Япон: Пёньян, Москвагийн харилцаанд Бээжин бухимдаж байна

Хуучирсан мэдээ: 2024.11.04-нд нийтлэгдсэн

Япон: Пёньян, Москвагийн харилцаанд Бээжин бухимдаж байна

Япон: Пёньян, Москвагийн харилцаанд Бээжин бухимдаж байна

Японы үндэсний аюулгүй байдлын дарга Акиба Такео өнөөдөр /2024.11.04/ Бээжин хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ванг Итэй уулзахаар төлөвлөсөн байна. Талууд Украинд үүрэг гүйцэтгэж байгаа гэх Хойд Солонгосын цэргийн хүчний талаар болон Зүүн Азид нөлөөлж болзошгүй байдлаас сэргийлэх гэх мэт сэдвээр ярилцана гэж албаны хүмүүс мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн Баасан гаригт Хойд Солонгос, Оросын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдэж байсан юм.

Тодруулбал, тус хоёр орон нь бие даасан засаг захиргаатай, үзэл бодолтой тул харилцаа холбоо нь манай оронд хамаарахгүй гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Хойд Солонгос, Оросын харилцаанд Бээжин бухимдаж байгаа гэж Япон үзэж буй. Тиймээс Акиба Такео Хятадад айлчилж Ванг Итэй санал бодлоо солилцох болсон гэж шинжээчид үзэж байна.

Дашрамд дурдахад, Хойд Солонгосын 8000 орчим цэрэг Украины хилийн ойролцоо ирээд буйг АНУ өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн.Оросын арми эрс нэмэгдсэн бие бүрэлдэхүүнтэйгээр Курскийн хил рүү хөдөлсөн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэв. Энэ нь АНУ болон холбоотнуудын таамаглаж байсан тооны цэргүүд ихэнх нь Орос, Украины хил орчимд байршсан гэсэн үг юм. Хойд Солонгосын нийт 10 мянга орчим цэрэг Орост байгаа гэж АНУ тооцоолжээ. Өмнөд Солонгос энэ тоог 11 мянга хүртэл нэмэгдүүлсэн бол Украин 12 мянга гэж тооцоолсон байна.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж