсэн урсгал зардал 2024 онд 22 их наяд, 2025 онд 26 их наяд төгрөг байхаар байна. Урсгал зардал эдийн засгийг тэлдэггүй. Үүний оронд муу сайн хэлэлүүлдэг ч хөрөнгө оруулалтын зардлууд эргээд эдийн засагт үзүүлэх өр өгөөж сайн байдаг. Ирэх онд ядаж сургууль, цэцэрлэгүүдээ дуусгачихъя гэж зорьж болох л байсан.

-Ирэх оны төсвийг бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөв гэж тодотгосон шүү дээ?

-Бүсчилсэн хөгжлийг нь дэмжих хэдхэн л юм байгаа. Томоохон дэд бүтэц, замын төслүүд бий. Бүгд ороод ирсэн. Эдгээр зардлуудыг ерөөсөө хөндөхгүй байгаа шүү дээ. Зөвхөн урсгал зардлын тухай л ярьж байна. Урсгал зардал өөрөө эдийн засгийг тэлж, улс орныг хөгжүүлээд байх нь юу л бол. Үр ашиггүй үрэлгэн байна л гэсэн үг.

-Төсөв жилээс жилд тэлсээр байгаа боловч иргэдийн бодит орлого өсөхгүй, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Бизнес эрхлэгч аж, ахуйн нэгжүүд ч өрийн дарамтаас гарч, үйл ажиллагаа нь тэлэхгүй байна. Тэгэхээр төсвийн үр ашгийг юугаар хэмжих вэ?

-Нийтийн мөнгийг захиран зарцуулах эрх Засгийн газарт байдаг. Яаж захиран зарцуулах хөтөлбөрөө өөрсдөө боловсруулаад оруулж ирдэг. УИХ түүнийг нь хянаж засаж залруулах үүрэгтэй. Гэтэл УИХ нэг гишүүнд ийм эрх мэдэл хомс. Хүч нь хүрэхгүй. Тиймээс нийтээрээ боловсролоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Төсвийн үндсэн зорилго ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлын бууруулах, орон нутгийн хөгжүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хамгийн бага зардлаар үр ашигтай төрийн үйлчилгээ үзүүлэх гэх мэтийн хэдхэн суурь зарчим бий.

Бодлогоо нэгтгэхгүйгээр хэтэрхий олон жил зардлаа нэмсээр байгаад сүүлдээ дийлэхээ байлаа. Төрийн үйлчилгээг дахин зохион байгуулж, төсвөө хуваарилах хэрэгтэй. Хамгийн цомхон бөгөөд үр ашигтай байх зарчим баримтлах ёстой.

Гуравдугаарт, нийтийн мөнгийг хуримтлуулж, эргээд захиран зарцуулж байгаа учраас нийтийн  эрх ашгийг эрэмбэлэх ёстой. Өнөөдөр бараг “миний төсөв, чиний төсөв” гээд хоорондоо хувийнхаа мөнгийг булаацалдаж байгаа ч юм шиг, хэтэрхий их хувийн эрх ашгуудыг шингээсэн байж магадгүй. Эрх мэдэл, албан тушаал, нэр хүндийн төлөө татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байна. Ийм богино хугацаанд зарцуулах төсөв бүрийг ухах боломж алга . Ингээд ганц нэг хасах боломжтой төсвийн санал гаргахаар тухайн төсөв захиран зарцуулагч нарийн эрх мэдэл, хувийн хөрөнгө сан руу нь халдаж байгаа юм шиг халз дайралтууд ирж байна. Энэ чинь шинэ гишүүдэд маш хүнд асуудал.  Тийм учраас төсвийг цоо шинээр дахин зохион байгуулах гэдэг асуудлыг явуулъя. Эсвэл богино хугацаанд тогтмол аудитын шалгалт явуулж, үр ашгийг нь хэмжих замаар төрийн зохион байгуулалтыг тасралтгүй хийх нь зүйтэй гэж бодож байна.

 -Аудитын байгууллагаас төсвийг үр ашиггүй зарцуулсан байна гэдэг дүгнэлт оруулж ирдэг. Гэсэн хэдий ч үр ашиггүй зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцдог механизм алга. Нэр төдий байгаад байна шүү дээ?

-Яг тийм. Энэ төсвийн үр ашиг, хариуцлагын байнгын тогтолцоо тасралтгүй ажиллахгүй нэг удаа хэлэлцдэг. Хариуцлага тооцох ч юм уу, өр авлаганыхаа асуудлыг цагдаа, шүүхийн байгууллага руу шилжүүлдэг.

Гэсэн хэдий ч түүний араас тасралтгүй хяналт тавьдаг, хөөцөлддөг, үүргээ зарим газрууд муу хийж байна.

Ийм байнгын тогтолцоо руу оруулж, тасралтгүй араас нь хөөцөлддөг болгох, дараа жилийн төсөв хэлэлцэхийн өмнөхөн өмнөх аудитын дүгнэлтээ сэргээж хардаг, үр ашгийг дээшлүүлэх бодлого боддог байж Монгол Улсыг цэгцтэй, үр ашигтай замаар хөгжүүлэх хэрэгтэй. Уламжлалт сэтгэлгээ хайрцгаасаа гарч чадахгүй нэг ч төгрөг төсвөөсөө хасуулахгүй, аль болох нэмэгдүүлэх нь хүч чадлын илэрхийлэл, гэсэн хандлагатай байна.

"ТӨСӨВ МӨНГӨНИЙ ХУВААРИЛАЛТЫН БОДЛОГЫГ ШАЛ ӨӨР ӨНЦГӨӨС НЬ ХИЙХ ЁСТОЙ"

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас шууд хамааралтай. Ирэх оны төсвийн орлогод эрсдэл учирвал яах вэ?

-Орлого тасалдах эрсдэл бол бий. Эдийн засаг нь төрөлжөөгүй. Ганцхан уул уурхайн зах зээлээс 98 хувийн хамааралтай байхад хэт өөдрөг, өндрөөр төсөвлөж оруулж ирж байна. Их зарахын тулд их өндөр төсөв оруулж ирж байна. ДНБ-ий жилийн өсөлт 8 хувь гэж тооцсон. Гэтэл мэргэжилтнүүд  5,5- 7 хувьтай байхаар тооцоолж байна. Ядаж 6,7 хувиар өсөх санал оруулаад ажлын хэсэг дээр унасан. Тэгэхлээр хэт их мөнгө зарах сонирхолтой байна. Мөн ирэх онд 80 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон. Нүүрс, зэсийн үнэ унаж байгаа энэ үед өөдрөгөөр буюу хэтэрхий өндрөөр төсөвлөж нөгөө талдаа зардлаа булаацалдаж байна. Тэгсэн мөтлөө хуулийн дагуу хуримталын сангууд руу оруулах төсвөө оруулж ирэхгүйгүй байна. Тухайлбал, АМНАТ-ын төлбөрийг Баялгийн сангийн тухай хуулиар 65 хувь байхыг 2023 онд 20 хувиар нь тооцож, нөөц сан бүрдүүлж байна. Ирэх онд 40 хувиар тооцож оруулж ирье гэж байгаа юм. Тэрийг 65 болгох ёстой. Тэгж байж орлогоо бууруулж ядаж эрсдэлийг баялгийн нөөц сан руу явуулах ёстой. Цаашлаад нөөц санд хуримтлагдсан мөнгийг төгрөгөөр нь Монголбанкинд байлгаж байна.

Гэтэл энэ нөөц чинь гаднаас тодорхой валютын эрсдэлийг хамгаалах, төсвийн орлогын эрсдэлийг хамгаалах, өгөөжтэйгөөр хадгалагдаж байх ёстой. Олон улсын санхүүгийн маш том хэрэгслүүд бий болчихсон байхад дампуурсан Монголын банк яриад дээр үед казино тоглох гээд гадагшаа алдчихсан ганц нэгэн тийм сонирхогчийн юм ярьж болохгүй шүү дээ.

Бүхэл бүтэн санхүүгийн мэргэжлийн байгууллагууд байна. Энэ мөнгө өсөж байх ёстой. Гадна дотнын үр ашигтай хөрөнгө оруулалт оруулж байж л эрсдэлээ хамгаалах боломжтой. Дотроо төгрөгөөр хадгалаад адилхан инфляцад нэрвэгдээд байх юм болбол энэ чинь баялгийн сан биш байхгүй юу. Дараагийн асуудал гэвэл төсвөө хуулийн хэмжээний дээд алдагдлаар оруулж ирсэн. ДНБ-ий 2 хувиас хэтэргүй гэсэн заалттай тулгаад 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирсэн. Ашигтай байдаггүй юм аа гэхэд ядаж төсвөө алдагдалгүй оруулж ирж болох байсан. Бидний төсвийн суурь хандлага буруу байна. Тодорхой хэмжээнд зарлагын суурь үзүүлэлтээ тавиад түүндээ багтсан хамгийн санй үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хамгийн сайн сайд байх шалгуурыг тавьж болно.

Гэтэл одоо хамгийн сайн сайд гэдэг нь хамгийн их төсөв батлуулсан нь, хамгийн хүчтэй чадалтай гэдэг буруу хандлага явж байна. Тиймээс төсөв мөнгөний хуваарилалтын бодлогыг шал өөр өнцгөөс нь хийх ёстой.

-Энэ жилийн төсвийн хамгийн гол онцлог бол төсвийн хуваарилалтыг бүсчилсэн хөгжилд зарцуулна гэж мэдэгдсэн. Өмнө нь УИХ-ын гишүүдээс хэн бяртай, хүчтэй нь тойрогтоо мөнгө тавиулдаг байсныг болиулаад бүсчилсэн хөгжлөөр нь  ангилж хувааж хуваарилахыг зорьж байна. Энэ зарчим төсвийн хуваарилалт дээр үйлчилж байна уу?

-Үндсэн суурь алдагдаагүй байна. Сум аймаг гэж ярихаа болиод бүсчилсэн гэж нэрлэсэн. Гэхдээ цаад талд нь дахиад сум аймгуудаас сонгогдсон төлөөлөгчдөөс хэн хүчтэй нь илүү хөрөнгө оруулалт тавиулах хандлага байна. Дээрээс нь энэ нь өөр хэлбэр лүү шилжсэн.

Сайд нар урсгал зардал дээрээ хэн илүү их мөнгө хөөцөлдөж байж тавиулж авах вэ гэдэг хэлбэр рүү шилжиж байна. Дээрээс нь Засгийн газраас оруулж ирж байгаа төсвийг өөрчлүүлэхгүй гэдэг асуудлыг жагсаалтын гишүүдээр хамгаалуулах лобби явж байгаа учраас илүү хүчтэй болчихов уу, илүү жоохон буруудчихав уу даа л гэж харж байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой төсөв бол олон нийтийн нүдэн дээр ил байдаг. Гэтэл Засгийн газрын урсгал зардал гэдэг ганцхан ангилал дотор урсгал зардлаа багцлаад цаана нь юунд хэдийг зарж байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр төсвийн үргүй зардалтай холбоотой хэдэн арван бодит жишээг харж байна. Тэгэхээр төсвийн үргшүй зардал далд хэлбэр лүү шилжиж байна.

"УРСГАЛ ЗАРДЛЫН ИХЭНХ НЬ ИНФЛЯЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО БОЛЖ БАЙНА"

-Монголд 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээнээс өөр гадны томоохон хөрөнгө оруулалт алга. Гэтэл ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гадны хөрөнгө оруулагчдыг урьж байна. Хөрс сууриа бэлдэж чадсан байна уу?

-Хууль эрх зүйн орчин руу хамаагүй буруу чихмээргүй байгаа юм. Ямар боловсролтой, ямар хүмүүс байна түүндээ таарсан хууль эрх зүйн л орчин байгаа. Тэгэхлээр гаднынханд тааруулж хууль эрх зүйн орчноо бэлдэнэ гэдэг бол гадыхан өөрсдийнхөө хүссэн дэвжээгээ засаж байгаад орж ирнэ гэсэн үг. Тийм учраас бид өөрсдөө хөгжиж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө нийтлэгээрээ ойлгож байж урагшилна.

Гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд эрх зүйн орчноо бэлдэж өгч болохгүй. Ер нь зарим салбарт заавал зарим гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирж яах юм. Нүүрсний цахилгааны станцыг өнгөрсөн 8 жил барихгүй юу хийсэн юм. Төсөвт өртөг нь жил бүр өсч байна.

Гэтэл ирэх жилийн 35 их наядыг зарцуулах төсөв дээр оруулж ирээгүй байна. Энд өөр бодлого явж байн гэж харж байна. Энэ төсөл дээр заавал гаднынхныг оруулж яах юм. Угаасаа нүүрсний цахилгаан станц чинь олон улсаас санхүүжилт зээл өгөхгүй шүү дээ. Өөрийнхөө төсвөөр барьчихвал маш хямд цахилгаан, эрчим хүчний үйлдвэртэй болчихно. Байгаа нөөц баялгаа ашиглах нь тухайн улс орны өөрийн бодлого шүү дээ. Байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахгүй байж шинэ зүйл рүү хошуурч байна.

-Инфляци бол иргэдийн амьдралд одоо шууд нөлөөлдөг. Монгол банкнаас  инфляцийг нэг оронд байхаар төсөөлж байна. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа төсөв, мөнгөний бодлогын үр дүнд иргэд хожихоор байна уу, хохирохоор байна уу?

Шууд хэлэхэд хохирохоор байна. Урсгал зардлын ихэнх нь инфляцийг нэмэгдүүлэх бодлого болж байна. Дээрээс нь дулаан, цахилгааны үнийг нэмэх юм инфляцийг улам хөөргөнө. Дулаан цахилгааны үнэ чинь өртөг дээр суурилсан гэж яриад байгаа.Тэр өртөгт хулгай зэлгий шингээгүй өртөш гэдгийг хэн тооцчихсон юм. Тийм учраас эхлээд эхлээд энэ хулгайн асуудлаа цэгцэлж байж дараа нь өртөг зардлын тухай ярих ёстой.

Түүнээс биш 8 жил нэг ч бодлого явуулаагүй байж өнөөдөр  реформ хийх тухай яриад байж болохгүй. Эрчим хүчний үнийн бодлогыг барьж байдаг байнгын хороо юу хийж байсан юм. Энэ  асуудалд хариуцлага тооцох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-11-04 66.181.182.76

Jawkhlan saidiig ogtsruul

Avatar

Зочин 2024-11-04 103.57.92.22

Баярмаа, Түвшин гэж АНархи ухаантай юм уу нэг их дөвчигнэсэн, бас б**с ухах санаатай. Жаахан гайгүй нь гэхээр АН-д шударга бөгөөд боловсролтой хүн байхгүйтэй адил юмаа. Лодойсамбуу, Жаргалан хэмээх үгүйсгэл хэрүүлийн мастеруудаар бол дүүрнг ийм л нам ухаантай. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр Амгаланбаатар нэр зүүсэн шавар баримал лугаа хөгийн жүжигчин байна. Муугаа мэдэхгүй бас сайд болж улс идэх санаатай байхн

Avatar

Зочин 2024-11-04 139.5.218.238

Түвшин их мэдлэгтэй залуу. Мэдлэгтэй залуучууд Монгол улсад нэн түрүүнд хэрэгтэй. Зөв залуучууд 126 байгаа нам харгалзахгүй шударга ажиллаж байгаа тэд ирээдүйд санаа зовж хүчтэй хамтарч ажиллаж байгаа ухаантай залуучуудыг дэмжиж байна. Бугшсан намын буглаа идээ бээрийг шахах цаг ирсэн.

Avatar

Зочин 2024-11-04 139.5.218.238

Жавхланг Сангийн сайдаас огцруул тэр банкаас төрсөн тэрбумтан Эдийн засгийн нягтлангийн мэдлэггүй гудамжны бүдүүлэг. Хэдэн я***н нь банк болгонд гар хөл нь болдог

Avatar

Ганхуяг 2024-11-04 94.0.135.219

Түвшин зөв бодол, хүмүүжилтэй залуу. Одоогийн УИХ–ын гишүүд дотор эдийн засгийн боловсролоороо сайны нэг.Ийм гишүүдээ ард түмэн, бусад гишүүд нь дэмжих шаардлагатай..Төсөв батлах асуудал Монгол улсын маань хамгийн чухал асуудлын нэг. Үүнд Их хурлын гишүүд, үүргээ ухамсарлан хариуцлагатай хандьяа. Ард иргэд маш анхааралтай хандаж, төсвийг үргүй зардал багатай, өгөөжтэй батлуулах талаар бололцоогоороо санаа тавих, цаашлаад хэн нь ямар хандлага гаргаж байгааг сайн мэдэж байх нь чухал

Avatar

Ард 2024-11-04 202.9.46.40

данхан Толгойтын б.жавхлан гэдэг новшийг хөөн зайлуул нээ даруй

Avatar

Иргэн 2024-11-04 202.21.117.194

УИХ ын гишүүн сайд болж өөртөө лобби хийж төсөв батлуулдаг энэ хуулийн цоорхойг үтэр түргэн засах тэгэхгүй бол сайдууд хулгай хийсээр байх болно. Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй бна

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.119.191

Татавар төлөгчдийн зовж олсон мөнгийг ингэж дураар үрэх эрх сайдад байтугай УИХ-д ч байх ёсгүй!!! Төсвийн 1 төгрөгийг ч гамтай зарцуулах үүрэгтэй шүү, та нар!!!

Avatar

Isee 2024-11-04 139.5.219.155

Энэ залуу харин яг л Зөв хараад бна даа. Даан ч энийг нь тоож байгаа хүн ч алга. Эцсийн дүндээ иргэд, ААН үүд л ачааг үүрнэ. Сайд түүний тойрон хүрээлэгчид хэд дахин баяжна. Энэ Засаг д болж бгаа юм гэж алгаа улам л дампуурч бна даа.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.131.245.210

Цахилгааны үнэ нэмэхээс өмнө Цахилгааны төлбөр дээр нэмж ирдэг СЭХ-г дэмжиж төлбөр нэртэй 10%-н хулгайг таслан зогсоож болиулах хэрэгтэй Энэ хулгайг болиулсаны дараа үнэ нэмэх асуудал ярих ёстой

Avatar

зочин 2024-11-04 203.23.199.2

Тасралтгүй хяналт тавих ёстой байгууллага нь ТЕЗахирагчдын дэргэдэх дотоод аудит шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-04 66.181.188.38

Их хурлын гишүүдийг лоббидож гадаадад томилолт нэртэй тансаг аялалд байнга явуулж төсвийн мөнгө үрдэг энэ жилийн төсөвт томилолтын зардал эрс өссөн нь улам олон болсон тул олноороо сүргээрээ явцгаана гэсэн үг. Ичиж зовох ёс суртахуун байна уу дээдчүүлд

Avatar

иргэн 2024-11-04 202.21.126.195

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэдгээр их мөнгө урсдаг.Дулаан цахилгааны мөнгөө 8 жилд бага багаар нэмэхгүй яасан юм.Сонгууль дуусангууд иргэд аж ахуйн нэгж хамаагүй гэдгээ боль МАН АН ХҮН 3.АН ХҮН 2ч гэсэн өмнө юу ч ярьдаггүй байснаа гэнэт шинчлэл гэдэг юу бэ.Ийм арчаагүй байж болохгүй Доржхандаа. Хэрвээ нэмвэл иргэд аж ахуйн нэгж нар тэмцэл хийх байх өөрсдийнхөө төлөө.,Чимээгүй байж яавч болохгүй.Өөр шинэчлэлт хийлдээ.Одоо ч гэсэн янз бүрийн коффецэнтээр нэмж аваад байгаа үүнийг шалга,

Avatar

Эрдэм 2024-11-04 192.82.64.106

Төсвийг эрүүлээр харж, зөв зам руу оруулах гэсэн энэ гишүүний саналыг дэмжиж байна. МАН-ын хуучин гишүүд зөвхөн өөрийн яамны төлөө төсвийг алдагдалтай төлөвлөж, төсвийн төслийг намын бүлгээр хэлэлцүүлээд гишүүдийн амыг нь тагладаг байсан. 126 гишүүн гарсны хэрэг намд баригдалгүй ухаалгаар ажиллавал улс орон хөгжих зам нээгдэх байх гэж иргэд харж байна.
Түвшин гишүүн олон зүйлийг зөв харж, зөв байр суурь илэрхийлжээ. Сангийн сайдыг цаашидаа солох шаардлагатай шүү.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.179.27.22

Мэргэжлийн хүмүүсийн саналыг авах ёстой шүү. Залуу хүн байна дэмжиж байгаа шүү битгий хальшраарай

Avatar

Нэргүй 2024-11-04 124.158.126.132

Түвшин маш зөв ярьж байна. Урсгал зардлыг ингэж өсгөж болохгүй, энэ ЗГ-т итгэл алдарч байна.

Avatar

сонгогч 2024-11-04 202.9.46.28

сумдад мэдээллийн төв гэгчийг байгуулах гэж байгаа юм бол түүнийгээ соёлын төвдөө хариуцуулаад цалинг нь жаахан нэмчих. түүнээс биш дахиад хэрэггүй байр сав барьж мөнгө угаах хэрэггүй. Даяаршсан ертөнцөд ийм төв гэгч байх утгагүй…. иргэд хүссэн мэдээлээ нетээс авч чадна….126 малнууд ямар гээч хачин тэнэг зүйл сэтгэдэг юм бэ???

Avatar

Эдийн засаг,санхүүгийн мэдлэгтэй хүмүүс төрийг удирдмаар байна! 2024-11-04 202.21.104.2

Сэтгүүлчид минь дээр алдаагүй бичиг сураач, үг өгүүлбэрээ хянаач! Түвшин гишүүн бол төсөв, санхүү мэдэх бараг цорын ганц санхүүч гишүүн.. Зөв өнцгөөс, том зургаар нь харж ярьсан байна. Тухайн жилд зайлшгүй гарах урсгал зардлаа инфляциийн түвшингээр индексжүүлээд, дээр нь зорилтот зардлуудаа нэмээд, тэгээд цааш нь эрэмбэлэх дарааллаар явах ёстой биш үү!? Дур дураараа хэдэн зуун тэрбум, их наядаар мөнгө тавиулдагаа болиоч дээ!!! 126/ жагсаалтаар ихэнхийг нь оруулаад ч нэмэргүй. Эргүү кнопчид!

Avatar

зочин 2024-11-04 66.181.180.238

Найдвартай эрчим хүчтэй болчихоод хиймэл дагуултай больё. Учрал аа.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.254

Ерөнхий сайдын төсөв 50 тэрбумаар, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргынх 10 тэрбумаар, УИХ-ын даргынх 50 тэрбумаар, ЗГХЭГ-ынх 120 тэрбум төгрөг, Шадар сайдынх 50 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийнх 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг танах ёстой. Монгол баян улс биш, аль нэг дарга болон түүний тойрон хүрээлэгчдийг тансаглуулж байдаг баян улс биш. Төсвийн алдагдалгүй улс болж, өрөө төлж бид чадна ш дээ. Зөв удирдах л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.9.40.254

Малчдыг интернетээр хангах, цаг агаарын мэдээ авах зорилгоор Францын хуучин, ганц хиймэл дагуулд 830 тэрбум төгрөг зарцуулна гэдэг юу гэсэн үг вэ? Мобиком, Unitel, Skytel бүх малчдаа гар утсаар нь интернет холбочихоод байхад хувийн хэвшлийнхний төлсөн татварын мөнгөөр дахин интернетэд холбох ажлыг Төрөөс хийнэ гэдэг байж болохгүй тэнэг асуудал. Өчнөөн асуудал болж арай гэж татвараа төлж байхад Монгол ТВ-ийн контентийг хүчээр үзэх хүүхдүүдэд 18 тэрбум төгрөгийг өгч болохгүй.

Avatar

зөв зөв 2024-11-04 122.201.31.45

энхтүвшин болон түвшин нарын мэргэжлийн кадхудын үгийг сонсох цаг нь болсон шүү МАН аа. цаашид ард түмэн зөв иалд нь зогсоно

Avatar

Зочин 2024-11-04 149.40.52.39

Оюун-Эрдэнэ ч новшийн гахай байсан нь харагдаж байна даа. Ер нь энэ МАН, АН-ыг, дээр нь бас энэ ХҮН гэсэн шинэ хулгайчдыг улс төрийн тавцанаас арчиж хаяахаас нааш Монгол өөдлөхгүй нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж