Япон: Пёньян, Москвагийн харилцаанд Бээжин бухимдаж байна

Япон: Пёньян, Москвагийн харилцаанд Бээжин бухимдаж байна

Япон: Пёньян, Москвагийн харилцаанд Бээжин бухимдаж байна

Японы үндэсний аюулгүй байдлын дарга Акиба Такео өнөөдөр /2024.11.04/ Бээжин хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ванг Итэй уулзахаар төлөвлөсөн байна. Талууд Украинд үүрэг гүйцэтгэж байгаа гэх Хойд Солонгосын цэргийн хүчний талаар болон Зүүн Азид нөлөөлж болзошгүй байдлаас сэргийлэх гэх мэт сэдвээр ярилцана гэж албаны хүмүүс мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн Баасан гаригт Хойд Солонгос, Оросын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдэж байсан юм.

Тодруулбал, тус хоёр орон нь бие даасан засаг захиргаатай, үзэл бодолтой тул харилцаа холбоо нь манай оронд хамаарахгүй гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Хойд Солонгос, Оросын харилцаанд Бээжин бухимдаж байгаа гэж Япон үзэж буй. Тиймээс Акиба Такео Хятадад айлчилж Ванг Итэй санал бодлоо солилцох болсон гэж шинжээчид үзэж байна.

Дашрамд дурдахад, Хойд Солонгосын 8000 орчим цэрэг Украины хилийн ойролцоо ирээд буйг АНУ өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн.Оросын арми эрс нэмэгдсэн бие бүрэлдэхүүнтэйгээр Курскийн хил рүү хөдөлсөн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэв. Энэ нь АНУ болон холбоотнуудын таамаглаж байсан тооны цэргүүд ихэнх нь Орос, Украины хил орчимд байршсан гэсэн үг юм. Хойд Солонгосын нийт 10 мянга орчим цэрэг Орост байгаа гэж АНУ тооцоолжээ. Өмнөд Солонгос энэ тоог 11 мянга хүртэл нэмэгдүүлсэн бол Украин 12 мянга гэж тооцоолсон байна.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-04 122.201.31.22

Бээжин бишээ
япон бухимдаж сандарч ччичэрч бна

Avatar

Зочин 2024-11-04 139.5.216.224

Америкчууд Японыг атомын бөмбөгөөр бөмбөгдөж болно . Хоер хотыг нь үнс болгосон. Одоо нийслэл Токио хот дээр …хаях хэрэгтэй .

Avatar

yag l unendee 2024-11-04 66.181.187.122

Япон үнэн чөтгөр шүү,хардаа сэтгэлгээ нь хүртэл .бие даасан 2 улсын асуудал манайд хамаагүй бид хөндлөнгөө оролцохгүй гээд байхад заавал хамаатуулах гэж ёс тустахуун үзэл бодлынх нь улаан шугамруу нь эрээ цээргүй маш бүдүүлэгээр довтолж Хятад нөхөд дотороо бухитдалтай байгаа гээд тулгаад очиж уузна ч гэх шиг. Үнэн түрэмгий чөтгөрүүд юм өө

Avatar

Судлаач Ганаа 2024-11-04 1.129.107.51

Манай мояачууд Пүтлeрийг их томоор хардаг, тэгсэн өнөөх нь Грознид очиж коран үнсэж пялдагадаад, Шанхайд очиж хятад орон яг миний гэр шиг гэж пялдагадаад, өнөө тарган Ким Лаврын навчийг бусад албаны хүмүүстэй танхимаас хөөж гаргаад, Ши дарга Пүтлeрийг хүлээлгээд гэх мэт, ккк. Гадаад хэлээр мэдээ олж үзэж чадахгүй амар ч юм даа.

Avatar

Бидон 2024-11-04 202.21.109.11

чи юу судалдаг амьтан бэ Ядаж зөв бичээд сурчих

Avatar

Зочин 2024-11-04 122.201.31.56

худлаа тайлбарлаад байх юм Хятад бухимдаад ч гэх шиг
чөтгөрдөхөө боль
амeрик бусад орныг бөмбөгдөж пуужиндаж болно Барууны орнуудыг улирдана Орос руу дайн рийж болдог
хойтуул гэрээгээрээ Оростой хамтарч болдоггүй Eврeй зөнөг өвгөн хоёх украйныг газрын хөрстэй тэгшиллээ Амeрик даврахгүй ээ

Avatar

Нэргүй 2024-11-04 202.179.26.115

АНУ НАТО мэтүүд дэлхий дээр дураараа дургиад, харин бусдыг хавчаад байх ёстой юмуу

Avatar

Нэргүй 2024-11-04 202.179.26.115

CNN BBC NHK.. мэтийнхний мэдээнээс өөр юм байдаггүймүү

Avatar

Нэргүй 2024-11-04 109.70.100.6

Чамд өөрч чинь олоод үзчих боломж боловсрол ч байхгүй байж чяцга царайлаад бэлэн мэдээ уншвал унш уншихгүй бол орт оо үзээд дур тавтад суулдаа амьсгаа минь.

Avatar

Хөх чоно 2024-11-04 103.212.162.142

АНУ тэргүүтэй НАТО өөрсдөө яаж ч байсан дураараа айн.бусдыг бол ямагт шүүмжилж хясаатай.ёстой хуцна биз

Avatar

зочин 2024-11-04 66.181.160.120

Агуу Америкчуудын хүчээр л хүн төрлөхтөн өдий зэргийн хөгжил дэвшилд хүрсэн шдэ ….Бүр жорлонгийн суултуурыг хүртэл тэд л сэдсэн гэдэг …Пилитэг ,хөргөгч , угаалгийн машин гээд жагсаавал дуусахгүй шд ..

Avatar

Зочин 2024-11-04 202.55.188.89

Оросын эрдэмтэн Попов радиог анх бүтээсэн гэхчилэн Оросын эрдэмтдийн суу билэгт бүтээлийг нэрлэвэл дуусашгүй их. АНУ бол бусдын юмыг хулгайлж л амьдардаг улс.

Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.90.196

Радиог Поповоос өөр бас барууны нэг эрдэмтэн бараг зэрэг нээсэн юм билээ, бидэнд ч Попов л гээд заачихсан, цаад хүний нэрий нь ч хэлдэггүй шдээ ! Оросуудын үгэнд итгээд л байдаг байсан, жаахан юи ны учир олоод ирэхээр бас ч хэлсэн ярьсан болгоны нь үнэн гнж үзэж болмооргүй юм билээ !!!

Avatar

Цогт 2024-11-04 202.21.109.11

бeлл утсыг попов радиог лодыгин чийдэнг мeндлeeв үeлэх cитeмийг циолковский санрсыг нээжээ

4 1
Avatar

Нэргүй 2024-11-04 202.126.90.137

Тэхдээ Америкд л ажил болгоо биздээ

Avatar

Тогтох 2024-11-04 202.21.109.11

Амeрик гэж үндэстэн байхгүй бичиг үсэгчгүй мулат лийлэнх нь тэнүүлч eвропын эрлийзүүд шүү дээ

Avatar

Зочин 2024-11-04 139.5.216.224

Попов гэдэг орос радио долгионыг сэдэж далай дээр хөвдөг АЦСыг анх барьж америкчуудыг сансарт гаргаж байх юм. Америкчууд оросоос уранаа худалдаж авдаг .

Avatar

Нэргүй 2024-11-04 202.21.109.11

зөв

Avatar

Нэргүй 2024-11-04 103.212.163.210

hyatadiig hoid solongos baitugai barahgui l dee

Avatar

зочин 2024-11-04 66.181.160.120

Мэдээж шдээ … Одоо Хойд Солонгос хэн нэгэнтэй дайтвал Оросууд цэрэг з****г , хүн хүчээр гарцаагүй оролцноо гэсэн үг …Путин тарган пацааныг маш их зоригжуулсан . Одоо Ким пацаан хэнтэйч байлдхад бэлэн !!! ..Бүр давраад Хятадтай ч газар нутгийн маргаан дэгдээж магадгүй шүү . Тарган пацаан " Америкийг бардгүй юмаа гэхэд муу Хятадтай бол үзнэ шүү " л гэж бодож байгаа …

Avatar

Нэргүй 2024-11-04 202.21.109.11

Яс хаягч

Avatar

Нэргүй 2024-11-04 202.21.109.11

Ким хэзээч орос хятадтай байлдахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж